05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

БОНХ яамны сайд С.Оюун НҮБ-ын байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч боллоо

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өчигдөр Кени Улсын Найроби хотноо эхэлсэн ба чуулганы төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгосон байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөл 2013 оны хурлаар НҮБ-ын Байгаль орчны Ассамблей буюу чуулган болгон өргөжсөн. Мөн НҮБ-ын бүх гишүүн улс Ассамблейн гишүүн байхаар шийдвэрлэн НҮБ-аас хэрэгжүүлж буй байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах юм.
Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун тэргүүтэй Монголын төлөөлөгчид чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн НҮБ-ын санаачлагаар хэрэгжүүж байгаа “Ногоон эдийн засгийн төлөөх хөгжлийн түншлэл”-ийн үйл ажиллаганы туршлагаа хуваалцана. Чуулганд оролцсон олон улсын төлөөлөгчид 2015 оноос хойш байгаль орчинтой холбоотой зорилгуудаа хэлэлцэх юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.