03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

БУРУУГАА ХҮЛЭЭЖ, АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ

Цар тахлын амаргүй хүнд үед боломжоороо хичээн ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон УОК-ын ажилтнуудыг ойлгон дэмжих гэж бодовч сүүлийн үеийн үйл явдлууд сэтгэл ѳвтгѳѳд байна.

1.     Махны хомсдолыг үүсгэхгүй гэж ажиллуулж буй “Хүчит Шонхор” захын заваан бохир байдал, хорио цээрийн хатуу дэглэмд хамаарахгүй бѳѳгнѳрѳл шахцалдаан, махны худалдааны монополь байдлыг үүсгэж байгаа нь буруу байна. Хэн нэгний ашиг сонирхолд нийцуулээд байгаа мэт санагдаж байна.

2.     Нийтийн тээврийн автобусны үйлчилгээ, хотын зах орчмын дэлгүүрүүдийн хүн хоорондын зай барихгүй байгаа байдал, шинжилгээ авах гэж, зѳвшѳѳрѳл ѳгѳх гэж зарим газруудад хэт бѳѳгнѳрѳл үүсгэж эмх замбараагүй байдал бий болгож байгаа нь хoрио цээрийн дэглэм хэрэгжихгүй байгааг харуулж байна. Ѳѳрѳѳр хэлбэл алив арга хэмжээг сайтар судалж тѳлѳвлѳн зохион байгуулж сураагүйн нотолгоо гэж харагдаж байна.

3.     Архангай аймгаас ирсэн олон иргэдийг “шинжилгээний хариу гараагүй” гэдэг шалтгаанаар автобусанд нь 21 цаг хорьж, хувинд бие засуулж байсан нь хүнээ боддоггүй, хүний эрхийн асуудлыг огт тооцдоггүйн нотолгоо мѳн. Ямар ч шийдвэр хувь хүний тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжинд тулгуурлаж байх ёстойг мэдэхгүй байна.

4.     Архангай аймгаас хувийн автомашинаар ирсэн иргэн ѳвчний улмаас нас барсан үйлдэлд нас барсан хүний ар гэрийнхэний мэдээлэл, албаны хүмүүсийн мэдээллүүд хоорондоо зѳрѳлдѳѳд байгаа нь хариуцлагагүй, аргацаасан, бие биенээ хуурсан үйлдлийн баримт мѳн. Ѳѳрсдийнх нь нэр хүнд хүний амь наснаас үнэтэй байгаа тань айдас тѳрүүлж байна шүү.

Огтоос улстѳржүүлж болохгүй энэ асуудлуудад бид талцан маргалдаж, үзэн ядаж хийрхэж, улстѳрийн оноо авах хүслээр хандаад байгаа нь ѳнѳѳгийн Монголын бодит үзэгдэл мѳн. Бид ѳѳрсдѳѳ сонгож хѳгжүүлсэн энэ тогтолцоог ѳѳр ямар нэгэн улстѳрийн хүчин ѳѳрчилж чадна гэж би лав тэгтлээ итгэхгүй байгаа. Яг үнэндээ энэ цар тахлын дэглэм хувь хүний мѳн чанар хийгээд манай улстѳрийн тогтолцооны гажгийг “нүцгэн үнэн”-ээр нь харуулж байгаа нь сайн тал юм даа. Харин бид энэ сул талуудыг засч залруулах боломжин дээрээ нэгдэх хэрэгтэй байна. Үүнд:

1.     Алив асуудлуудад судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж байх ёстой.

2.     Ямар ч шийдэл Монгол Улсын иргэн хүний а.Тав тух б.Аюулгүй байдал в.Сэтгэл ханамж дээр тулгуурлан гарч хэрэгжиж байх ёстой.

3.     Хариуцлага алдсан бол буруугаа шударгаар хүлээж, шаардлагатай бол албан тушаалаасаа огцорч байх ёстой.

4.     Олон нийтэд хүргэж буй мэдээлэл нь хий хѳѳрѳл, бусдыг турхирах зорилгоор бус бодит баримт, хоёр талын дүгнэлт дээр тулгуурлаж байх ёстой.

5.     Бүх асуудалд зѳвхѳн Тѳр хариуцах бус, иргэд ѳѳрсдѳѳ ч хариуцлага хүлээдэг тогтолцоо байх ёстой. Ѳѳрѳѳр хэлбэл Тѳрийн үүрэг хариуцлага болон хувь хүний үүрэг хариуцлага зэрэгцэн оршиж байж бид бодитоор оршин тогтнох болно.

Монголчууд бид нэг эх оронтой нэг л эрх ашигтай. Түүнээс аль нэгэн намын, аль нэгэн бүлэглэлийн эрх ашиг гэж байхгүй. Том ч бай, жижиг ч бай асуудлаар байнга талцан ѳрсѳлдсѳѳр ѳдий хүрлээ. Бидний хэн ч хожсонгүй. Бид хэн нэгний алдааг хамтдаа засч залруулаад сайн тал руу чиглүүлж явахаас ѳѳр сонголт үгүй. Юу юунаас илүү, нэг монгол хүний амь нас эрүүл мэнд хамгаас эрхэм билээ. Бүгдээрээ эрүүл энх амьд байхын тѳлѳѳ эвлэлдэн нэгдье. Бас бие биенээ дэмжье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-12-09

Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.