04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Ч.ГАНЖАВХЛАН…

Ч.Ганжавхлан бол хѳгжиж буй ѳнѳѳгийн Монголын жирийн нэг залуу. Сүүлийн үед сошиалаар түүнийг буруутгаж, “ад үзэх” хандлага нэмэгдэж байгааг анзаарч байна. Хааяа постуудыг нь анхааран уншдаг, жиргээнд ѳѳрийгѳѳ нѳлѳѳ бүхий гэж тооцдог нэгэн бүсгүй энэ талаар бичиж эхлүүлсэнээс хойш, санаатай болон санамсаргүйгээр сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар мэдэмхийрч бичдэг цѳѳн биш хүмүүс энэ сэдвийг дэвэргэж нийгэмд сѳрѳг хандлага үүсгэхийг оролдож байна.

*ХУВИРШГҮЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ

Ч.Ганжавхлан Монголд хүний наймаа хүчирхийлэл далд хэлбэрт байсаар байгааг эсэргүүцэж, ѳѳрийн тэмцлээ эхлүүлсэн. Бидний мэддэг хэрнээ мэдэхгүй юм шиг ѳнгѳрүүлдэг энэ сэдвээр асуудлыг гаргаж хѳндѳхѳд тийм ч амар байгаагүй.

Гэхдээ энэ бүхний уурхай нь гэр хорооллын мартагдсан арлын, “актлагдсан” хүмүүсийн орон зайд байлаа. Тэрээр гэр хороололд ѳсч ѳндийж буй хүүхдүүдийн ирээдүй ямар болохыг тѳсѳѳлснѳѳр бусад тѳслүүдээ санаачилж эхлүүлсэн.

*ТҮҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ

Найз нѳхдийнхѳѳ хамтаар “Лантуун дохио” ТББ байгуулж хэрэгжүүлсэн “Ид шидийн уут” аян, “Ид шидийн орон 1, 2”, “Ид шидтэй ах эгч нар” тѳслүүд нь сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр амжилттай хэрэгжив. Зүгээр л та нар Баянхошууны эцэст гэр хорооллуудын дунд байрлах “Ид шидийн орон 1”, Улиастайн эцэст байрлах “Ид шидийн орон 2” байгууламж дээр очоод л үзчих. Ѳвлийн тэсгим хүйтэнд гэр хорооллын алслагдсан айл ѳрхүүдээр явж бэлэг түгээхэд нь, хайр горьдсон нүдэндээ талархлын нулимс цийлэгнүүлсэн хүүхдүүдийг тѳсѳѳл дѳѳ. Новширсон нийгэмд мартагдаж хаягдсан энэ олон хүмүүсийн амьдралын жаргал зовлонг тэднээс ѳѳр хэн ч мэдрээгүй. Хэн нэгнийг хайрлахад л түүний сэтгэлд ямар гэгээн гэрэл итгэл болон асдагийг мэдэх залуус тийм олон гэж үү? Эгэл жирийн хүмүүс сайхан сэтгэлээр нэгдэн ийм байгууламжийг ямар ѳртѳгѳѳр бүтээж болохыг тэд хамтдаа нотолсон.

Зусардагсадаар дүүрсэн энэ нийгэмд бусдын хийж буй сайн үйлсийг ѳѳрийн нэр дээр болгож бусдад таалагдан гайхуулах хүсэлтэй улстѳрчид болон, шашины аль нэгэн урсгалуудаас хамааралгүйгээр энэ тѳслүүдийг хэрэгжүүлэх гэж Ч.Ганжавхлан хамгийн сайнаар хичээсэн. Түүний энэ үнэт зүйлийн тѳлѳѳ маш олон залуус, хүмүүс түүнийг дэмжиж нэгдсэн юм. Ингэж нэгдсэнээр олон олон залуус бусдын зовлонг ѳѳрийн мэт мэдэрч, маргаашийн сайхан нийгмийн тѳлѳѳ бие биенээ хайрлаж, хамтдаа нэгдэж ажиллахын үнэ цэнийг ойлгож урамшсан. Тэнд ѳсч буй хүүхдүүд ирээдүйд тэдний үр хүүхдүүдтэй хамтдаа ажиллаж амьдарна гэдгийг залуус ойлгож авсан. Гаднаас нь харахад бэлэг тарааж, хэн нэгнийг “муу зан”-д сургаж буй мэт харагдавч цаана нь хүүхэд хамгааллын бүхэл систем бүрэлдэж байлаа. Энэ олон залууст үлгэр жишээ болж, тэдний ирээдүйг итгэл найдвараар гэрэлтүүлсэний тѳлѳѳ би түүнийг үнэхээр хайрладаг.

*ТҮҮНИЙ МѲН ЧАНАР

Ч.Ганжавхлангийн ээж нь миний тѳрсѳн дүү болохоор тэрээр миний зээ дүү. Ѳѳрсдийн амьдралаа хангалттай авч явдаг болохоор иймэрхүү тѳслѳѳс “мѳнгѳ унагах” шаардлага, хүсэл түүнд үгүй. Түүнийг ойлгож хайрладаг болохоор эхнэр Пүрэвжаргал нь амьдралын элдэв асуудлуудад түүний санааг нь зовоодоггүй. Миний тѳсѳѳлж байснаас ч илүү мѳн чанар байдаг болохоор тэрээр энэ тѳслүүддээ ѳѳрийн цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл зүрхээ зориулсан. Зарим хүмүүсийн ѳѳрѳѳрѳѳ жишиж тѳсѳѳлдѳгѳѳр “мѳнгѳ унагаж” баяжих, нэр хүнд олж улстѳрд орох, ѳѳрийн биеийг ихэд бодож бусдад онгирон гайхуулах хүсэл түүнд байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Монголын нийгмийн харанхуй орчинг зүхэж суухаар ѳѳрѳѳ үлгэрлэн нийгэмд гэрэл түгээхийг хүссэн эгэл жирийн залуу. Зүгээр л бичиж суухаар ѳѳрѳѳ үлгэрлэн ѳнѳѳгийн залууст ямар боломж байгааг мэдрүүлэхийг хүссэн эгэл жирийн залуу. Хэн ч түүний энэ мѳн чанарыг гутаан зогсоож чадахгүй, энэ бол түүний баялаг нь мѳн.

*ѲѲРСДѲѲ ХИЙГЭЭД ҮЗ ДЭЭ

Маш олон сайхан санаа хүмүүсийн тархинд эргэлдэж байдаг хэдий ч түүнийгээ бодит ажил хэрэг болгох үнэхээр хэцүү. Ажил хэрэг болгож чадаагүй санааг хэн ч ѳмчлѳх боломжгүй. Монголын сошиал орчинд ѳѳрсдийгѳѳ нѳлѳѳтэй, бас Монголыг хѳгжүүлэхэд нѳлѳѳлж байгаа хэмээн ѳѳрсдийгѳѳ дѳвийлгэдэг олон бичээчид бий. Тэд заримдаа бүлэглэн “харыг цагаан” болгож, “цагааныг хар” болгож будацгаана. Гэхдээ ѳѳрсдѳѳ юуг ч бүтээдэггүй. Заримдаа бодлогоор хүмүүсийг талцуулж, хэн нэгнийг үзэн ядуулж, хэн нэгнийг хохироож байна. Тэд ѳнѳѳдѳр ингэж нийгмийн сэтгэл зүйгээр тохуурхаж байвч маргааш энэ хорондоо ѳѳрсдѳѳ хордоно гэдгээ тѳсѳѳлѳхгүй байгаа. Цэцэрхэгчидээс холдож бүтээгчид үнэ цэнэтэй болох цаг хугацаа руу бид аялж явна.

“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэгчилэн тэд хүссэндээ хүрч Ч.Ганжавхланг “тайз”-наас түлхэж буулгалаа. Ийм цаг ирэх ёстой гэвч, миний хувьд арай эртэдсэн санагдсанд жаахан харамсаж сууна. Гэхдээ түүний бүрэлдүүлсэн систем ажилласаар байх болно, түүнд бүү эргэлз. Мэдээж Ч.Ганжавхланг олон хүмүүс хайрлан хүндэлж, олон хүмүүс эсэргүүцэн үзэн ядаж байгаа нь хэвийн л үзэгдэл. Гэхдээ мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг цэцэрхэж, сураг тѳдий сонссон зүйлээрээ гүтгэн доромжилж, уулзаж ярилцаагүй хэрнээ таамаглан муулж болохгүй л дээ. Ч.Ганжавхланг нийгэмд муухай харагдуулах нь хэнд хэрэгтэй юм бол? Энэ чинь ёс зүй, хүний мѳн чанар. Яг ийм мунхаг үйлдлээс шалтгаалж олон залуус нийгэмд ил гарч үгээ хэлэхээс цэрвэдэг болсон. Гэхдээ байна шүү дээ, Монголын залуус үнэхээр мундаг болж байгаа, тэд удахгүй дэлхийн тавцанд тодрон гарна. Тийм боломж руу хамтдаа явж байвал юутай сайхан билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-01-15
Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.