04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ОЛОН УЛС БНСУ-Д ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

СӨҮЛ. /Ёнхап/. “Sewol” хөлөг онгоц осолдсоны улмаас учирсан хүний амь хохирсонд олон улс БНСУ-д эмгэнэл илэрхийлж байна.
Мөн АНУ, Хятад улс аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Жей Карни энэ сарын 16-нд хийсэн мэдэгдэлдээ, “хохирогчид болон тэдний гэр бүлийнхний төлөө залбирч байна.

АНУ бүх талын шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Хятадын Гадаад хэргийн дэд сайд Ван И БНСУ-ын Гадаад харилцааны сайд Юнь Бен Сэд эмгэнэл илэрхийлснийг энэ сарын 17-нд БНСУ дахь Хятадын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Дэд сайд Ван И эмгэнэхийн хамт Хятад улс аврах ажиллагааны тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлжээ. Мөн Мексикийн Гадаад харилцааны яамнаас хохирогчид болон Солонгосын ард түмэнд эмгэнлийн цахилгаан илгээж, аврах ажиллагаа хурдан шуурхай явагдана гэж найдаж буйгаа илэрхийлэв. Өмнөд Америкийн бусад орон болон Куба улс БНСУ-д эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд эмгэнэл илэрхийлэн захидал илгээжээ.
 
А.Цацралт

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.