04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Гадаадад амьдарч буй Монгол ээжүүдийн санаачилга ажил болсоор байна.

Орлоо сайт 10 жилийнхээ ойн хүрээнд гадаадад байгаа Монголчуудынхаа гаргасан аливаа сайн үйлсийн аян, санал санаачилгыг дэмжин ажиллахаар болж байна. 

АНУ-ын Виржиниа мужид амьдарч байгаа хэсэг монгол ээжүүд "ХАМТДАА ХАЙРЛАЯ" санг энэ оны 3 сард байгуулснаас хойш олон ажлуудыг ажил хэрэг болгожээ. Тэд энэ удаад америкт амьдарч буй Монгол хүүхдүүддээ зориулан хүүхдийн баяр хийж олсон орлогоороо 6 шинэ тэргэнцрүүдийг авч Монгол руу явуулжээ. Орлоо инфо сайтын хамт олон энэхүү сайн үйлсийг дэмжин ажиллаж Монголд үнэхээр хэрэгцээ шаардлага нь байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олохын тулд Баянгол дүүргийн 23-р хорооны засаг дарга Ц. Оюунцэцэг, иргэдийн хурлын төлөөлөгч Т. Мөнх- Очир нарт хандсан нь ёстой л эзнээ оллоо. Уг хороонд гэр хорооллын айлууд хамрагддаг ба иргэн Л. Наранбат нь 2007 онд барилгын осолд орсоноосоо хойш суумгай хэдий ч амьдарч буй байшингаа өөрөө барьсан хичээл зүтгэлтэй залуу юм.

tsogХарин Ж. Цогнэмэх гуай насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсаныхаа дараа харвалт өгөн тэргэнцэр дээр суух болжээ. Харин биднийг очиход тэрээр тэргэнцрийн дугуй нь сэнсэрсээд хэрхэн шинэ тэргэнцэр авахаа мэдэхгүй байлаа гэж байсан юм. 

 

 

 

 

 

 

 

 

1978652 719101188131692 1414454536 n

Харин 3 дахь тэргэнцэрийг гардан авсан хүн бол Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор байв. Тэрээр 2005 онд уг холбоог байгуулснаасаа хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулж, тэдэнд сэтгэл санаа, оюуны болон эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллаж 10 гаруй жил тууштай зүтгэж яваа бүсгүй аж. Эдгээр тэргэнцэрүүдийг Монгол руу тээвэрлэхэд Болор карго 50%-ийн хөнгөлөлт үзүүлж мөн энэхүү сайн үйлсэд нэгджээ.

"Хамтдаа хайрлая" сангийн хийж гүйцэтгэсэн бусад ажлууд:
-Дүүгээ галын аюулаас аварч өөрөө түлэгдсэн Цэрэнтогтох хүүд ээжүүд маань багачуудад НҮҮР БУДАЛТ хийж 1183$ цуглуулж эмчилгээний зардалд хандив болгон өгсөн
-АНУ-д амьдарч байгаа монгол хүүхдийнхээ дунд монгол хэлээ хайрлах, монгол зан заншлаа дээдлэх зорилготой "Бид номонд дуртай" номын баяр зохион байгуулж монгол зан үйлийг харуулсан хүүхдийн кино үзүүлсэн
-Мөнхбатын Буяндэлгэрэх охины эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс Хайр илгээж халуун гараа сунгая аянг зохион байгуулж, хүмүүсээс хүмүүсээс хандивын эд материал цуглуулж Yard sale зохион байгуулж 2000$ цуглуулж хандив өгсөн
-" Гэрэлт амьдрал " эрүүл мэндийн төслийн нэвтрүүлэг удахгүй Монголд гарч эхлэх гэж байна.

 

 

 

 

 

11224755 1872110223015142 9218042219967215758 o

11954794 1880506152175549 6553114086545967999 n

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.