05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Гадаадад амьдран суугаа би Монголынхоо төлөө юу хийж чадах вэ?

 Энэхүү сэдэвийг хөндөх болсон шалтгаан нь Орлоо.ком дээр гарсан Монголд амьдрахад ирээдүй байна уу?  гэсэн нийтлэлийг уншаад үүнийг бичихээр шийдсэн юм.
 Би америкт ирээд 7 жил болж байна, 2 хүүхэдтэй тэр хоёр маань хоёул энд төрсөн.  Анх Америк орныг зорих болсон шалтгаан маань бусдын нэгэн адил амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг хүссэн юм. Анх ирж байхад одоо үеийг бодвол амьдрал хэцүүхэн байлаа хэл ус мэдэхгүй таних хүн цөөн, энд ирэхээсээ өмнө сайн судалсан зүйлгүй гэнэн нэгэн л ирж байлаа даа. Энд ирээд ажил хийж амьдралд суралцаж амралт чөлөөт цаггүй 3 жил гаран өглөө оройгүй ажиллаж билээ. Тэр үед 2 ажил хийдэг хагас бүтэн сайнгүй ажилладаг ажлын дундуур 2 цагийн завсарлага байдаг байсныг номын дэлгүүрт өнгөрүүлдэг байлаа. Бичиг баримтгүй харалчихсан яг л нэг хаалгагүй дөрвөлжин байшинд гарах газраа олохгүй гэрэлтэй цонх өөдөө харан ирээдүйг бодон ажиллаж амьдарч байлаа. 3 жил өнгөрүүлсэний дараа хэл ус ч сайжирч нэлээд $ хуримтлуулан одоо л нэг амасхийя гэж бодож арай дээр нэг ажлаа үргэлжлүүлэн хийж, 2 ажил хийж олдог байсан мөнгөө нэг ажлаасаа олдог болж 2 ажил хийх ч бие хаагүй болсон доо. Хэрвээ би Монголоосоо гарахын өмнө өөрийгөө бэлтгэж хэл ус сурсан бол юу гэж энэ гурван жилийг алдах билээ. Тиймээс ирэхээр төлөвлөж байгаа хүмүүст захихад хэлээ, очих гэж байгаа орноо маш сайн судлах хэрэгтэй гэмээр...

Сүүлийн хэдэн жил интернэт мэдээлэл хөгжиж Монголдоо болж буй үйл явдлуудыг үзэж олон арван Монголчуудынхаа дууг холойг сонсох болсоноор Монголдоо буцах юмсан гэсэн бодол маань улам их бие санааг минь эзэмдэх болжээ.
  7 жил гэдэг багагүй хугацаа нилээнч их юм сурлаа Монголоо хөгжүүлхийн юмсан гэж
цаг тутам бодох боллоо. Би ч яахав энэ олон боловсон хүчин гадаадад өөрийн эзэмшсэн мэргэлжилээрээ ажиллахгүй явж байгаад миний сэтгэл их өвддөг юм. Багагүй мэргэлжлээрээ амжилттай ажиллаж байгаа цөөн тооны хүмүүс байгаа л даа. Эднгээр хүмүүсээ ашиглан яаж Монголын ирээдүйд нөлөөлхүйц юу хийж болох вэ? гэж толгоогоо гашилгасны дараа төрсөн санаа бодлоо хуваалцья
 Орлоо.ком дээр аваад үзье дээр Дуучин хөгжмийн зохиолч Чинбаагийн хэлж байснаар бүхэл бүтэн симфони найрал аркестэр бүрдэж болох нь гэсэнтэй адил Монгол ТВ -д ажиллаж байсан олон залуу сайн боловсон хүчинг нэгтгэн онлайн ТВ байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэр хүмүүс маань заавал хар ажил хийлгүй бидний төлөө бас бидний өмнөөс Монголын ирээдүйд оруулахуйц мэдлэг мэдэээлэлийн нэвтрүүлгүүдийг бэлтгэн хийх юм. Тэдгээр нэвтрүүлгүүд нь танд мэдлэг мэдээлэл өгнө, Монголд буй гадаад ертөнцийг мэдэхгүй байгаа харилцааны соёл доройдолтой хүмүүсдээ нөлөөлөхүйц байх болно. Харин та бид юу хийх вэ? гэж үү бид  ердөө тэдгээр хүмүүсд ажиллах бололцоог олгох юм. Та ердөө сард 5$ төлөөд нэвтрүүлгүүдээ үзнэ тэд ажлаа хийнэ тэгээд л та бид маш том оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа нь тэр.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.