05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Эх орон уу аль эсвэл үр хүүхэд үү?

Монгол пондтой боллоо гээд монголоороо бичих гэсэн чинь үсэгнүүдийнхээ байрлалыг нь мартчихсан байдаг байгаа. Сар гаруйханы өмнө л гайгүй хурдан шивчихдэг байсан юмсан. Латин үсэгнүүд л түрүүнд нь орж ирээд байх юм. За тэгж байгаад гайгүй болчих байлгүй дээ. Өмнө нь бичээд болоод байсан юм чинь....... гэтэл гараад ороод ирээд бичих гээд үзлээ, үсгээ санах гэсээр байтал одоо толгой маань өвдөж эхэлж байна. Энэ чухам юу вэ, миний толгой ийм ой муутай байна уу? Аль эсвэл... ингээд би энэ бол хүмүүсийн яриад бичээд байдаг өнөөх л гадаадад олон жил байхаар хэлээ мартдаг үгээ санадаггүй гацаж ээрч муурдаг өвчин юм байна гэж бодлоо. Яг л иймэрхүү юман дээр л гарч ирдэг юм байна. Бид нар мэдэхгүй яваад л байдаг, гэтэл гадаадад амьдарсанаараа хүн бүхэн уламжлалаа ахуйгаа мартаж эхэлдэг юм байна. Монгол маань хичнээн цөөхөн билээ дээ, ингээд мартаад байвал хэн юуг санах билээ, ихэнх боломжтой айлын хүүхдүүд гадаадад сурч боловсорч байна. Зарим нь ч бараг хүүхдээ гадаадад төрүүлж байх шиг байна. Ингэхээр хэн монголоороо үлдэж монголдоо амьдрах вэ? За яахав дараа нь тэгж байгаад бүгдээрээ нэг пархийж очоод хөгжүүлчих юм уу?

Гэтэл цөөхөн монголчууд тэгж нэгдэх нь юу л бол, хувь хувиа бодон хэн хаана юу хийх нь вэ гэж харж суусаар эх нутаг маань харийнханий хөлийн тоосонд дарагдаж уул ус нь ширгэж ургамал амьтанийг нь мэдэх хүн үгүй болох боловуу даа, монгол хүн эх нутгаа гэхгүй байхад хятадууд солонгосчууд хайрлана гэжүү, ер нь эх орон хүнд хэрэгтэй юмуу үгүй юмуу ,бүгдээрээ л энд тэнд амьдраад болоод байгаа юм чинь ер нь мартсан нь дээр ч юмуу даа.......тэглээ гээд ямар сүйрчих биш, ямар нэг хямдхан бараа байгаа биш дээ, арай ч энэ улс орнууд нь хуваагаад идчихгүй байлгүй дээ, төр засаг гэж нэг хэдэн хүмүүс хэрэлдээд байж л байна, арай эх орныг минь худалдаад идчихгүй байлгүй дээ гэж бид уужим сэтгэлээр бодож сууна уу, төрийн төлөө оготоно боож үхнэ гэгчээр ингэж мунхаглаж суугааг минь өршөөгөөрэй, мэдээж гадаадад амьдарч байгаа мянга мянган монголчууд маань мэдлэгтэй боловсролтой соёлтой надаас илүү ихийг үзэж мэдсэн хүмүүс учир нэгийг тунгааж буй бизээ, эх орондоо энэ бүх хөгжлийг авч ирэх юмсан. Бидэнд эх орон гэж хэрвээ үгүй бол энэ орчлон дээр бид хэн ч биш ,хичнээн оршин тогтнолоо ч хэний төлөө юуний төлөө орших билээ, үр хүүхдийнхээ төлөө оршиж болох ч гэлээ эх орон гэдэг үр хүүхдээс илүү үнэ цэнэтэй зүйл юм шиг надад санагдана, эсвэл энэ буруу юу,та бүхэн хэлж өгнө үү? 

unuruu_800@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.