05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

МАХН-ын генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг хэрцгийгээр зоджээ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнөө  орой албан өрөөндөө танхайн гэхэд багадах хэрэг үйлджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг 17.00 цагийн орчимд Залуучуудын соёлын төвд байрлах МАХН-ын төв байран дахь албан тасалгаандаа дуудан аваачиж зодож нүдсэн аж. У.Хүрэлсүх дарга Э.Мөнх-Очир гишүүнийг хүлж байгаад зодсон, нүүрийг нь зүсч толгойг нь хагалсан. Бүр тогоор цохиулсан бололтой гэж зарим эх сурвалж хэлж байна. Хүнд гэмтсэн гишүүнийг тэр даруйд нь аль нэг хувийн эмнэлэг рүү авч явсан ажээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийн улмаас түргэн авч гишүүн Э.Мөнх-Очирыг яаралтай эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Ууган намын залуу генсек өөрөөсөө хэд дүү эрхэм гишүүнийг ингэж харгис зандалчин авираар ноцтой гэмтээжээ. Э.Мөнх-Очир гишүүн ч омголон араншинтай залуу. УИХ дахь МАХН-ын бүлгийн хурлаар бүлгийн дэд даргыг сонгохдоо Удирдах зөвлөлийн саналыг харгалзан үзэлгүй өөр хүнийг сонгосон нь тийм хэрэг үйлдэх шалтаг төдий болсон бололтой. Харин шалтгаан нь гэвэл нэлээд гүнзгий бөгөөд МАХН-ын залуучуудын өлгий болсон МАСЗХ-ны гишүүдийн хоорондын хагарал зөрчилдөөн, мөнгө төгрөгтэй холбоотой элдэв булхайгаас үүдэлтэй гэнэ. Энэ тухай ч Э.Мөнх-Очир гишүүн урьд өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө цухуйлгаж байсан удаатай.

Ямартай ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхэд ноцтойгоор халджээ. У.Хүрэлсүх дарга УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд байхдаа Төрийн ордны өмнөх зам дээр олны нүдэн дээр замын цагдааг харгисаар зодсон,  өнгөрсөн зун нам доторх жигүүрээ сэргээх гэсэн Б.Бямбасүрэн гэдэг гишүүндээ “ухамсрын шанаа” өгсөн гээд зодоон нүдээний хэрэгт хэдэнтээ холбогдож байв.

МАХН-ын залуучуудын байгууллага болох МАСЗХ-г үүсгэн байгуулагчийн нэг нь У.Хүрэлсүх дарга. Тэр байгууллагын гишүүдээс төрийн банк “идэж”, казинод алдаж,  нэгийнхээ амь насыг бүрэлгэж, нөгөө нь  ялын дээд хэмжээ авсан гээд болохгүй бүтэхгүй үйлдэл үйлдэл бүхэн гарч байсан. Энэ бүхнээс харвал ямар залуу үеийг МАХН бэлтгээд байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч байна. Дэлхийн II дайны үеийн фашист яргаллын аргыг хэн тэдэнд зааж өгөв. Яагаад өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр танк устгахад хэрэглэдэг байсан гэх “Молотовын коктейль” гэгчийг хэн ашиглаж байшин шатаав гэхчлэн үүний араас олон асуулт урган гарна. Хэрэг явдал юунаас үүдсэн нь маргаашаас ил болох биз ээ.

news.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.