05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Сеатлд 4 цагдаа буудуулан хөнөөгдсөн хэрэг гарлаа

Өнөөдөр өглөө Вашингтон мужийн Сеатл хотоос 30 милийн зайтай Такома орчимд 8:15 цагийн үед Forza Coffee Shop-т зөөврийн жижиг компьютер дээрээ бичиг цаасны ажлаа хийж суусан 4 цагдааг хөнөөсөн хэрэг гарлаа. Үүнд 3 эрэгтэй , нэг эмэгтэй цагдаа амь насаа алджээ.
2 цагдааг суудал дээр нь нэг цагдааг нь суудлаасаа босож байхад нь хөнөөж, 4 цагдаа нь гэмт хэрэгтэнтэй нэлээн зууралдан ноцолдсоны эцэст хэд хэдэн удаа буудуулан амиа алдсан байна. Одоогоор аллага үйлдсэн хэрэгтнийг олоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаагчийн мэдээлсэнээр хар арьстан эрэгтэй хүн байсан гэж тодорхойлсон байна.  Forza Coffee Shop-т байсан бусад хүмүүс рүү халдаагүй бөгөөд хэргийг мөрдөж байгаа цагдаа нар уг хэргийг санаатайгаар үйлдсэн гэж дүгнэж байгаа ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.