05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН БНХАУ-ЫН ИРГЭДЭД ХОРИХ ЯЛ ОНООВ

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын хоёр иргэн болон БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэн нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн 1 дүгээр  шүүхэд шилжүүллээ.
Улмаар шүүхээс Вэй  Хун Ван,  Хан Рун Пин,  Д.Нанжидсүрэн нарыг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэм буруутайд тооцон, БНХАУ-ын иргэн Вэй  Хун Ванд 6 жил 6 сарын хорих ял,  Хан Рун Пинд 5 жил 1 сарын хорих ял, татварын байцаагч Д.Нанжидсүрэнд 1 жил 6 сарын  хорих тус тус оноожээ.

Хэргийг дурдвал, Вэй  Хун Ван,  Хан Рун Пин нар нь 2008-2011 онд БНХАУ-ын  “Хун Лиан” гэх компанийн  нэр дээр 11822 ширхэг мотоцикл Монгол улсад оруулж ирэн борлуулахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртөгийн албан татварыг тайланд тусгалгүй онц их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн  татварын  улсын байцаагч Д.Нанжидсүрэн нь дээрх гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, гэмт этгээдээс хээл хахууль авсан нь тогтоогдов.
 
Б.Гантуяа
 

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.