05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

УИХ-аар 2010 оны төсвийг 358.6 тэрбум төгрөгийн алдагдалтай батлав

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.    Улсын Их Хурал хуулийн хугацаандаа Монгол Улсын 2010 оны  төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн  95 хувийн саналаар ирэх оны төсөв батлагдлаа.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг эдийн засаг дахь татварын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зарлагыг зохист хэмжээнд барих, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахгүй байх, төсвийн нийт тэнцлийг төрийн мөнгөний бодлогын зорилттой уялдуулан ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмаар  баталсан болно.Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан дүнгээр 2,426.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,785.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, нийт алдагдал  358.6 тэрбум төгрөг болж  ДНБ-ий 5.0 хувьтай тэнцэхээр байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт дүнгээрээ 229.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 69 төсөл арга хэмжээ хавсралтаар батлагдлаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.