04 сарын 09, Пүрэв
7°C
USD 2,781.19
USD 2,781.19
EUR 3,020.65
JPY 25.55
GBP 3,425.31
RUB 36.74
CNY 393.70
KRW 2.28

“ХҮН АМЬТАН МУУ ХЭЛНЭ!”

…УИХ ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн Дундговь аймгийн Гурвансайхан суманд “Иргэдийн оролцоотой сумын шинэчлэл” тѳслѳѳ хэрэгжүүлсэн тухай танилцуулж байхад нэгэн жишээ анхаарал татсан юм. Сумын шинэчлэлийг хийхдээ иргэдэд ухуулан ойлгуулж, тэдний оролцоог сайн ашигласан болохоор хамтарч байгуулж буй байгууламж бүрдээ бие биенээ сайтар хянаж бас шаардаж байсан гэдэг. “Ямар ч дарга, хэн ч шаардаад бүтэхээргүй мэт санагдаж байсан тохиолдолд “Хүн амьтан муу хэлнэ” гэдэг сэтгэхүй хамтын ажиллагаанд хамгийн сайн хѳшүүрэг болдог юм билээ” хэмээн тэрээр тайлбарлаж байлаа. Бүгдээрээ хамтарч байгуулсан ногоон байгууламжинд нь мал, нохой ороход нийтээрээ уурсан эздэд нь шаардлага тавьдаг болсон нь санаанд оромгүй үр дүнг ѳгсѳн гэдэг.

-За чи тэгээд айлд очоод үд хүртэл унтаад байв зай, хүн амьтан муу хэлнэ
-Хүний дэргэд ам хамраа олохгүй буруу зѳв бураад байв зай, хүн амьтан муу хэлнэ
-Хүмүүс ажиллаж байхад урдуур хойгуур нь тээглээд тус дэм болохгүй амиа аргалаад байв зай, хүн амьтан муу хэлнэ

Нүүдэлчин амьдралын хэв маяг, зан заншилтай монголчуудын хувьд ХҮН АМЬТАНД МУУ ХЭЛҮҮЛЭХГҮЙ гэдэг нь нийтээр дагаж заншсан дүрэм журмын хэм хэмжээ байсан гэлтэй. Гэр орондоо хүүхдүүдээ эрхлүүлж, дураар байлгадаг хэдий ч бусдын дэргэд хүндлэлтэй байхыг сануулдаг байж. Хѳдѳлмѳрлѳж буй хэн нэгний дэргэдүүр хээв нэг ѳнгѳрѳх биш, жаахан ч атугай тус дэм болохыг чухалчилдаг байж. Ахмад настнуудын яриаг анхаарч хүндэтгэн сонсолгүйгээр зэрэгцэн мэдэхийрч ярихыг цээрлэдэг байж. “Хн тэдний тэр дэрчгэр шар олигтой хүн болохгүй ээ. Ах захаа танихгүй, ажилд хойрго залхуу, зоргоор дураар ааштай” гэж дүгнэх нь эцэг эхэд нь хүндээр тусдаг байж мэдэх. Ямартай ч “Хүн амьтан муу хэлнэ шүү” гэдэг сануулга нь тодорхой хэмжээнд ёс суртахууны хэм хэмжээг таацуулж байсан гэлтэй.

…Харин бид одоо ѳѳр болсон. Мѳнгийг шүтэж, материаллаг хэрэглээг чухалчилдаг болсон энэ үед “Хүн амьтан муу хэлнэ” гэсэн хэллэг болгоомжлолоос давилуун хэлбэрт шилжжээ.

-Үгүй чи наад ѳмссѳн зүүснээ хар даа, хэрэг алга. Аргалаад ч болов булган шуба олж ѳмс л дѳѳ, хүн амьтан муу хэлнэ
-Энэ жил сумын ойд явахдаа зээл аваад ч болов том машин унаж явахгүй бол амьтан хүн муу хэлнэ, нүдний булай болно
-Чи чинь одоо болтол хүнтэй суугаагүй юм уу. Эргүүлж тойглоод ч болов нэг юмтай суухгүй бол хүн амьтан муу хэлнэ. Арчаагүй амьтан гэж бодно доо.

Би заримдаа “Монголчууд бид ямар үнэт зүйлээсээ холдож, ямар ч үнэ цэнэгүй зүйл рүү тэмүүлээд байна даа” хэмээн гуниглан боддог юм. Дэлхийн үй олон үндэстнүүдээс биднийг ялгаж МОНГОЛ хэмээн нэрлэдэг үнэт зүйлс нүүдэлчин амьдрал ахуй, соёл урлаг, ёс заншил дунд л оршиж байдаг. Бид энэ үнэт зүйлээ “хоцрогдол” гэж ярвайн голохын оронд орчин цагтай нийцүүлээд хѳгжүүлэн шинэчилж болно. Хэт хурдацтай хѳгжлѳѳс залхсан зарим хүмүүс, бидний холдон зугатаж буй ахуйг минь “диваажин” хэмээн үнэлж түүн рүү тэмүүлж буй. “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах” ын жаргалыг шүлэглэж л уншихаас бус бодитоор мэдрэхгүй байна.

…”ХҮН АМЬТАН МУУ ХЭЛНЭ” гэдэг ойлголтыг материаллаг ухагдахуунаас нь салгаж сэтгэлгээний үнэт зүйл рүү чиглүүлбэл монголчууд бид эвлэлдэн нэгдэхэд нэмэр болох болов уу? Хэрвээ монголчууд бид ёс зүй болоод сэтгэлгээний хэм хэмжээгээ зѳвѳѳр тогтоон түүндээ захирагдаж эхэлбэл хѳгжих болов уу? Амьдралын жаргал зовлон, сайн муу үйлдэл, оноо алдаа бүрийгээ үрчлээндээ шингээсэн ахмадуудынхаа учирлалыг анхаарч сонсдог бол ухаарах болов уу? Амралтын энэ ѳглѳѳ эрт сэрчихээд элдвийн юм бодсон юм, ѳѳр ч юмгүй дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-01
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.