05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Монголд

Монгол яваад ирэв. Ажлаар явсан болно. Хєєрхий муу эх орон маань шарлаад, цаанаа л нэг тиймхэн санагдсан. Говь дээгvvр л нисээд байна гэж бодсон би хэдийнээ Улаанбаатартаа газардах дєхсєн байлаа. Тийм л гандуу байсан юм даа.
Шvvмжлэлтай хандах зvйл их байнаа.
1. Би тvрvv жил бас монгол яваад ирэхдээ бичиж байсан даа. Зочид буудлын vvд хаалганы тухай. Бид энэ удаад Continental буудалд байрласан юм. Дээшээ єндєр шатаар єгсєж ордог шаттай, бид ачаагаа арай хийж л дээш нь зєєж оруулсан. Ачаа зєєгч нь 1 л хvн байна, тэр нь тийм ч бакь залуу бас биш болохоор тэр хvнд чемаданyyдыг зєєх гэж бас л хєєрхєн бажигадана.
2. Замын хєдєлгєєний соёл. Бvгд биенээсээ дайраад зvтгээд байх юм. Нэгэндээ зам тавьж єгнє гэсэн ойлголт нэг ч алга.
3. Рестoранyyдын vйлчлэгч нар удаан хєдєлгєєнтэй. Хvн орж ирээд байхад тоосон шинжгvй.
4. Онгоцонд хєл хучих бvтээлэг хvрэлцээгvй асуухаар дууссан л гэнэ. Суудлын тоогоор яагаад байж болохгvй гэж...
5. Архины бизнес л хєгжєєд, тvvний шил сав бєглєє л сайжраад байх юм. Хэдэн ч янзын архи байна вэ бvv мэд, энэ ч гоё, тэр ч сайхан, манайхан vнэхээр архины амтыг ч сайн мэддэг болж. Арга ч vгvй юм байхдаа, архи тамхины бизнесийн ард дандаа УИХ-ын гишvvд, энд тэндхийн том том дарга нар байдаг гэсэн. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдээс шуудхан асуумаар юм, таны эрхэлдэг архи тамхины vйлдвэрийн нэр юу вэ гэдэг ч юм уу, та архи тамхины vйлдвэр хэт олшроод байгаатай сонгогдчихоороо яаж тэмцэх вэ гэдэг ч юм уу.

Би улс тєр сайн мэдэхгvй, бас дээрээс нь сэтгvvлч биш болохоор ийм асуулт асууж болдог эсэхийг мэдэхгvй юм. Нээрээ бас тэр сvрхий ярьдаг улсууд чинь урьдчилаад асуултуудаа авчихсан байдаг гэсэн, жаахан єєр юм асуучихаар телевизийнхэн найруулчихдаг гэсэн шvv. Yнэн эсэхийг ТВ-д ажиллаж vзээгvй болохоороо бас л мэдэхгvй юм. За хадуурчихсан явж байна. Гэхдээ л сонгууль болох гэж байгаа болохоор дуугай байж бас чадахгvй юм. Яамаар ч юм бэ дээ...
6. Хот тєлєвлєлт гэж vнэхээр хэлэх ч vг алга. Энд тэнд байшин, барилга барьж болохгvй газар хvртэл янз бvрийн барилга баригдаад нэг л биш ээ. Дээр нэг блог дээр байсан мухар гудамжууд их байсан, таксины жолооч нар тэрийг нь мэдэхгvй буруу орж давхиад л.

Дэвшилттэй зvйл ч бас байсан шvv.
1. Их дэлгvvрийн (хуучнаар) 5 давхарт 00 бий болсон байна лээ. Лифтнээс цаашаа яваад баруун талд байсан байхаа, би ороогvй, цуг явсан япон хvн орсон.
2. Рестoранyyдад эндхийн ошибори гээд байдаг гар арчих нойтон алчуур єгдєг болж. Энэ бол их дэвшилттэй зvйл гэж бодоод байгаа.
3. Yндэснийхээ хєгжмєєр хичээллэдэг залуус, хамтлаг их гарч ирж байгаа мэт. Энэ бол бахархууштай л зvйлийн нэг. Баар сав, архи дарс эргvvлж байхаар чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх нэг хэлбэр юм даа.
4. Монголоо сурталчилсан хайрцаг савтай шоколат, чихэр энэ тэр гардаг болж. Урд нь монгол явахдаа ажлынхандаа амсуулчих аятайхан чихэр, шоколат ховор байсан бол одоо бол байхгvй биш байгаад байнаа. Гэм нь чанар нь, амт нь жаахан тиймхэн. Гаднах сав боодол чухал ч амтан дээрээ бас анхаармаар.

Одоогоор санаанд орсноо л сийрvvллээ. Яваандаа санавал бичимз.

Эх сурвалж: http://saruul-uhaan.blogspot.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.