04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Экологийн асуудалтай долоо хоног

Өнгөрөгч долоо хоног ноцтой, шуугиантай мэдээллээр хомсхон өнгөрлөө. Гэхдээ хэдэн тэрбум хүнтэй дэлхий ертөнц огт үйл явдалгүй байна гэж үгүй. Тиймээс зарим онцлог мэдээллийг хүргэж байна.

Хунтайжийн хурим тогтсон уламжлалыг эвдэнэ

Одоо жаахан гэгээлэг мэдээ хүргье.

Букингемийн ордныхон Английн хунтайж Уильямын хуримын талаарх мэдээллийг удаан нууцалсны эцэст өнгөрөгч долоо хоногт олон нийтэд дэлгэлээ. Хосууд хуримаа Вант улсын тогтсон уламжлалыг эвдэн нэлээд даруухан, орчин үеийн залуусын сэтгэлгээгээр хийх гэж байгаа нь лав л хатан хаан Елизаветад таалагдахгүй байх магадлалтай.

Хатан хааны гэр бүлийнхэн хуримын зардлыг нарийвчлан тооцохдоо Сангийн яамтай байнга зөвшилцөж улсаас гарах мөнгийг эргүүлж төлөхөө амласан байна. Зардал хэмнэх үүднээс ирээдүйн гүнж тогтсон уламжлалыг эвдэн хуримын ёслол болох сүмд морь биш машин хөлөглөхөөр төлөвлөсөн нь хатан хааны эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой аж.

Эхлэл...

Улс төрийн хямрал нь дуусдаггүй орнууд

Бельги улс Европын орнууд дундаас улс төрийн хямрал нь үргэлжилсээр буйгаараа рекорд тогтоолоо. Парламентын сонгууль явагдснаас хойш 210 хоног өнгөрчихөөд байхад өнөөг хүртэл Засгийн газраа байгуулаагүй л байна. Шалтгаан нь Фламандын болон Валлоны намуудын зөрчил. Бельгийн Вант улс 2007 онд мөн л иймэрхүү нөхцөл байдалтай тулгарч байсан юм. Тэр үед 6.5 сарын дараа Засгийн газраа байгуулсан байдаг. Иргэдийн зарим нь энэ байдлыг шоолж байгаа бол зарим нь юуны тулд сонгууль өгснөө ойлгохгүй байгаадаа бухимдаж байна. Бельгээс өмнө Голланд дээрх рекордын “эзэмшигч” байсан юм. 1977 онд тус улс Засгийн газаргүйгээр 208 хоног оршин тогтносон түүхтэй.

Харин Судан улсад байдал арай өөр. Ням гаригт тус улсыг хоёр хуваах талаар бүх ард түмний санал асуулгыг явуулж эхэллээ. Дөрвөн сая орчим хүн оролцох энэ арга хэмжээ долоо хоногийн турш үргэлжлэх аж. Эцсийн дүн нь хоёрдугаар сарын эхэнд тодорхой болно гэж байгаа. Санал хураалтыг тус улсын өмнө зүгт олноороо амьдардаг Христийн шашинтнуудын хүсэлтээр явуулж байгаа аж. Тэд Суданы хойгт аж төрдөг мусульман шашинтнуудыг босогчид болон арьс өнгөөр ялгаварлагчдыг дэмждэгт буруутгаж байгаа юм.

Дээрх санал асуулгыг явуулах талаар талууд аль 2005 онд тохиролцсон аж. Тухайн үед хоёр тал энхийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр сая гаруй хүний амийг авч одсон олон жилийн иргэний дайнд цэг тавьж чадсан юм. Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир санал хураалтаар ард түмэн юу ч гэж шийдсэн хүлээн зөвшөөрөх болно гэдгээ мэдэгджээ.

Тодорхойгүй шалтгаанаар олон шувуу, загас үхэв

Америкийн Теннеси, Арканзас, Луизиана мужуудад, мөн Швед, Итали, Канадын Квебек зэрэг газруудад хэдэн мянган шувуу үхсэн нь энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан явдал боллоо. Үхсэн шувуудын сэг газрыг бүрхэсэн байснаас гадна айлуудын тагтан дээр унасан байжээ. Орон орны эрдэмтэд шалтгааныг нь өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байна. Ямартай ч хүнд халдварлах ямар нэгэн өвчин байхгүй хэмээн тайвшруулаад байгаа. Эхэндээ шувуудыг шинэ жилийн үеэр тоймгүй олон буудуулсан баярын буудлагаас болж үхсэн гэсэн таамгийг дэвшүүлж байсан бол зарим судлаач химийн бодист хордсон байж болзошгүй гэж үзэж байв. Харин Италийн шувуу судлаачид арай өөр онош тавиад байна. Өнгөрөгч бямба гаригт тус улсын Равенна мужид 800 орчим ойн тагтаа үхсэн байв. Тэдний үхлийг тус мужийн химийн үйлдвэртэй холбон тайлбарлаж байсан эрдэмтэд одоо эдгээр тагтааг идшээ хэтрүүлснээс үхсэн гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна. Химийн үйлдвэрийн ойролцоо цөцгийн тосны “Тампьери” үйлдвэр байдаг аж. Золгүй тагтаанууд ходоодны хэмжээгээ тооцоололгүй үйлдвэрийн наранцэцгийн үрийн хаягдлаас ханатлаа идсэн бололтой. Учир нь шувуудын сэгийг задалж үзэхэд хоолой, элгэнд нь их хэмжээний ургамлын хаягдал хуримтлагдсан байжээ. Шувуу судлаачдын тайлбарласнаар, ойн тагтаа нь энгийн тагтаа, цахлай зэрэг шувуудыг бодвол өөрсдийн идэшнийхээ хэмжээг хянах чадваргүй шувууд гэнэ. Задлан шинжилгээний эцсийн хариу ирэх даваа гаригт тодорхой болох аж.

Тэгвэл АНУ-ын зүүн эрэгт аж төрдөг иргэд хоёр хоногийн өмнө бас нэг том асуудалтай тулгарлаа. Калифорнийн далайн эрэг дээр хэдэн арван тонн үхсэн загас давалгаанд туугдан иржээ. Одоогоор мэргэжилтнүүд энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа ч хүмүүсийн дунд нэлээд хурц шүүмжлэлийн бай болоод байгаа. Зарим нэг нь Мексикийн тохойд асгарсан газрын тостой, зарим нь дэлхийн цаг агаарын байдалтай холбон шуугицгааж байна. Харин бас нэг хэсэг нь галав юүлэх цаг ойртож байгааг анхааруулсан дохио гэж хадуурах янзтай.

Ер нь дэлхийн цаг агаар ард түмнүүдийг үнэхээр түгшээж, тэвчээрийг нь сорьсоор байна. Бразилид олон хоног үргэлжилсэн бороо араасаа үерийн аюул дагууллаа. Үерт хамгийн ихээр өртсөн хот бол Сан-Паулу. Хэдэн арван жолооч үерт боогдон тусламж хүссээр байна. Германд мөн төстэй байдал үүсчээ. Өнгөрөгч сард хэмжээгүй их цас орсны дараа гэнэт дулаарч эхэлсэн. Үүнээс болж их хэмжээний цас хайлан, голууд гэсч эргээсээ халилаа. Баруун өмнөд хэсгийн эрэг дагуух оршин суугчид үерт автаад байна. Харин Кобленц хотод сүүлийн 10 жилд тохиогоогүй их үер болох төлөв ажиглагдаж байгаа юм байна.

Шинэ жилээр хулгайч нар ашигтай “ажиллажээ”

Европын дэлгүүрүүд шинэ жилийн үеэр хэдий хэр орлого олсноо тооцоолж буй энэ үед санхүүгийн шинжээчид хэдий хэр хэмжээний ашиг алдав гэдгээ тоцоолж байна. Тэдний тооцоогоор, энэ жилийн баяраар хулгайч нар өмнөх онуудаа бодвол илүү сайн “ажиллажээ”. Зул сарын баяр тохиосон долоо хоногийн хугацаанд хулгайч нар 5.5 тэрбум еврогийн бараа хулгайлсан байна. Хулгайлагдсан бараан дотор архи, согтууруулах ундаа, үнэтэй хувцас зонхилж байна. Түүнээс гадна дэлгүүрүүдийн хариуцлагагүй ажилтнуудаас болж бараа их алдагдсан аж. Хамгийн сонирхолтой нь Зул сарын баярын үеэр голдуу эмэгтэйчүүд хулгай хийдэг гэсэн судалгаа байдаг гэнэ шүү.

Усан онгоцуудыг аврах ажиллагаа үргэлжилж байна

Номхон далайн Агнуурын тэнгист 10 усан онгоц мөсөн дунд гацсан талаар өмнөх тоймд дурьдсан билээ. Тэдэнд туслахаар очсон “Магадан” хэмээх мөс бутлагч том хөлөг гурав хоног ноцолдоод дийлээгүй тул арай нимгэн мөстэй газар гацсан онгоцуудад тусалж байгаа. Том усан онгоцуудад тусламж үзүүлэхээр “Адмирал Макаров” мөс бутлагч хөлөг хүрэлцэн очиж өнөөдрийг хүртэл ажиллаж мөс буталсаар байна. Дорнод зүгтээ томоохонд тооцогддог энэ мөс бутлагч хөлөг нь 135 метрийн урттай, 36 мянган морины хүчтэй аж. Хоёр км зузаантай мөсөнд боогдсон хамгийн том онгоцууд 40 км-ийн зайд гацсан байв. “Адмирал Макаров” хоногт 13 км орчим газрын мөсийг буталж байлаа. Түүний тусламжтайгаар, хоёр усан онгоц далайд гарцтай болж чадсан юм. Харин “Антон Гурин” усан онгоцныхон олон хоног өөрсдийн хүчээрээ мөсийг буталсаар далайн усанд хүрчээ. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин томоохон хоёр онгоцны дарга нартай нь утсаар холбогдож сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, ажлын явцтай нь танилцсан юм.

Одоо хамгийн том усан онгоц болох “Содружество” хөвөгч баазыг гаргахад маш их ажиллагаа орох аж. Уг хөлөг дээр 340 хүн байгаа юм. Мөсөнд боогдсон онгоцны ганц найдвар нь “Адмирал Макаров” л болж байна. Гэхдээ мөс бутлагч агуу машинд туслахаар “Красин” мөс бутлагч хөлөг онгоц өчигдөр Агнуурын тэнгисийг зорилоо.

usan_ongots

Хунтайжийн хурим тогтсон уламжлалыг эвдэнэ

Одоо жаахан гэгээлэг мэдээ хүргье.

Букингемийн ордныхон Английн хунтайж Уильямын хуримын талаарх мэдээллийг удаан нууцалсны эцэст өнгөрөгч долоо хоногт олон нийтэд дэлгэлээ. Хосууд хуримаа Вант улсын тогтсон уламжлалыг эвдэн нэлээд даруухан, орчин үеийн залуусын сэтгэлгээгээр хийх гэж байгаа нь лав л хатан хаан Елизаветад таалагдахгүй байх магадлалтай.

Хатан хааны гэр бүлийнхэн хуримын зардлыг нарийвчлан тооцохдоо Сангийн яамтай байнга зөвшилцөж улсаас гарах мөнгийг эргүүлж төлөхөө амласан байна. Зардал хэмнэх үүднээс ирээдүйн гүнж тогтсон уламжлалыг эвдэн хуримын ёслол болох сүмд морь биш машин хөлөглөхөөр төлөвлөсөн нь хатан хааны эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой аж. Гэхдээ түүний сэтгэлийг тайвшруулахын тулд хосууд хуримын ёслолоо үйлдсэний дараагаар сүйх тэргэнд сууж хотоор аялах гэнэ. Энэ үеэр тэднийг дагалдан явах хүний тоо болон аяллын маршрутын уртыг нэлээн багасгасан ч хамгаалалтын албыг илүү нэмэгдүүлжээ. Ингэснээр хосуудтай 28 найз нь хамт явах болсон ч тэднээс хэд дахин олон хамгаалагч дагалдах аж. Энэ тохиолдолд хосуудыг олж харах нь хүндрэлтэй байхаас гадна өндөр үнэтэй байх юм. Дэлхий дахиныг түгшээгээд байгаа алан хядах ажиллагааны аюулаас сэргийлэн дээрх арга хэмжээг авч байгаа аж.

Аяллын дараа хосууд Букингемийн ордонд хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр тэдэнд зориулсан тансаг хүлээн авалт болно. Ингэхдээ баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэх зочид хоол ундны төлбөрөө өөрсдөө хийх юм байна. Энэ талаар зочдод урьдчилан сануулсан байгаа гэнэ. Тэр бүү хэл, хосууд хүртэл хоолныхоо төлбөрийг өөрсдөө хийх аж. Харин түүхэндээ анх удаа зочдын тоонд хязгаар тогтоожээ. Зочдын нэрсийг хосууд өөрсдөө гаргасан бөгөөд улстөрчдөөс илүүтэй найзуудаа урих аж. Тийм учраас, тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг урилгүй Дэвид Бэкхемийг уриад байгаа юм. Түүнчлэн хосуудын хүсэлтээр хүлээн авалтад нь Пол Маккартни ая дуугаа өргөнө. Харин хүлээн авалтын төгсгөлд хосууд уламжлал ёсоор ордны тагтан дээр гарч ирж ард түмнийхээ өмнө үнсэлцэх ёстой. Хосууд уг уламжлалыг эвдэхгүй гэж шийдсэн учраас энэ өдөр Лондонд ирсэн хэн бүхэн түүхэн үйл явдлыг өөрийн нүдээр харах завшаан тохиох аж. Хурим зохион байгуулагчид жуулчлалаас овоо орлого олохоор төлөвлөөд байгаа. Учир нь сая сая хүн хурим болох үеэр Лондонд хүрэлцэн очих хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж.

Бас нэг Вант улсын хааны гэр бүлийнхэнд баярт өдрүүд тохиож байна. Данийн Вант улсын удам залгах хунтайж Фредерикийн эхнэр Мэри гүнж энэ сарын 8-ны өглөө ихэр хүүхэд төрүүлжээ. Хүү охин хоёртой байсан энэ хос дахин нэг хүү, нэг охиноор бүл нэмлээ.

Fredrik

Зарим орны улс төрийн байдлын талаарх мэдээний багц

Солонгосын хойг

Хойд Солонгосын эрх баригчид өмнөдийнхөнд хэлэлцээрийн ширээний ард уулзахыг санал болголоо. Энэ талаар тус улсын Энхийн замаар нэгдэх асуудлыг хариуцсан хорооны мэдэгдэлд дурьдсан байна. Гэхдээ хойдчуул хэлэлцээр явуулах шалтгаанаа огт дурьдаагүй аж. Уг нь хэд хоногийн өмнө тэд өмнөдийнхөнд бас л дээрх саналыг тавьсан гэж хэлж болно. Хойд Солонгосын эрх баригчид шинэ оны эхний өдөр албан ёсны хэвлэлүүд дээрээ хоёр орон дайн үүсгэхгүй байхын төлөө бүх хүчээ дайчлан, учраа ололцох нь зүйтэй гэсэн утга бүхий нийтлэлийг хэвлүүлж байсан ч Сөүлийн зүгээс ямар нэгэн эерэг үйлдэл хийгээгүй юм.

Их Британи

9Англичууд бүх төрлийн тээврийн сүлжээнд хяналтаа чангатгалаа. Нисэх болон галт тэрэгний буудлууд, мөн тээврийн бусад зангилаа газруудад олон тооны цагдаа нар хяналт тавин ажиллаж байна. “Аль-Каида” бүлэглэл ойрын өдрүүдэд тус улсад алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөсөн талаар баталгаатай эх сурвалж мэдээлсний дагуу цагдаа нар дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Тэд иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулан сэжиг төрүүлсэн бүхний талаар мэдэгдэж байх үүрэг өгч байна.

 

Йемен

10Тус улсын Дотоод хэргийн яамнаас энэ сарын 3-нд Африкийн хэдэн арван дүрвэгсэд тэнгист амь үрэгдсэн байж болзошгүй тухай мэдэгдсэн юм. Аравийн хойгт осолдсон дүрвэгсэд уг нь Ази тивийг зорихоор хоёр завьтай явж байсан аж. Гэвч тэдний завиуд задгай тэнгист явах шаардлагыг хангаагүй байсан тул далайн шуурганд хөмрүүлсэн байна. Сураггүй алга болсон дүрвэгсдийн олонх нь Эфиопийн иргэд байсан бололтой. Тэдний дунд мөн Сомалийн иргэд байснаас гурвыг нь Йемений эргүүлийн хөлөг онгоцууд аварч чаджээ. Хэдэн дүрвэгсэд явж байсан талаарх нарийн тоо байхгүй байгаа ч аврагдсан хүмүүсийн хэлж буйгаар нэг завинд нь 46, нөгөөд нь 35-40 хүн явж байсан бололтой. Дүрвэгсдийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Йемений ойролцоо жил бүр Африкийн хэдэн зуун дүрвэгч золгүйгээр тэнгист амиа алддаг хэмээн “BBC News” мэдээлж байна. Тэд найдваргүй завин дээр бөөнөөрөө суун Йемений эрэгт хүрэх гэж задгай тэнгист гардаг аж.

Гишүүд амлалтаа “нууцгаажээ”

Польшийн парламент дахь “Иргэний индэр” намын зарим гишүүний сайтаас сонгуулийн үеэр сонгогчиддоо өгч байсан амлалтууд нь алга болсон байна. Мөн өнгөрөгч намар сонгуулийн үеэр уг намын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байсан зарим сайт байнгын ажиллагаагаа болин намынхаа гол сайт руу заасан холбоосыг тавьжээ. Гол сайт дээр намын мөрийн хөтөлбөр нь байхгүй байгаагаас гадна явуулах бодлого нь ерөнхий байдлаар л танилцуулагдсан байгаа аж. Иймэрхүү залийг өмнө нь өөр намынхан бас ашиглаж байжээ.

Иракт америк цэргүүд амь үрэгдсээр байна

Энэ сарын 2-нд тус улсад Америкийн цэргийн хоёр албан хаагч амь үрэгджээ. Ямар шалтгаанаар амь үрэгдсэн талаар нарийн мэдээлээгүй ч энэ гол асуудал биш юм. “Associated Press”-ын мэдээлснээс үзвэл, 2003 оноос хойш Иракт амь үрэгдсэн цэргийн тоо 4431-д хүрсэн аж.

Өнгөрөгч оны наймдугаар сард АНУ Иракт явуулж байсан цэргийн ажиллагаануудаа зогсоон, тус улсаас цэргийн бүх салбаруудаа гаргасан юм. Ингэхдээ 50 мянган цэргийн албан хаагчийг Иракийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үлдээсэн байдаг. Тэд Иракийн армийнханд сургалт явуулахын зэрэгцээ дипломат ажилтнуудыг хамгаалах үүрэгтэй.

Иракт өнөөдөр байдал хурцадмал хэвээрээ байна. Он гарсаар цөөнгүй хүн амь үрэгдлээ. Тус улсад амиа золиослогчдын түрэмгийлэл намжихгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.

Макао казиногийн орлогоороо рекорд тогтоолоо

11Хятадын тусгай захиргааны бүс болох Макао хуулийн дагуу явуулдаг тоглоомын бизнесээс олсон орлогоороо дэлхийн амжилтыг эвдлээ. Өнгөрөгч онд Макаогийн казинонууд 23.5 тэрбум долларын орлого оруулсан нь өмнөх жилээс 57 хувиар өссөн аж. Макаод тоглоомын бизнес маш сайн хөгжсөн байдаг төдийгүй тус бүс нутгийн төсвийн тэн хагасыг энэ бизнесээс бүрдүүлдэг. Макао нь тоглоомын бизнес эрхлэх зөвшөөрөлтэй Хятадын цор ганц муж юм. Өмнө нь Португалийн колони байж байгаад Хятадад шилжсэн. Гэхдээ Макаог хэсэгчлэн шилжүүлсэн аж. Тухайбал, Макао өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, хууль тогтоомжтой ч Хятадын эрх баригчид тус мужийн батлан хамгаалах болон дипломат албаны асуудлуудыг нь хариуцдаг байна.

Макаогийн тоглоомын бизнесийн салбар дэлхийд хамгийн томд тооцогддог төдийгүй эргэлтийн хөрөнгө, олдог ашгаараа Лас-Вегасыг ч дагуулдаггүй ажээ.

Герман

Тахиа, гахайны тэжээлийг диоксиноор хордуулсан байсан нь илэрч тус улс хүндхэн байдалд ороод байгаа. Үүнээс болж 4700 ферм үүдээ барилаа. Түүнчлэн Өмнөд Солонгос тус улсаас гахайн мах импортлохоо зогсоож, Словак улс тахианы мах, өндгийг нь худалдан авахаа болив. Харин англичууд Герман тахианы өндгөөр хийсэн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээс хураан авч байна.

Согтуу аваргууд

Өнгөрөгч лхагва гаригт Оросын хоккейн залуучуудын шигшээ багийнхан канадчуудыг 5:3-аар хожин АНУ-ын Буффало хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг хүртсэн юм. Шинэ жилийн баяр нь дуусаагүй байсан оросуудын хувьд энэ ялалт бас л хэд хоног уух сайхан шалтаг болсон. Шигшээ багийн тамирчид ч ялалтаа тэмдэглэхийг хүсэлгүй яахав. Тэд уламжлал ёсоор цомоо оргилуун дарсаар “угаачихаад” нутгийн зүг жолоо залахаар нисэх буудлыг зорьжээ. Гэвч тэр өдрөө нисч чадсангүй. Нисэхийн “Delta” компанийн мэдэгдсэнээр, согтуу тамирчид эмх замбараагүй байдал үүсгэснээс болж онгоцноосоо хөөгджээ. Канадын хэвлэлүүд энэ сэдвийг дор нь өлгөн авч шуугиулаад авав. Хариуд нь Оросын сэтгүүлчид өнгөрсөн жил болсон Олимпийн үеэр Канадын хоккейн эмэгтэй шигшээ багийнхны шившигтэй явдлыг санууллаа. Энэ бүсгүйчүүд Ванкуверт явагдсан Өвлийн 2010 оны Олимпийн аварга болсон даруйдаа мөсөн талбай дээр дарс, шар айраг ууцгааж, тамхи татаж танхайрсан юм.

hokkey

Жинхэнэ шок!!!

Энэ мэдээллийг сэтгэл эмзэглэсэндээ орууллаа. Жинхэнэ аймаар юм гэж энийг л хэлэх байх. Та бүхэн эхлээд видеог нь үзнэ үү.

Буэнос-Айрэсийн галт тэрэгний буудлын хяналтын камерууд дээрх дүрсийг бичиж авсан аж. Охиноо дагуулсан эмэгтэй галт тэрэгний тасалбарт мөнгө үрэхийг хүсэлгүй замаа товчлон төмөр зам дээгүүр явахаар шийджээ. Гэтэл ирж яваа галт тэргийг хараад эх нь өөрөө дээшээ гарч охиноо доор үлдээв. Азаар охинд муу юм тохиолдсонгүй. Бяцхан үр тавцангийн доогүүрх зайд багтаж чаджээ. Хоёрхон доллар хэмнэх гээд хүүхдийнхээ амийг эрсдэлд оруулсан энэ эмэгтэйг зөвхөн торгоод өнгөрөөхгүй бололтой. Түүний эх болох эрхийг нь хурааж авах асуудал тавигдаж болзошгүйд хүрээд байгаа гэнэ.

 

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.