05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хүн болгонд үгээ хэлэх эрх байгаа

Xөгжил гэдэг ямар агуу юм бэ, саяхан л би хөмөрсөн тогоонд байсан юм шиг санагдаж байна. Үнэндээ эх орноо ингэж хэлсэн нь утгагүй ч гэлээ үнэн юм гэдэг үнэнээрээ л сайхан гэж бодлоо. Олон л залуу хүмүүс гадаадад гарч ажил хийж суралцаж юм үзэх хэрэгтэй гэж ярьж байхыг сонсож байсан ч гэлээ тэр үг одоо харж мэдэрч байгаа шиг тийм хүчтэй ойлголтыг өгч чаддаггүй байжээ. Гэхдээ л бага ч гэсэн мэдрэмж төрүүлдэг байсан байх. Манай Монголчуудын ихэнх нь мэдээж гадаад дотоод яваад үзчихсэн байгаа. Айл болгоноос л дор хаяж нэг хүн солонгост ч юмуу аль нэг газар ажил хийж байна гэж ярьдаг шүү дээ. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол ердөө л соёлын ялгаа, ухамсарын дэвшил гэдэг хүнийг шал өөр нийгэмд авч ирдэг юм байна гэдгийг л ухаарсан явдал юм шүү дээ, бүгд ухаарчихаад аль хэдийн ажил хэрэг болгоод дараагийнхаа алхамыг хийгээд явж байхад би дэндүү хожуу ойлгож баярлаж байгаа ч байж болох юм. Мунхаг намайг бүү шоолоорой.

Над шиг олон мянган залуу хүмүүс монголд минь байсаар л байгаа шүү дээ, үнэндээ бол хэн нэгэн үнээгээ саагаад уулын нэг жалганд энэ яваа насаа өнгөрөөх нь хувь тавилан гэж бодож байгаа бол энэ бол эндүүрэл гээд хэлчихье. Яагаад би хэл сурч өндөр хөгжилтэй орны соёлыг шохоорхож бусдын хэрэглэж байгааг хэрэглэж үзэж байгаа үзвэрийг нь үзэж үгүй ядаж л үр хүүхдээ ийм нийгэмд амьдруулчих юмсан гэдэг тэр сэтгэл, ухаарлыг олж авч болохгүй гэж. Миний хүүхэд дэлхийн түвшний хүн болох боломжийг нь би яагаад хязгаарлах ёстой юм бэ, миний хүүхэд л гэхээрээ хонь хариулж тарвага зурам эргүүлж нэг насыг барах ёстой юм бэ?

Xэн ч үр хүүхдээ тийм эмгэнэлтэй явцуу хувь тавиланг эдлэхийг хүсдэггүй л байхгүй юу, гэтэл бидний Mонголчуудын хэчнээн нь хөдөө хөхөрч гадаа гандаж харанхуй мунхагаар хэн нэгэнд дарлуулж тэрийгээ байх л ёстой юм шиг бодож амьдарч байгаа билээ, хүлцэнгүй байдал гэдэг л бидэнд нэвт шингэчихсэн юм шиг. Энд хэлж байгаа үг маань зүгээр л хийрхэл биш юм шүү, өөрсдийнхөө үр хүүхдийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургаж боловсрол мэдлэгийг хангалттай өгч байж ядуу нэгний хүүхдийг сар бүрийн 3000 төгрөгөөр хууран жил бүр саналыг нь аван хөлс цусаа урсган олсон мөнгийг нь халааслан өндөр үнэтэй тансаг машин унан хаусанд амьдарч байгаа тэдгээр эрхэмүүд үнэхээр арилчихсан дотортой болоод л 2хон сая хүн амаа ийм арчаагүй байдалд авч явдаг байх. Тэдэнд ард түмнээ өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсийн амьдралын түвшинд хүргэчих хөрөнгөтэй болгочих ухаан яагаад байдаггүй байнаа.

Хэдий болтол ийм дүүрчихсэн толгойтой удирдагчидтай байх вэ, хуучирсэн сэтгэхүйгээ авч хаяж шинэчлэл өөрчлөлтийг зоригтой хийж чаддаг тийм удирдагчидаар улсаа удирдуулах юмсан. Ингэж л би бухимдлаа, энэ бухимдалыг зүгээр л зоргоороо чалчдаг хэн нэгний амархан гаргачихдаг үг гэж та бүхэн бодож байна уу, би өөрийнхөөрөө л бухимдлаа. Мөрөөдөх эрх хүн бүрт байдаг бол бухимдах, үгээ хэлэх эрх ч надад бий шүү дээ, тэгээд удахгүй монголчууд маань өндөр боловсролтой иргэдийнхээ хүчээр ямар ч байсан үйлдвэрлэл хөгжүүлээд хурдан хөгждөггүй юмаа гэхэд ямар нэг аргаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн жирийн нэг айл амралтаараа гэр бүлээрээ өөрийн дуртай улсдаа очоод амарчихаар тийм л хөрөнгөтэй болноо гэдэгт итгэж байна. Мөн ямар ч айлын хүүхэд өөрийн дуртай гадаадын их дээд сургуульд ороод сурч чадах тийм боломжтой хөрөнгөтэй нийгэм л бидэнд хэрэгтэй байна. Олон хоньтой айл өдөржин өвс тэжээл өгөөд хашаандаа тэжээгээд байх нь мэдээж хэцүү байж таараа, харин цөөхөн хоньтой хүн түүнийгээ өдөржин тэжээгээд хашаандаа хашаад байж болно шүү дээ, үүнтэй адил монголын маань 2 сая гаруйхан хүнийг тэжээгээд байх эх үүсвэрийг олчих төлөвлөгөө яагаад энэ олон сэтгэгчидийн тархинаас гарахгүй байнаа, магадгүй яг л энэ үед 2 дахь чингис хэрэгтэй байгаа ч байж болох юм. Түүхийн агуу их эрин үед энэ нийгмийг үндсээр нь өөрчлөх тийм суу билигтэн хэзээ төрөх юм болдоо.....Үг хэлэх эрхээ л эдэллээ, та бүхэн өөрийнхөөрөө тунгаан үзээд санал сэтгэгдэлээ бас өөрсдийнхөөрөө бичээрэй!!!!!

 unuruu_800@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.