04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Баяр наадмаар өвлийн бэлтгэлээ цалгардуулахгүй байхыг даалгалаа

Өчигдөр хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Засгийн газраас өвөл, хаврын улиралд үүсч болзошгүй цаг агаарын хүндрэл, гамшигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хянаж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт шуурхай шийдвэрлэж ажиллахыг Үйлдэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд
- хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах,
-аймаг, нийслэл, сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц заавал бүрдүүлэх,
-малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах,
-түлээ түлш, өвлийн хувцсаа бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл бэлтгэн нөөцлөх зэргээр бэлтгэл хангуулах,
-ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авах, -малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэхэд аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах, -баяр наадам, тэмдэглэлт ой олноор тохиож буй өнөө жил малчин, баг, сум, аймаг шат бүхэнд өвөлжилтийн бэлтгэлээ цалгардуулахгүй хангаж ажиллах зэргийг Засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар энэ жилийн шинэ ургацаас малын тэжээлийн экспортлох хэмжээг 40 хувиас илүүгүй байлгах үүрэг хүлээлээ.

Мөн Зам, тээврийн сайд А.Гансүхэд зам, давааг өвөл хаврын улиралд байнгын нээлттэй байлгах, хүн хүч, техникийн бэлтгэлтэй ажиллахыг даалгасан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.