05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Дөрвөн цагдаагийн амийг хороосон сэжигтэн буудуулан нас барлаа.

Өнгөрсөн бүтэн сайн өдөр дөрвөн цагдааг буудан хороосон аймшигт хэрэг гарсаныг бид мэдээлж байсан билээ. Тэр хэрэг гарснаас хойш Сеатл хотын цагдаа өндөржүүлсэн байдалтайгаар аллага үйлдсэн этгээдийн хойноос хайж холбогдож болох ар гэр болон найз нөхдийнхөөр нь хяналт тавин ажилласан байна.

Ингэсний үр дүнд өчигдөр оройны шөнийн 2:45 -ийн үед эргүүлийин цагдаа хулгайлагдсан байж болзошгүй машинтай таарч номерийг нь шалгуулаад уг машиныг хулгайд алдсан гэсэн мэдээ аван дөхөн очиход дотор нь хүн хөдлөж байсныг харжээ. Тэрээр гараа өргөн гарахыг шаарсан боловч зугтахыг оролдсон тул хэд хэдэн удаа гал нээн сэжиггтнээр тодорхойлогдоод байсан 37 настай Maurice Clemmons-ыг буудан хороожээ.

Тэрээр бүтэн сайн өдрийн кофе шопт алуулсан цагдаа нарын нэгнээс нь маш хүнд гэмтэл авсан байсан гэж цагдаагийнхан мэдэгдэлдээ дурдсан. Клемонс нь хэд хэдэн удаагийн давтан хэрэгтэй шоронгоос саяхан суллагдсан нэгэн байжээ.
Одоогоор түүнд тусалсан найз нөхөд болон гэр бүлийнхэнд нь хуулийн хариуцлага оногдуулна гэж мэдэгдээд байна.

Болгоомж сэрэмж хаана ч явсан илүүдэхгүй шүү манайхан!!!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.