05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ХҮН БҮХЭН "МОНГОЛЫН БАЯЛАГ" МѲН

Гадаадын улс орнуудад суралцаж, ажиллаж амьдарч, албаны болон хувийн асуудлаар зорчиж буй хүн бүхэн МОНГОЛЫН БАЯЛАГ мѳн. Эхийн хэвлийгээс ѳѳрѳѳ уйлж бусдыг инээлгэж энэ газар шороон дээр тѳрж, энэ дэлхийгээс ѳѳрѳѳ инээж бусдыг уйлуулан буцахдаа энэ газар шороонд шингэдэг тавилан биднийг нэгтгэж байдаг. Хэн нэгнийг тавлан гадуурхаад, ѳѳрийн ѳчүүхэн биеийг ихэд бодон цэцэрхээд, бусдын ѳмнѳѳс шийдвэр гаргаж буй мэт аашлаад байх эрх хэнд ч үгүй. Гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирэх боломжийн тѳлѳѳ талцаж маргалдаж, тайлбарлан мэтгэлцээд байх шаардлага бидэнд үгүй. Монгол оронд тѳрсѳн хэн ч болов ѳѳрийн эх орондоо эзэн хүн шиг амьдрах эрхтэй.

Дэлхий даяар тархаад буй цар тахлын аюул хүмүүс биднийг ямар "ѳчүүхэн" болохыг мэдрүүлж байна. Энэ зовлон, үхэл биднийг эв найртай байхыг сануулж байна. Гадаадын улс орнуудад гацсан монголчуудын тѳлѳѳ хүн бүхэн санаа тавьж, туслах үүрэгтэй цаг үе иржээ. Монголын ЗГ байгаа боломжоороо гадаадад байгаа монголчуудыг эх орондоо татан авч байгаа боловч, хүссэн хэмжээнд хүрч чадахгүй байна. БАЙГАА БОЛОМЖ гэдэг хязгаарт баригдалгүй хүн бүхэн санаачлага гаргаж, хамтран ажиллах хэрэгтэй болж байна. Тухайн оронд Монгол Улсаа тѳлѳѳлж буй ЭСЯ-дын үндсэн үүрэг ч энэ мѳн.

1. Тусгай үүргийн онгоцоор ямар шалгуураар хэнийг татан авчирч буйгаа дотооддоо ямар нэгэн байдлаар мэдээлж байх нь энэ боломжийг авилга болгон ашиглаж болзошгүй үйлдлийг зогсоох, иргэдийн бухимдлыг дэврээхгүй байх нэгэн боломж мѳн
2. Гадаадын бусад улс орнуудтай гэрээ хийж ѳѳрсдийн иргэдээ тэдний авиа компаниудаар зѳѳвѳрлѳн авчрах талаар санаа тавьж ажиллах хэрэгтэй байна
3. Зарим компаниудын санал болгож байгаачлан хотоос зайдуу олон гэрүүд барьж, гаднаас ирж буй монголчуудыг карантилан хянаж шийдвэрлэх боломжийг ашиглаж болно. Зуны дэлгэр цаг богино хугацаатай болохоор яаравчлах хэрэгтэй мэт. Ийм санаачлагыг олон компаниуд дэмжин нэгдэх байх
4. Олноор орж ирсэн тохиолдолд эмнэлгийн олон ажилтнууд сайн дураар ажиллах боломж байгаа гэж бодож байна. Яг үнэндээ бид мэдээлэл ѳгч буй хэдхэн хүнийг БААТАР болгон магтаад цаана нь бүх ачааллыг үүрч буй бусад хүмүүсийн талаар мэдээлж урамшуулахгүй байгаа нь анзаарагдаж байна. Гавъяа байгуулах гэж хүсэх бус хүн чанарын хувьд санаа тавьж ажиллах олон мэргэжилтнууд байгаа гэдэгт итгэж байна
5. Ѳдрѳѳс ѳдѳрт хяналт нь сулраад байгаа хорио цээрийн дэглэмээ анхаарахгүй бол дотооддоо алдаж мэдэх аюул биднийг ѳршѳѳж тойрохгүй. Бид хэнэггүй хайхрамжгүй байдлаа ѳѳрийн болон бусдын эрүүл мэндийн тѳлѳѳ хязгаарлаж байхгүй бол аюул одоо ч хэвээрээ байгаа
6. Цар тахлын энэ аюул ойрын үед намжихгүй бас дахин дэгдэлт ѳрнѳж магадгүй байгааг бодолцож иргэдийн эрүүл мэндийн боловсрол хийгээд салбрын ажилтнуудаа бэлтгэх, хэрэгцээтэй тоног тѳхѳѳрѳмж, бусад хэрэглэгдэхүүн болон эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх талаар ЭМЯ анхаарч байгаа байх хэмээн найдаж байна
Хатуугаас хатуу хүний нутагт орох оронгүй идэх хоолгүй, хэрэглэх мѳнгѳгүй олон монголчууд зутарч байгаа. Хот хотуудын Монголчуудын Холбоо, сайхан сэтгэлт иргэд санаа тавин тусалж байгаа ч тэр болгон хүрэлцэхгүй байна. Тэднийг бид л хайрлаж туслахгүй бол хэн ч тэдэнд туслахгүй. Монголчууд бид энэ цар тахлыг дотооддоо алдахгүй барьж байгаа ч, гадаадад байгаа монголчуудаа эх орондоо авчрах нь түүнтэй тэнцэх сайн үйлс мѳн. "Сайхан сэтгэлийн үзүүрт тос" гэдэг дээ. САЙН ҮЙЛС БҮХЭН ЦЭЦЭГ МЭТ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-08-21 Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.