05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

МАНАЙ УЛСАД ВЬЕТНАМЫН 700 ГАРУЙ ИРГЭН АМЬДАРДАГ

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав  дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, 2000 онд хоёр улсын хооронд байгуулсан Иргэн, гэр бүлийн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг үндэслэн, прокурорын байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрийг  шинээр байгуулахаар болжээ.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаа ба элчин сайд Пан Данг Дунг нь энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад суух элчин сайдаар томилогдож, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. 
Өнөөдрийн байдлаар тус улсад манай улсын 700 гаруй иргэн, 24 оюутан ажиллаж суралцаж байна.
 
Б.Гантуяа

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.