04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Нийгмийн цочроосон гэмт хэргийн сэжигтнүүд байцаагдаж байна

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр онц ноцтой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн лхагва гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. Нэг хохирогчийн толгой тасарсан, нөгөөгийн хөл, гар нь тасарсан байдалтай цогцос олджээ.

Энэхүү хэрэгт холбогдуулан өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173-р зүйлийг баримтлан Монгол улсын эрүүгийн хуулийн 91 зүйлийн 91.2.16-д заасны дагуу хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байна.

Өвөрхангай аймгийн харъяат, 1991 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн И, 1990 онд төрсөн БЗД харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй З нарыг тус хэрэгт сэжигтнээр татан 461 хорих ангид хорьж шалгаж байна. 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хохирогч, сэжигтэн нар хамт БЗД-ийн 9 дүгээр хороо “Хар хошуу” нэртэй уулын хажууд архидан согтуурсан байна. Улмаар маргалдан нэгнээ хөнөөсөн болохоо сэжигтэн И байцаалтын үед хүлээн зөвшөөрчээ. Мөн архи худалдаалсан дэлгүүрийн худалдагч болон гэрчийн этгүүд олон байгаан дээр хэргийн газарт 3 удаа үзлэг хийж, хэрэгт холбогдох 61 эд зүйлийг баримт болгосон.

Хохирогчид 1995, 1994 онд төрсөн бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Х гэх эмэгтэйчүүд байсан бөгөөд 10 хоногийн дараа хохирогчдын задлан шинжилгээний хариуй гарах юм. Хохирогчийн толгой айлын хашаанаас нохой зуусан байдалтай олдсон, оюутны дотуур байрнаас олдож оюутнууд байцаагдсан гэх мэдээллүүд ор үндэсгүй гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдэж байна. Сэжигтэн болон хохирогчид өмнө танихгүй боловч тэр өдөр сэжигтэн 3 дамжуулж танилцсан байна.

Нийгмийг цочроосон энэхүү аймшигт хэрэг архидан согтуурсан явдалтай шууд холбоотой байгаа бөгөөд архидалт их байгаад иргэд анхаарал хандуулах нь зүйтэй гэдгийг мөн сануулж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.