05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Буцмаар байна уу?

Саяхан би Монголдоо амьдарья гэж ирээд сэтгэл санаагаар унаад буцах тухай бодож эхэлсэн нэгэн хvний нийтлэл гарсан байхыг уншаад єєрийн бодлоо хуваалцахаар шийдлээ.Гадагшаа явсан хvмvvс тэндээ vлмээр байгаа бол vлд л дээ. Ямар дургvй хvмvvсийг авч ирэх гээд байгаа биш. Гэхдээ хvнд хэцvv цагт єєрийнхєє /магадгvй гэр бvлийнхээ/ тєлєє эх орноо орхиж яваад эргээд єєрийн эх орноо нvдэнд орсон хог, шvдэнд орсон мах шиг тээршаан vзэж байгааг уншихад харамсалтай байна. Басхvv зєвхєн єєрийн эргэн тойронд байгаа хvмvvсээр монгол хvмvvсийг тєлєєлvvлэн vзэж байгаад сэтгэл дундуур байна.

Ямар ч улсад хvнд хэцvv vе гэж байдаг. Гэхдээ тэр болгонд хvмvvс нь дайжаад дvрвээд алга болоод байдаггvй байх. Дэлхий 2-р дайны эхэн vеийн Орос улс, дайны дараах Япон улс гээд жишээ дурьдаж болох. Орос муухай, Япон хоосон гээд дэлхийгээр нэг тэнээд, цагаачлаад яваагvй. Гадаадад гарсан монголчууд бидний нэг л хэсэг, гэхдээ та бvхнээс єєрєєр боддог, эх орондоо сэтгэл хангалуун амьдарч байгаа олон хvн байгаа гэдгийг мартаж болохгvй. Тэр бvгдийг нийтлэл бичихдээ, хоорондоо ярихдаа, гадныханд хэлэхдээ бодолцож байгаарай.
Шувуу даль жигvvр нь ургаж гvйцээд vvрнээсээ нисдэг. Хэчнээн єндєрт ниссэн ч гэсэн vvрэндээ заавал буцаж ирдэг юм шvv. Та бvхний vр хvvхэд хэзээд цагаач байх болно. Энэ бол хvн бvрийн хvсээд байх зvйл биш. Зvдрvvхэн ч гэсэн тєрсєн гэртээ эрх дураараа байх нь дээр vv, баян айлын хаяа сахиж, гар хєлнийх нь vзvvрт зарагдаж хар бор ажил хийнгээ гэдэс цатгалан явах уу.

Ерээд оны эхээр манайх хоолтой, хоолгvй хонох єдєр олон байсан. Гэхдээ би хэзээ ч дэлгvvрийн худалдагч айлын хүүхэд болохыг мєрєєдєж байгаагvй. Эсвэл биелэгжvv айлд ороод гэрээ муулангаа бор ходоодоо дvvргэж яваагvй.
Монгол мэдээж Америк биш, тєгрєг бол доллар биш. Юм бvхэн нь тэнд байдаг шиг байх уу. Би хэзээ ч Жон шиг байхгvйтэй адил та хэзээ ч Билл шиг болохгvй. Монгол заавал Америктай адил байх албагvй. Монгол бол Монголоороо байна. Цагдаа зогсоогоод бичиг баримтыг чинь нэхвэл чи хэрэлдэж болно, бvр зодолдсон ч болно. No problem! Яагаад гэвэл энэ бол Монгол, Америк биш. Та энд амьдрах гэж байгаа бол энд vйлчилдэг дvрмийг дагана. Тэрэнд зохицож чадахгvй бол энэ таны асуудал.

Сайн муу алин ч байсан энэ бол чиний эх нутаг. Хэцvvг даван туулж байж сайн сайханд хvрнэ. Өнєєдрийн Монголд болохгvй байгаагаасаа болж байгаа нь их. Та нар явж байгаа бол тэр чигээрээ яваарай. Битгий эргэж ир. Хvнд хэцvv цагт нь орхиж, бас муулж байгаа хvмvvс. Харин олон аавын хvv, ээжийн охид хvнд хэцvv цагт нутаг ус, гал голомтоо сахиж vлдсэн гэдгийг мартаж болохгvй.

.
Гадны жуулчид Монголд ирээд хамгийн бохир, хамгийн муухай зvйлийг дvрс бичлэг, гэрэл зургийн хальснаа буулгаж дэлхийгээр нэг цацдагаас “Монголд хvмvvс мориор ажилд явдаг уу, интернэт, кабелийн телевиз гэж байдаг уу. Энд ирээд єндєр байшин, халуун усанд ороход ямар байна” гэхчлэн тоглоод байна уу гэхээр vгvй, доёолоод байна уу гэхээр vнэн сэтгэлээсээ асууж байгаа хvмvvстэй олон таарч явсан. Энэ бvхэн дээр эх орноосоо гарсан элэг нэгт хvмvvс дуу хоолой нэмж байгаад дургvйцэн бичиж байгааг болгооно биз дээ.
.
Тэр нийтлэл бичсэн хvн хандаж хэлэхэд, монголдоо тус хийж чадахгvй бол гадны хэдэн тэнvvлчинтэй нийлж эх орныг минь битгий ............ байгаарай. Хvзvvндээ дєнгєтэй байхдаа ч бидний євєг хvний ємнє сєгдєж яваагvйм шvv. Бидэнд ємсєх хувцас, идэх талхнаас гадна эх орон хэрэгтэй. Яагаад гэвэл бид бэлчээрийн сайныг дагаж нvvдэлж явдаг мал биш. ХVН! Харин ганцхан зvйл гуйяа. Монголоо битгий муулж яваарай!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.