05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Америкт 17 жил амьдрахдаа зургааг нь шоронд єнгєрvvлсэн монгол залуу ярьж байна

Монголчууд Америкт : » П.Батсайхан: Америкт эрх чєлєєг цээж дvvрэн амьсгалдаг гэж битгий бодоорой
Америкт 17 жил амьдрахдаа зургааг нь шоронд єнгєрvvлсэн монгол залуу эх орондоо иржээ. Vнэмшмээргvй ч юм шиг. Хvний эрхийг дээдэлдэг соёлт ертєнцєд жирийн монгол хvн яахаараа буруутан болсныг сонирхож, тvvнтэй уулзав. Пvрвээгийн Батсайхан гэх залуу 1991 онд Ерєнхий сайд асан Д.Бямбасvрэнгийн дэмжлэг, Засгийн газрын илгээлтээр АНУ-ын зорьсон аж. Харамсалтай нь БНМАУ-ын иргэн гэсэн паспорт євєртлєн очсон нь хvний нутагт vйлээ vзэх шалтаг болжээ. П.Батсайхантай ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.

-Та АНУ руу ямар зорилгоор явсан бэ?
-АНУ-ын Нью-Иорк хот дахь Уран зургийн холбоонд дєрвєн жилийн хугацаатай сурахаар очсон. Анхны соёлын солилцооны оюутны нэг нь би.

-Америкийн Холбооны мєрдєх товчооныхон таныг хилс хэрэгт холбогдуулан баривчилсан гэв vv? -Баривчлахаар барахгvй юм болсон. 1997 оны гуравдугаар сарын 2-нд Нью Иоркийн Холбооны мєрдєх товчооны нууц ажилтан эмэгтэй энгэр дээрх таних тэмдгээ vзvvлээд намайг баривчилсан. Яг хэн бэ гэдгийг нь сvvлд Канадын цагаачдын холбооныхноос мэдсэн. Тэр єдєр намайг баривчлаад шууд хорьсон. Тавдугаар сарын 21-нд “Рокер айленд” хэмээх шорон руу шилжvvлсэн. Тэндэхийн 13 хорих тєвд 33 мянган хоригдол ял эдэлдэг юм билээ. Дараа нь Манхеттен дахь нууц шорон руу аваачаад АНУ-д тагнуул хийж байгаа гэсэн ял тулгасан.

-Яагаад тагнуул гэж?
-Миний паспорт БНМАУ гэсэн хаягтай байсан болохоор аль ч улсын иргэн биш, хуурамч бичиг баримттай байна гээд л “явж” єгсєн дєє. Миний хувьд, тєрийн шугамаар АНУ-д очсон. Гэтэл БНМАУ гэж хаана ч байхгvй. Тэгэхээр аль нэг улсын иргэн АНУ-д тагнуул хийх зорилгоор ирсэн гээд ял тулгасан. Би Монгол хvн гэдгээ хэчнээн батлаад ч нэмэр болоогvй.

-Паспорт солигдохоос ємнє явсан гэдгээ хэлсэн vv?
-Хэлэлгvй яах вэ. Манай улсын нэр уг нь БНМАУ байхад би танай улсад ирсэн юм, 1992 онд Монгол Улс нэртэй болсон гээд л мянгантаа тайлбарласан.

-Элчин сайдын яам, НVБ-ын тєлєєлєгч гээд монгол хvний асуудлыг зохицуулах байгууллагад хандахгvй яасан юм бэ?
-НVБ-ын байнгын тєлєєлєгч Л.Эрдэнэсvрэн мэдэж байгаа. Надад туслаагvй. Америкууд манай Элчин сайдын яам руу мэдэгдсэн гэсэн. Надыг тоогоогvй дээ. Тэгээд ч америкуудад би тагнуулч байх магадлал тєрvvлсэн шиг байгаа юм. Тухайн vед над шиг дундаж сэхээтний хvvхэд АНУ-д суралцана гэдэг хамгийн боломжгvй зvйл байсан. Гэтэл би тэнд оччихсон нь тэдний гайхшралыг тєрvvлсэн тєдийгvй байж болшгvй асуудал. Бас дээр нь миний гар, бие дээрх сорви тэдний анхаарлыг онцгой татсан. Намайг “бэлтгэгдсэн” хvн гээд л хардаад байсан юм. Юуных нь бэлтгэгдэх вэ дээ, би чинь 1986 онд ТЭЦ-3-ын єндєр даралтын XIII зууханд ажиллаж байхдаа дэлбэрэлтэд єртєж тvлэгдэж vхэх дєхсєн хvн шvv дээ. Тэгээд тахир дутуугийн группэд орсон. Тєрийн буянаар Москвад таван удаа хагалгаа хийлгэж, Сочид сувилуулж байлаа.

-Заавал АНУ руу явах хэрэг байсан юм уу?
-1990 онд Нью Иоркт тахир дутуу тамирчдын нийтийн гvйлтэд оролцох аз тохиосон юм. Тэндээс ирээд удаагvй байтал тус хот дахь Уран зургийн холбооноос “Хэрэв Монголын Засгийн газар зєвшєєрбєл зурах авьяастай, хєгжлийн бэрхшээлтэй хvнийг зургийн сургуульд суралцуулъя” гэсэн урилга ирvvлсэн. Тэр шалгуурт би тэнцсэн хэрэг, тэгээд л явсан.

-Америкийн шоронгийн нєхцєл хэцvv байв уу?
-Нью Иорк, Пенсильванид 1999 оны аравдугаар сарын 8 хvртэл хоригдсон. Хамгийн хэцvv нь, оюун сэтгэхvйгээ дарамтлуулж байсан нь харамсалтай. Хоолоор хордуулах, цахилгаанаар цохиулах, хортой хий дvvргэсэн єрєєнд суулгах гээд янз бvрээр зовоодог юм билээ. Бvгдийг нь биеэр эдэлсэн дээ. Хамар амнаас цус гарч, чихрийн шижин євчин даамжирсан гээд бие сэтгэлийн хувьд эдэлсэн зовлонг тоочих хэрэггvй даалаа. Эхний удаа яг 29 сар хоригдоод гарсан. Намайг тагнуулч болгох гэж тэд мєн ч их зvтгэсэн дээ. Холбооны мєрдєх товчооны Нью-Жерси хэлтсийн ажилтан Линда Сузмель 1997 оны долдугаар сард надтай уулзахдаа намайг тагнуулч болгон тодруулах гэж ямар их хичээсэн гээч. Бид таван цаг ярилцсан юм.
Намайг 1999 оны аравдугаар сарын 8-нд шоронгоос суллахдаа Монгол Улсын тєрийн болон Засгийн газрын байгууллагатай холбоо харилцаа тогтоохыг хориглосон. Тэр vед С.Зориг алагдсан учраас Монголын улс тєрийн байдал тогтворгvй байна, эх оронд нь буцааж болохгvй гэж шийдвэрлээд Пенсильванид амьдрах зєвшєєрал олгосон.

-Дараа нь дахиад хорьсон нь ямар учиртай юм бол?
-АНУ-ын хуульд хориглох єчvvхэн ч зєрчил би гаргаагvй. Гэтэл 2003 оны есдvгээр сарын 24-нд бас дахиад л баривчилсан. Ямар сvртэй баривчилгаа болсон гэж бодно вэ. Яг л кинонд гардаг шиг юм болсон. Манай байшинг хоёр “Ланд Круйзер”-тэй, бvрэн зэвсэглэсэн цагдаа нар тойрч бvслээд л. Нvvрэндээ багтай, буутай дєрвєн хvн аймаар сvржин байдалтай орж ирээд намайг гэрээс авч гарсан. Тэр єдрєєс эхлэн 42 сар хоригдсон. Намайг гурван муж дамжуулж найман нууц газарт хорьж шалгасан. Бас л тагнуулч гэж нотлохыг оролдсон. Би угаасаа тагнуулч биш юм чинь, тэд юугаа олж “долоох” вэ дээ. Уг нь хэн нэгнийг гэрээс нь баривчлах шаардлага гарвал АНУ-ын Vндсэн хуульд зааснаар, хууль, хяналтын байгууллагаас заавал зарлан дуудах бичиг єгєх ёстой. Гэтэл намайг шууд л баривчилсан нь тэр.

-Хvний эдлэх ёстой эрхийг маш бvдvvлгээр зєрчєєд байгаа америкуудтай та нэлээд тэмцсэн гэв vv?
-Хорхой хvртэл биед нь хvрэхээр атирдаг гэдэг монгол зvйр vг бий. Би хvлцэнгvйгээр дарлуулахыг хvсээгvй. АНУ-ын тvvхэнд гадаадынхнаас хэн ч над шиг тєртэй нь заргалдаагvй юм билээ. Би тэднийг 33 удаа шvvхэд єгсєн. АНУ-ын Засгийн газраас гэхэд л 12 сая ам.доллар нэхэмжилж байгаа.
Гадаадын иргэн АНУ-ыг шvvхэд єгч байгаагvй болохоор тэд алмайрч байна. 27 удаагийн нэхэмжлэлээр 12 саяас 96 тэрбум ам.доллар нэхэмжилсэн. АНУ-ын тєр надаас уучлал гуйх ёстой. Миний хувьд бvтэн зургаан жилийг шоронд хоригдож эрх чєлєє, эрvvл мэндээрээ хохирч оюуны бvтээлээ завшуулсны тєлбєрийг барагдуулж єгєхийг АНУ-аас шаардаж байгаа нь энэ.

-Хvний эрх гэдэг тэнд л ном журмаараа байдаг гэж бид ойлгодог. Гэтэл танд тохиолдсон явдал айдас тєрмєєр. Єнєєдєр Америк руу явахын хvсэлд автаж байгаа хvмvvст юу хэлэхсэн бол?
-Зэрвэсхэн харахад, Америкт эрх чєлєєг цээж дvvрэн амьсгалж байгаа мэт харагддаг. Тэгэж итгэж болохгvй. Эрх чєлєє энд л байна гэдэг эрхэм vгнийх нь цаана их юм бий. Надад тохиолдсон зовлон vvнийг гэрчилнэ.
Одоо АНУ-д 20 гаруй мянган монгол хvн амьдарч байна. Тэдний олонхи нь хууль бусаар орогнож байгаа. Тэдэнд ажиллах, амьдрах, эрvvл мэндээ хамгаалуулах эрх нэн даруй олгох ёстой. АНУ-д 12 сая хvн бичиг баримтгvй амьдарч байдаг юм гэсэн. Монголчууд ч тэдний л адил. АНУ руу монголчуудыг визгvй зорчдог болгох талаар саяхан яригдсан. Энэ бол ёстой бvтэхгvй мєрєєдєл. Тэнд нэг хvний жилийн дундаж орлого 21 мянган ам.доллар. Гэтэл Монголд хэд билээ. Ийм нєхцєлд визгvй зорчино гэж байх уу.

-Монголчууд гадаадынхны ємнє бєхєлздєг хэвээр байгаа. Таныг АНУ-ын Засгийн газартай заргалдаж буйг тийм ч таатай хvлээж авахгvй л болов уу?
-Монголчууд бол дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн vр сад. Яагаад єнєєдєр гадаадынханд ая тал засч, тэднийг царайчилж байх ёстой гэж. Бид чинь эцэг євгєдийн євлєж vлдээсэн нутаг дээрээ эзэн нь шvv дээ. Монгол оронд хужаа, солонгос, америкууд дураараа дургиж байх эрхтэй гэж vv.
Монгол Улс цагаачлалын хуулиа чангатгах хэрэгтэй. Америкуудыг виз авч Монголд хєл тавьдаг болгоё. Хvнд суртал, бичиг цаас цугуулдаг “болхи” аргаараа мєнгє олох боломж бидэнд байна. 17 жил АНУ-д амьдрахдаа зургааг нь шоронд “тамаа цайсан” хvний хувьд бага сага мэдсэн зvйлээ хэлж єгєхєд би бэлэн байна.

-Эх орондоо ирэх гэж их зvдрэв vv?
-2007 оны хоёрдугаар сарын 26 хvртэл хоригдсон. Эх орон, элгэн саднаа гэж тэмvvлсэн сэтгэлд хязгаар vгvйг зvйрлэх аргагvй. Гуравдугаар сарын 1-нд Холбооны мєрдєх товчоо, Интерполынхон намайг гэрт минь хvргэж ирсэн. Єнгєрсєн бvх зовлонг мартах, сэтгэлийн шархаа эдгэртэл гэртээ байлаа. Миний ємгєєлєгч АНУ-д ажиллаж байгаа. Америкийн Засгийн газар тун удахгvй надад учруулсан хохирлоо барагдуулж мєнгєн тєлбєрийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Тэгэх vндэслэл, хавтаст баримт хангалттай байгаа.

Н.Наран

"Зууны мэдээ"


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.