04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Монгол хүн яагаад АНУ явж болохгүй гэж?

Өдөрт дунджаар 50 орчим хүн ороод 2-3 хүн авдаг гэсэн сураг дуулдаж байна. АНУ-ын бодлогод Монгол хүнд виза өгөхгүй гээд заасан байдаг юм бол өдөр бүр тэгж олон хүн хүлээж авах шаардлага байхгүй. Орж байгаа хүндээ ч, хүлээн авсан болж байгаа хүндээ ч тээртэй. Нэг их ардчилсан үзэл санаа гаргаж байгаа нь энэ гэж муур хулгана болж тоглож байхаар энгийн иргэдэд виз олгохгүй, аялалаар явах хүнд өгөхгүй ээ гээд заавал шуудхан юм биш үү.
 
АНУ амьтны эрхийг дээд зэргээр хамгаалдаг. Гэтэл Монголчуудыг тэр түвшинээс арай доогуур авч үздэг бололтой. Төрсөн цагаасаа хойш ааваа хараагүй хүүхэд яагаад аавтайгаа уулзаж болохгүй гэж, нүд анихаасаа өмнө хүн яагаад үр хүүхэд дээрээ очиж болохгүй гэж. Энд хүний амь амьдрал яригдаж байна. Хичнээн гэр бүл салж, хичнээн хүүхэд өнчирч байгааг хэн ч хэлж чадахгүй.
 
Америкчуудаас та нар яагаад харуудыг Африкийн америк, нутгийн уугуул иргэдийг Натив америк гэж дууддаг байтлаа өөрсдийгөө америк гэдэг юм бэ, уг нь бол та нар энд цагаачлан ирсэн хүмүүс шүү дээ гэхэд “Бид олонх” гэж хариулдаг. Гэхдээ харууд олонх болсон ч гэсэн америк гэж дуулахгүй л болов уу. Америк мөрөөдөл, америк соёл гэж ярих мөртлөө яагаад Монгол соёл, Монгол хүн гэж ярьдаггүй юм бол.

Мэдээж хүн бүхэнд виза өгөөд байвал Монголд хүн үлдэхгүй байж болох юм. Гэхдээ зайлшгүй шаардлагатай, бүх зүйлээ үнэнээр мэдүүлж байгаа хүмүүст ч мөн виза өгдөггүй. Бид ярилцаганд ороход 100$ тушаадаг, гэтэл Консул зарим тохиолдолд хүний бүрдүүлсэн материалыг нүднийхээ булангаар шагайсан болоод буцаагаад өгдөг. Их гүрний төлөөлөл биш юмаа гэхэд биднээс хөлс авсан хүний хувьд ажлаа жаахан хариуцлагатай хиймээр юм. Бид амаа таглуулаад буцдаг.

Америкчуудыг өөрсдийг нь Монголд ирэх гэхэд нь визний ярилцлага гэж 2000$ аваад (ядуу айлын сарын дундаж цалин) олон хүний хажууд хувийн чанартай баахан асуулт асуугаад уучлаарай Та худлаа хэлсэн байна, Монголд очоод тэндээ шингэх магадлал өндөр байна гээд буцаачих. Тэгэхээр хүний эрх гээд бөөн юм болоод шүүх, цагдаа болох вий. Харин ч америк хүн яагаад Монгол явж болдоггүй юм бэ гээд чичрээд дайрна. 100 ногоон бол АНУ-даа ч их мөнгө. Ярилцлага авна 100 доллар төл гэвэл татаад уначихна.

Ноён биднийг яаж угтана бид тэгж хариу барина гэж үг бий. Бид тэдний өөдөөс ганц ч үг гав гэдэггүй болохоор бидэнд тааруулж харицаж байна. Хүмүүс энэ Ерөнхийлөгч юм хийх болов уу, Ерөнхий сайд биднийхээ өмнөөс дуугардаг болов уу гэж суусаар байтал нэг насны амьдрал дуусах нээ. Ер нь монголчууд төрсөн бие ээ төрдөө тушаагаад түшээд авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэд гэдэг. Тэд чиний хамаатан садан биш болохоор ихэнхдээ түлхээд хаядаг. Та өөрийнхөө төлөө явахгүй бол хэн явах юм бэ.
Бид чинь цагтаа түмэн газрыг эзэлсэн нутагтай, түүхийг донсолгосон морин цэрэгтэй байсан ард түмэн шүү. Монгол хэзээ нэгэн цагт улс шиг улс болж хүн ард нь гадны виза горилохгүйгээр амьдралаа аваад явчих цаг бий гэдэгт итгэдэг.

Эх сурвалж: http://www.batkhuu-law.blogspot.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.