05 сарын 29, Баасан
23°C
USD 2,806.96
USD 2,806.96
EUR 3,089.62
JPY 26.03
GBP 3,442.03
RUB 39.47
CNY 392.20
KRW 2.26

Хүн төрөлхтөн корона-гаар "амьсгалж" байна.

"Амьсгалж" байна гэдэг нь 2 утгатай!
- Нэг нь энэхүү уургаар бүрсэн генетикийн код буюу хүний биеийн эд эсэд нэвтэрч удамшилын мэдээллийг будилуулдаг үл үзэгдэх амьгүй биетээр амьсгалж, түүнээсээ болон эрсдэж байна. Түймэр авалцах мэт дэлхий даяар тархаж мянга мянган хүний амь насыг бүрэлгэж байгааг бид бүгдээрээ өдөр бүр харж байгаа! Зөвхөн хувь хүний аминд хүрээд зогсохгүй бүхэл бүтэн улс орны аж амьдралын хэвшилийг бужигнуулж "аминд нь хүрэхдээ" тулаад байгаа билээ.
- Нөгөө нь Корона-гийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй үй олон мэдээлэл, худалдагдсан, худалдагдаагүй дэлхийн болон улс орнуудын дотоод мэдээлэлээр бид бас "амьсгалж", айдас хүйдэс, түгшүүр, хөл толгой нь мэдэгдэхгүй будилаан газар сайгүй өрнөсөөр...


Би ч бас ялгаагүй дотроо түгшүүртэй, эргэн тойрныхоо хүмүүст санаа тавиастай, чуxам яг юу болоод байгаа, Корона гэдэг нь яг юу юм? гэхчилэн элдэв эх сурвалж, мэдээ мэдээллийг үзэж харж судласаар яваад хийсэн дүгнэлтээ л Та бүхэнд хүргэхээр шийдэв. Коронагийн тухай үзсэн судласан бүх юмаа ФБ дээр тавина гэвэл, ном болж хувирах гээд байна. Энэ цаг дор тэр бүгдийг бас уншаад суух хүмүүс ч хэр олон билээ гэж бодоод маш товч дүгнэлтээ бичихээр шийдэв:

1. Корона бол амьд зүйл биш. Өөрөөр хэлбэл бактери хэмээх өвчин үүсгэгч шиг зүйл биш. Тэгэхээр анти-биотик мэтийн эм тан хэрэг болохгүй! Энэ бол хүний эсэд нэвтрэнгүүтээ удамшилын кодыг будилуулдаг, эсийг дуурайлгаж хийсэн зүйл. Хийсэн зүйл гэдэг нь лабораторит гаргаж авсан зүйл гэсэн үг. Нүдэнд үл үзэгддэг эд. Маш жижигхэн. Янз бүрийн замаар хүнээс хүнд халдаж байдаг, янз бүрийн орчинд тогтох хугацаа нь янз бүр байдаг.

2. Халдвар авахгүй байх арга зам бол гараа угаах, амны маск хэрэглэх, олон хүнтэй газар очиж чихцэлдэхгүй байх, ханиалгаж, найтаалгахдаа амаа таглаж байх, бусдаас бас үүнийг шаардах. Бахь байдгаараа заваараад л байвал халдвар аваад л байна!

3. Монголын уламжлалт ахуй амьдрал, салхи, цэвэр агаар, байгал, хөдөө нутаг бол Корона байрлах, орших, "үржих" орон зай - орчин биш аж!

4. Монголын уламжилалт хоол хүнс исгэлэн цагаан идээ ( айраг, тараг, хоормог, ааруул, ногоон цай, ургамалын гаралтай цайнууд, жимс, чацаргана, мөөг, мангир, гишүүнэ гэх мэт) хоол хүнс, идээ ундаа бол ердөө л корона-г устгагчид бөгөөд, ийм хоол голлон идэж уугаад байсан тохиолдолд дотор тал маань бүрэн хамгаалалтанд байx бөгөөд, бид бол хоол хүнснээсээ авах генетикийн дархлааны хувьд маш давуу талтай байгаа ард түмэн юм байна.

5. Корона-г дарж авсаны дараагаар хүн төрөлхтөний амьдралд үндсэн өөрчилөлт, дэвшил гарахнээ гэж бас ойлголоо. Энэ нь хэвшиж тогтсон нийгмийн харилцаа, улс төр, эдийн засгийн тогтолцоо - дэглэм, хувь хүн болон олон нийт, айл хөршүүдийн амьдраx, аж төрөх байдалд шинэ өөрчилөлтүүд болохнээ гэдгийн дохио ирж байна. Хүн төрөлхтөн өмнө нь амьдарч байсан замдаа маш чухал дүгнэлт хийж илүү хүнлэг, илүү ойр дотно, байгал орчиноо илүү хайрлаж, хүн нь хүндээ хүнлэг хандах, хүүхэд , хөгшиддөө халамжтай, бие дааж бас түүнийхээ зэрэгцээ хамтран нийгмийн олон асуудлаа эв найртайгаар шийдэх мартатгдсан гэмээр үнэт зүйлсүүд - шинэ үнэт зүйлс болон эргэж ирэхнээ!

Тийм учраас Монголчууд бид өөрсдийнхөө амьдарч ирсэн аж ахуй, ( цаад хэдэн малаа хөөе!) соёл, уламжилал, үнэт зүйлсээ хоцрогдсон, хуучин зүйл мэтээр таягдан хаях биш, харин ч шинэ нөxцөл байдалд улам бэхжүүлж, эрчимтэй өөд нь татаж авч явах ёстой болж байна.
Бидэнд бас давуу тал, бүр чанарын хувьд огт өөр давуу тал байна гэдгээ сайтар ойлгох хэрэгтэйг Корона сануулж байна!
Корона монголчууд бидэнд маш чухал боломжуудыг нээж өгч байгаа нь Мөнх Tэнгэрийн ивээл гэлтэй!

З.Эрдэнэбат. 2020 - 04 - 10.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.