04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Монголын зовлон зүдгүүр...

Монголд 18 сар байсан Британы сэтгүүлч Damien Dawson –ны Монголын ядуурлын талаар бичсэнийг доор сийрүүлэв.

Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Монгол дахь хүний наймаа болон ядуурлын талаар баримтат кино хийхээр бэлдсэн юм. Өнгөрсөн сард би өөрийн зураглаачтайгаа уг улсын нийслэл Улаанбаатрыг тойрон байх уулсын дээгүүр тархан байрласан гэр хороололын дундуур явсан юм. Нийслэлийн оршин суугчдынх 80-с илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Монголын үндэсний орон сууц нь хэрэглэхэд хялбар бөгөөд өндөр толгод дээр байж, маш олон дэлгүүрүүд хаа сайгүй тархан байрласан байдаг нь яг л Индонези болон Бразилын овоохой шиг харагдаж байсан.

Өвөлдөө -25 хэмд хүрдэг. Гэр хороололууд нь ундны ус байхгүйн дээр усныхаа ариун цэврийг хамгаалах үйл ажиллагаандаа анхаардаггүй..Зуун магадгүй мянга мянган хүмүүс нүх ухаж хийсэн нойл болон усны хэрэгцээгээ хангадаг худагаа дундаа хэрэглэдэг.Энэ улс 2,6 сая хүн амтай бөгөөд түүнийнх нь 13%-г нярайн эндэгдэл эзэлдэг.

Гэвч маш олон орон энэ зүйлтэйгээ үргэлж тэмцэж байдаг ч уг аймшигт зүйл нууц хэвээр байсаар л байна.

Улаанбаатрын эргэн тойронд байх толгодын дээр амьдардаг Монголын хамгийн ядуу хүмүүс оршуулгын газрынхаа буюу үхсэн хүмүүсийн дэргэд амьдардаг.Тэд нас барагчдыг амар нойрсуулахгүйгээс гадна тэднийг хүндэлдэггүй нь харагдаж байна. Эдгээр булшнууд, бараг булш бүр маш их хэмжээгээр эвдэгдэж, сүйтгэгдсэнээс холоос харахад ч анзаардахаар болсон байдаг ажээ.

Оршуулгын газраараа хүрээлүүлсэн болохоор булш болгоноос ялгарах хорт зүйлс нь  Улаанбаатарын маш их хэсгийг бохирдуулсан нь ойлгомжтой юм.

Булшнууд онгорхой хэвтэх бөгөөд тэдэнтэй хамт оршуулсан хувийн зүйлс болон дурсгалын зүйлсийг нь хулгайлан авч гадаадын жуулчид, эртний зүйлс худалдаалдаг гадаадын цуглуулагчидад зардаг байна.Булшнаас нь амьтад болон хулгайчууд татан гаргасанаас болоод хүний биеийн хэсгүүд оршуулгын газрын хаа сайгүй хэвтэн дээгүүр нь элээ эргэлдэж байдаг.

Доромжлогдсон булшнууд арав арван жил онгорхой хэвтэж байхад харин хүнээс үлдсэн хэсэг нь тэндээ байсаар мууддаг байна.

Ихэнхдээ хүний бие байсан үгүй нь ч мэдэгдэхээ больж харин цогцосын хэсэг нь юмуу хувцаснынх нь тасархай нь л хоосон авсандаа үлдэж, эсвэл булшныхаа хавьд үлддэг аж.

Мөн оршуулгын газраа эмнэлгийн болон аж үйлдвэрийн аюултай хог хаягдлыг хаядаг газар болгон ашигладаг.Гэр хороололд амьдардаг иргэд уг газраар явж хоол болон түлш хийх зүйлсийг хайж, ихэвчлэн авсыг түлш болгон ашигладаг байна.

Борооны улиралд энэхүү толгодоор ус урсахдаа хог хаягдал болон бусад бохир зүйлстэй нэгдэж халдварлагдсан ус болоод тэр хавийн хүмүүсийн уудаг худаг рүү нь урсан ордог.

Эдгээр бүх асуудлыг үндэсний ТВ-ээрээ гаргаад ч Монголын засгийн газар болон гадаадын олон улсын төрийн бус байгуулга /NGO/, үндэсний тусламжийн агентлагуудаас дорвитой хийсэн зүйл байхгүй, шийдсэн зүйл ч байхгүй байсаар байна.

Монголын парламент/Их хурал/нь NGO болон Монголд байгаа бие даасан тусламжийн байгууллагад хүнд татвар оногдуулдаг.NGO-н ихэнх ажилчид өндөр цалин амалсанаас нь болж Монгол шиг асуудалтай орнуудад ажиллах болдог байна.Тэрхүү ажилчдын зарим нь ажлын байрнаасаа гадагшаа ямар ч тохигүй,аюулгүй байдал хангаагүй жолооч болон Land Cruiser-тэйгээ аз туршин явдаг. ДОХ-н эсрэг тэмцэх ёстой байтлаа тэдний зарим нь тайчих клубүүдээр явж бие үнэлэгчидтэй зугаагаа гаргадагаа хүлээн зөвшөөрч байсан.

Asia Foundation –с гудамжны хүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар бараг бүх гудамжны хүүхдүүд, 10 насны хүүхдүүд нь хүртэл бэлгийн замын халдвар тээгч гэдэг нь тогтоогдсон байна.Ихэнх биеэ үнэлэгчид нь ядуу байдал, гэр бүлийн хүчирхийлэл болон бусад ноцтой шалгаанаас болж хохирогч болдог байна.


Одоогийн эрүүл мэндийн яамны эсрэг энэхүү салбарын авилга болон зохисгүй удирдлагыг шүүмжилсэн жагсаал цуглаан Улаанбаатарт болох нь ердийн үзэгдэл шахуу болжээ. Монголын засгийн газраас ядууралтайгаа тэмцэхийн тулд одоогоор 300 сая ам. долларыг төсөвлөөд байгаа. Гэвч 2,6хан сая хүн амтай энэ орон нийгмийн болон улс төрийн асуудлаасаа болж, дайны хөлд үрэгдэн зовж байгаа Африкийн орнуудаас илүү зовно гэжүү?

Монголчууд овог аймгуудынхаа зөрчилдөөнөөс эсвэл дайнаас болж зовоогүй харин ёс суртахууны доройтолд автсанаасаа/авилгалд идэгдсэнээсээ/ болж эдийн засаг нь тогтворгүй болжээ.

Уг улс алт, зэс болон уранаар баялаг бөгөөд Ivanhoe Mines, Boro Gold, BHP, Rio Tinto зэрэг томоохон олборлогч компаниудын сонирхолыг баялагаараа ихэд татаж, тэдний үйл ажиллагаанаас ашиг авдаг байна.Гэвч судалгаагаар хүн амын 80 гаруй хувь нь нэн ядуу байсаар л байна.

Монгол улс Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орон болоод 50 орчим жил болж байгаа ч шоронгууд болон орон нутгийн байгууллагууд нь хүний эрхийг ихээр зөрчдөг. Энэ байдал нь хүний амжиргааны түвшинд нөлөөлдөг аж.

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд 11хэн настай охин бие үнэлэхэд хүчээр орж байгаа байдал болон өөрсдийн өвөг дээдсийнхээ сүнсийг үргээн авсаар нь галаа түлж байгаа нь Монголыг хэн ч анхаарахгүй байгаа мэт ажиглагдаж байвч үнэндээ тийм биш юм.

http://www.stuff.co.nz/4250766a12935.html?source=email 
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.