05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ИРГЭДИЙГ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХОЛБОНО

Гадаад харилцааны яамнаас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 19-ний бямба гарагт Чингисийн талбайд зохион байгуулна. 
“Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлэх бөгөөд яамны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм байна.

Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим Дипломат төлөөлөгчийн газартай иргэдийг холбож сонирхсон асуултдаа хариулт авах боломжоор хангах аж.  
Түүнчлэн, энэ үеэр Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгөх бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг оролцох юм байна. 
 
Н.Туяа

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.