05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Хүүгүй, урьдчилгаагүй орон сууц худалдан авах боломжтой боллоо

Нийслэлийн орон сууцны корпорацийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах журам, орон сууцаа хаана барихаар төлөвлөсөн зэрэг асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  мэдээлэл хийлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд таван байршилд 200 мянган айлыг орон сууцжуулахаар болжээ. Иргэд урьчилгаа  төлбөр өгөхгүйгээр сарын орлогоосоо 30 хувийг НОСК-ийн санд төвлөрүүлснээр  3-5 жилийн дараа байрандаа орох боломжтой юм. Жишээлбэл иргэн сар бүр 100 мянган төгрөг төвлөрүүлбэл таван жилийн дараа 25 метр квадрат нэг өрөө байранд орох юм.

Байрандаа орсны дараа ч  сар бүр энэ мөнгөө тус санд төвлөрүүлэн 10 жилийн дараа өөрийн өмчид шилжүүлэх боломжтой болох юм байна.  НОСК орон сууцаа Улиастайн ам, Нисэхийн спорт цогцолбор, Морингийн даваа, Биокомпинат, шинээр баригдах Автохудалдааны төвийн хажууд барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 20 мянган хүн дэмжээд 50 тэрбум төгрөг төвлөрүүлж чадвал барилгын ажил шууд эхлэх боломжтойг онцоллоо.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.