05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ерөнхийлөгч Обама Афганистан руу дахин 30 000 цэрэг илгээхээ мэдэгдлээ

Афганистан дахь цэргээ гурван жилийн хугацаанд гаргана хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр мэдэгдлээ. Афганистаны талаар баримтлах шинэ стратегиа ойрын үед танилцуулна хэмээн мэдэгдэж байсны дагуу Ерөнхийлөгч Обама үндэсний телевизийн сувгаар мэдэгдэл хийлээ. Афганистан руу дахин 30 000 цэргийг илгээж, 2011 оны долдугаар сараас АНУ тус улсаас цэргээ гаргаж эхэлнэ гэдгээ Обама хэллээ.

30 000 цэргийг 2010 оны эхний хагаст багтаан илгээх бөгөөд энэ нь АНУ-ын цэргүүдийг 2011 оны долдугаар сараас гаргах ажлыг түргэтгэхэд дөхөм болно хэмээн Обама мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Афганистанд АНУ-ын 68 мянган цэрэг байгаа бөгөөд дахин 30 000 цэрэг илгээснээр нийт цэргийн тоо 100 000 болох юм.

Үүнээс гадна Обама 10 мянган цэргийг Афрганистан руу илгээх хүсэлтийг холбоотнуудаасаа утсаар ярин хүссэн хэмээн мэдээлж байна. Гэвч энэ хүсэлтэд Франц татгалзаж, Герман бодож үзэхээ амалсан бол Их Британи 500 цэрэг илгээх боломжтойгоо хариу мэдэгдсэн байна. 500 цэрэг нэмж илгээснээр англи цэргийн тоо 10 мянга хүрэх юм.

Ерөнхийлөгч Обама 30 000 цэрэг илгээх тушаалдаа аль хэдийн гарын үсгээ зуржээ. Обама энэ шийдвэрийг тийм ч амар гаргаагүй. Өнгөрсөн гуравдугаар сард Обама Афганистан руу 21 мянган цэрэг нэмж илгээхээ мэдэгдэн, тавдугаар сард Афганистан дахь цэргийн удирдлагыг сольж генерал Стэнли Маккристалийг томилсон. Генерал Стэнли Маккристал томилогдсоныхоо дараахан Цагаан ордон руу нууц тайлан явуулсан бөгөөд энэ тайланд хэрвээ АНУ-ын засаг захиргаа цэргийн хүчээ зузаатгахгүй бол Афганистанд ялагдал хүлээх болно хэмээн мэдэгджээ. Есдүгээр сард Обама энэ асуудлаар яаран шийдвэр гаргахгүй, Афганистан дахь бодлогоо нухацтай эргэн харна хэмээсэн юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.