04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

“Сайра” лаазалсан загаснаас шимэгч илэрчээ

Баянзүрх дүүргийн Норжин худалдааны төвөөс “Сайра” загас худалдан авч улаан өт байна гэсэн гомдол ирүүлсний дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Шинжилгээний хариугаар ОХУ-ын Титан компаны үйлдвэрлэсэн “Сайра” загасанд “Aconthocepha-laeocantpcepala” /cкребни/ нэртэй шимэгч үхсэн хэлбэртэй байгааг тогтоосон байна.

Үйлдвэрлэгч компаны зүгээс үхсэн шимэгч хорхой хүний биед сөрөг нөлөөгүй гэж мэдэгдсэн бөгөөд олон улсын хүнсний стандартын дагуу 26595 ширхэг сайра загасыг худалдаанаас татлаа. Мөн худалдаанаас татсан дээрх тооны загаснаас түүвэрлэн авч, 110 дээжийг МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториудад шинжлүүлсэний 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18,1 хувьд дахин шимэгч хорхой илэрсэн байна.
Тиймээс МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын Улаан Үд хотын “Титан" ХХК-тай харилцан зөвшилцсөний үндсэн дээр нөөшилсөн загасыг тус компанид буцаах шийдвэр гаргаж, 26 мянга 220 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргах гэнэ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.