05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

2015.06.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 17

Зуны тэргүүн цагаагчин могой сарын
Хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр

Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.11-20.49
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Огторгуй

Аргын тооллын 6 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Гар одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.