04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ХОТЫН СТАНДАРТ-АВТО МАШИНЫ ЗОГСООЛ

Статистик: 1994 онд Улаанбаатар хотод суурьшсан хүн амын тоо 598 000 байсан бол, одоогоор 1,3 сая орчим хүн амьдарч байна. Тэр үед 20 337 автомашин тоологдож байсан бол, одоо 400 000 гаруй автомашин замын хѳдѳлгѳѳнд оролцож байгаа гэнэ. Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1994 онд 44 тэрбум тѳгрѳг байсан бол, 2016 оны байдлаар 15 их наяд тѳгрѳг болжээ.

Улаанбаатар хот хѳгжиж байгаа гэдгийг маш олон барилгуудаар нотолж хэлдэг. Олдсон газартаа боломжоо ашиглан эмх замбараагүй барьсан барилгууд хот тѳлѳвлѳлтийг үгүй болгосон тѳдийгүй, газрын наймаагаар эрх мэдэлтнүүд асар их мѳнгѳ завшсаны нотолгоо гэлтэй. Иргэдээ тав тухтай амьдруулах гэж бус, зѳвхѳн их мѳнгѳ олохын тулд стандартгүйгээр, чанаргүй барьсан барилгууд хэзээ нэгэн цагт асуудал үүсгэхээр байхад бид ѳнѳѳ хэр нь тоомжиргүй хэвээрээ. Сүүлийн үед барилгуудын чанар сайжирч, стандартуудыг сайтар мѳрдѳх болсон гэсэн. Үнэ ѳндѳртэй хэдий ч, дороо автомашины зогсоолтой, ѳрѳѳнүүдийн хуваарилалт нь ѳвѳрмѳц, саруулхан, интерьер дизайны шийдэл сайтай байруудыг хүмүүс сонирхох болжээ.

Орон сууцнууд болон үйлчилгээний барилгуудад автомашины зогсоолыг шийдээгүйн улмаас барилгажилт нь хѳгжил гэж харагдахгүй байгаа. Улаанбаатарт хамгийн тѳвѳгтэй асуудал нь автомашины зогсоол. Хаана л бол хаана автомашинуудаа явган хүний зорчих зам болоод, сул талбайд шахаж тавина. Нэгнийхээ гарах замыг хааж тавихдаа хэрэг болгон утасныхаа дугаарыг машины шилэн дотор тавина. Энэ бол иргэд хоорондын зохицолдоо. “Э март”, “Шангрила”, “Мишээл экспо”, “Хүннү” их дэлгүүр зэрэг сүүлийн үеийн байгууламжууд зарим орон сууцны хорооллууд гаднаа болон дороо автомашины зогсоолтой боловч хүрэлцээ муутай. Энд тэнд цагаар машин тавих зогсоолууд байгуулагдсан хэдий ч бас л стандартгүй, хүртээмжгүй. Автомашины зогсоолын асуудлыг шийдээгүй байж, торгож шийтгэхээ урьтал болгоод байгаа нь иргэд болон Тѳрийн хооронд зѳрчил үүсгэх шалтгаан мѳн. Ѳѳрѳѳр хэлбэл Тѳр үүргээ биелүүлэхгүй байж, иргэдээс хариуцлага шаардаад байгаа нь буруу үзэгдэл юм.

ЯМАР ШИЙДЛҮҮД БАЙНА ВЭ?

1. Үйлчилгээний зориулалтай байгууламж, орон сууцны хороолол, эмнэлэг сургууль, албан газрын барилгууд хэдэн хүнд үйлчлэх хүчин чадалтайгаар тооцож байгаагаас хамааран, автомашины хэдэн зогсоол байх ёстойг стандарт болгон хуульчилж гүйцэтгэлийн зургуудад заавал тусгуулж байх ёстой
2. Автомашины зогсоолын тэмдэглэгээг маш тодорхой стандарт болгон хийж, ѳглѳѳний ажил цуглах, орой ажил тарах үеийн ачаалалд таацуулан уян хатан байдлаар шийдэх
3. Тѳлбѳртэй зогсоолуудыг олноор нь стандартын дагуу бий болгон, цагийн хязгаартайгаар ашиглах
4. Хотын захын хэсгүүдэд автомашины нийтийн зогсоолыг байгуулан тэндээ машинаа тавьж, нийтийн тээврээр хотын тѳв рүү зорчих боломжийг олгох
5. Сургуулийн автобусны авто бааз байгуулан замын хѳдѳлгѳѳнд давуу эрхтэйгээр оролцуулан, түгжрэлийг багасган хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах
6. Албан байгууллагууд ѳѳрсдийн ажиллагсаддаа нийтийн тээврээр зорчих боломж олгохын тулд зардлын асуудлыг нь картаар шийдэх
7. Дугуй болон скутерээр зорчих замуудыг бий болгон тэднийг дэмжих
8. Үйлчилгээний таксинуудад стандарт тогтоон, хянах системийг бий болгон ашиглах \UB Cab\

За тэгээд үнэтэй машинаараа бусдад гайхуулах сэтгэлгээнээсээ ангижирвал, хот дотор бага оврын, шатахуун бага зарцуулдаг машинууд зорчдог болно. Бидний ѳѳрсдийн сэтгэлгээнд их шалтгаан байгаа гэдгээ хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй болж байна. Бид энэ бүхнийг шаардаж, бүтээж байгаа зѳв хандлагуудыг нь дэмжиж байхад болно доо. Гаргасан зѳрчлийн торгууль тѳлѳхийг дургүйцэн, зѳв бүтээн байгуулалтыг зѳнгѳѳрѳѳ эсэргүүцэж байдгаа ч болих хэрэгтэй. Нэг хүний зоргоороо эрх чѳлѳѳ олон хүний эрх ашгаар хязгаарлагдаж байдаг гэдгийг мартаж боломгүй. Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын газар олгож байсан баримтуудыг ил гаргаж тэдэнд хариуцлага тооцох цаг нь ирнэ. Хувь хүмүүсийн ѳчүүхэн шунал, Улаанбаатар хотын тѳлѳвлѳлтийг хэрхэн үгүйсгэж завааруулсан гайг ѳдгѳѳ бид эдэлж байгаа юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-04-21 Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.