04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

24-37 хэм хүртэл хална

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 хэм, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
Долдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай бороо орно.
Салхи баруунаас секундэд 5-10 метр, 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.