04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Солонгосоос эгчдээ бичсэн захидал

Эгч маань саяханаас Польш оронд очин үйлдвэрлэлийн гэрээгээр ажиллаад удаагүй байгаа юм.Тэнд бараг очсон үеэсээ эхлэн хүнд хэцүү байна. Солонгост очвол ямар вэ гээд байлаа. Сүүлийн үед энд болохгүй байна. Солонгост очвол болохоор байна гээд...емайл ирээд. Би эгчдээ хариуд нь емайл илгээсэн юм. Эргээд уншихад сургамжтай ч юм шиг санагдаад www.orloo.com -д илгээлээ.

Хайрт эгч минь та сайн байна уу?
Таний минь бие тань эрүүл, ажил тань сайн байна уу? Танаас захидал аваад их баярлалаа. Мөн бодох юм, өөрийнхөө хэмжээнд танд зөвлөж туслах юм байх шиг байх юм. Бага дүүгийнх нь ажил дажгүй байгаа.  Дүү нь ажлыг нэгэн жигд байнгын хийгээд байхаар болоод байгаа. Миний хийдэг ажил байнгын зогсоогоороо хийдэг ажил юм. Бэлэн болсон номыг өдөржин шөнөжин байнга хурааж, өргөж зөөж байдаг ажил. Гэхдээ секүндтэй уралдаж ажилладаг юм. Бага зэрэг зогсох юм бол ажил овоороод алдсан цагаа нөхөх боломжгүй болдог юм. Ажлын цаг эхлээд хоолны завсарлага хүртэл огт зогсолтгүй байнгын хөдөлгөөнтэй ажилладаг. Хоолны амралт 30-35 минут. Тэгээд л үргэлжлээд ажлын 10-12 цаг дуустал байнгын хөдөлгөөн. Хэрэв ажилламаар байвал 12 цаг ажилчихаад үргэлжлүүлээд 24 цаг ажиллана.Тэгээд цаашаа ажилламаар байвал нэмж 12 цаг ажиллаад нийт 36 цаг тасралтгүй 3 ээлжинд ажиллаад байгаа.

Ингэж 36 цаг тасралтгүй ажиллах үедээ нийт 1 цаг 30 минут хоолны цагаар амарч авна.Тэгээд ажил дуусаад гэртээ ирж 10 цаг унтаад шууд ажилдаа явдаг. Солонгост зөвхөн би ингэж ажилладаг биш олон Монголчууд ингэдэг юм шүү. Би яагаад ажлын тухай бичээд байна вэ.Таныг ажлын хүнд хэцүүг хийж байгаа гэж бодон өөрийнхөө сэтгэлийг зовоогоод санаагаар унаад байгаа юм уу гэж л бичлээ.Та минь Польшд нэгэнт очсоных хуулы ёсны бичиг баримттай байгаагийнх наад улсдаа эхлээд тухтайхан амыдарч байр суурьтай болсны  дараа нааш цаашаа явахаа бодох хэрэгтэй шүү.Хэрэв Польшоос гадагш гарахаар шийдсэн үедээ хараар гарах бол Европт монгол хүн хараар амьдрах огт боломжгүй гэдгийг анхаарах ны зөв. Харин Азид бол арай дээр.

Тухайн улсын амьдралын өртөг тэр газартаа зохицсон л байж таарна.Польшт юмны үнэ өндөр байна. Монголоос зарим зүйлээ захиж авч ирүүлж байгаа гэж таны захианд бичсэнийг уншаад би нэгэн зүйлийг бодлоо. Өнөөдөр би Солонгост амьдарч байна. Анх ирэхэд үнэ өртөг өндөр санагддаг байсан. Цалин авч хувьдаа зардал гаргаад ирэхээр авсан цалингаасаа байр хөлслөх төлбөрөө өгөөд дараагийн цалин хүртэл хоол хүнс, хувцсандаа зарцуулаад хурааж хуримтлуулах боломжийн мөнгө үлдэж байлаа.Тэгэхээр эндхийн өндөр үнэ өртөг цалинтайгаа уялдсан боломжийн санагдаад байдаг юм. Польшийн үнэ өртөг өндөр байлаа гээд арай ч өнөөдрийн 2008 оны Монголийн үнэ өртөг цалингийн харыцаанаас илүү дээр байгаа байх. Би энэ талаар яг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн ерөнхийд нь гадарлаж байна. Одоо та минь Польш оронд 3 сар амьдарлаа. Мэдээж Монголоос очсон дороо мөнгөндөө нилээд харам байсан байх. Үнэ ихтэй, үнэ багатай хэрэглээг сайн мэдэхгүй үед зардал их гараад байдаг юм. Ингээд л та минь амьдралаас суралцаад ирвэл та цаашдаа бараг л хэмнэхгүйгээр хэрэглээд байхад танд хураах мөнгө нилээд үлдэнэ гэж дүү нь бодож байна. За дү ньү танд амжилт хүсье! Дүү нь ажил их үедээ ингэж тухтай захидал бичиж амжихгүй байх. Уучлаарай. Дүү нь эгчдээ хайртай шүү.

Батмонгол Балган/ b_batmongol@yahoo.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.