10/18/2017, Wed
-C
USD 2,456.91
USD 2,456.91
EUR 2,892.15
JPY 21.91
GBP 3,261.92
RUB 42.90
CNY 371.20
KRW 2.17

Америк мөрөөдөл ба Монгол боломж

Америк мөрөөдөл” гэдэг рүү дэлхийн 7 тэрбум хүний ихэнхи нь тэмүүлдэг. Монголчууд ч гэсэн ялгаагүй. Гэхдээ Америк гэж үнэхээр мөрөөдлийн улс мөн үү. Магадгүй тэнд миний, чиний төсөөлснөөс шал өөр ч байж мэднэ.

Олон улсын хамгийн том, бас хамгийн хүчирхэг санхүүгийн тогтолцоотой энэ улсад өөрийн гэсэн өндөрлөгийг буй болгосон Ё.Отгон гэгч бүсгүйг энэ удаагийн “Гоё хүмүүс” буландаа урьсан юм. Түүнтэй түүний амьдрал, АНУ-ын даатгалын систем, Америк мөрөөдөл, Монгол боломж гээд олон асуудлаар ярилцсан юм. Ингээд та бүхэн ярилцлагыг маань уншина уу.

Америкийн дэвшилтэд хүрчихсэн даатгалын системийн салбарт өөрийн байр суурийг олчихсон таниар үнэхээр бахархаж байна. Хэрвээ нууц биш бол өөрийн мэдлэг, туршлагаас манай уншигчидтай хуваалцаж болох уу?

Би 2012 онд Америкт суурин амьдрахаар ирсэн. Түр ирээд буцдаг Америк, суурин амьдрах Америк хоёр үнэхээр тэс өөр юм билээ. Тэгээд би анх хөлд орж байгаа хүүхэд шиг доороос нь эхлээд судалсан. Энд сэтгэлийн хөөрлөөр юмыг хийж болохгүй. Би жаахан нас тогтсон хойноо Америкт ирсэн учир хамгийн түрүүнд би яаж тэтгэвэрт хамрагдах вэ гэдгийг бодож, судлаж яваад энэ салбар луу орчихсон. Гэхдээ шууд амжилттай байгаагүй. Алдсан оносон зүйл олон бий. Гэхдээ миний одоогийн ажилладаг “AEGON гэдэг компани маань нүдийг минь нээсэн гэж болно. Тус компани нь 1789 онд байгуулагдсан, дэлхийн 20 гаруй оронд салбартай, санхүүгийн үзүүлэлтээр дэлхийд эхний 9-д ордог даатгалын компани. Энэ компанийн америк дахь салбар юм. Нэг ёсондоо үндэстэн дамнасан корпараци. Дэлхийн хэмжээнд хэзээ ч дампуурахгүй компаниудын жагсаалт байдаг бөгөөд “Wall Street Journal”-ын өнгөрсөн оны 11-р сарын 3 нийтлэлд хэзээ ч дампуурахгүй компаниудын жагсаалтанд Нидерландын AEGON компани орлоо гэж нийтэлсэн байсан.

Энэ компани нь даатгалын салбарт 200 гаран жилийн түүхтэй, салбарын жаргал зовлонг мэддэг, туршлагатай үндэстэн дамнасан корпораци юм.

Тус компани анх АНУ-ын зах зээлд орж ирэхдээ хоёр компани худалдаж авсан байдаг. Нэг нь Transamerica гээд Санфранциско хотын санхүүгийн дүүрэгт байрладаг. Энэ нь даатгал хөрөнгө оруулалтын брокер компани. Энэ компанийг 9,8 тэрбум доллараар худалдаж авснаар санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг үндсэн хөрөнгө оруулалтын гол гол компаниуд руу нэвтрэх үүд хаалгыг нээсэн байгаа юм. Мөн World Financial Group гэдэг маркетингийн компанийг худалдан авсан. Энэ нь “А” зэрэглэлийн 200 гаруй даатгалын компанитай гэрээтэй юм. Энэ хоёр компанийг худалдан авснаар АНУ-ын зах зээл дээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Манай компанийн төв оффист 400 гаруй санхүүгийн шинжээчид ямар компанийн ямар бүтээгдэхүүн сайн үзүүлэлттэй байна гэдгийг шинжилээд сууж байдаг. Энэ үйл явц нь маш чухал юм. Яагаад гэвэл санхүү даатгалын салбарт маш олон компани пүүсүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд санхүүгийн шинжээчид бидэнд ямар компанийн аль бүтээгдэхүүн хамгийн сайн, ашигтай болохыг зөвлөдөг.

Нөгөө талаараа бид бүтээгдэхүүнээ яаж олон хүнд хүргэх вэ гэдэг маш чухал. Үүнд манай компани маркетингийн сүүлийн үеийн хамгийн оновчтой шийдлийг авсан байдаг.

Ямар шийдэл юм бол, бусдаасаа юугаараа ялгаатай юм бол?

Даатгалын компанийн бүтэц нь брокер, агент гэсэн харилцаатай явагддаг. Яг үндсэн хөрөнгө (real state)-ийн борлуулалтын компани шиг. Чи лицензээ авч чадвал боломжоороо байшин зарах гээд олон мянган агентууд гүйж байдаг. Тэд байшин зарвал шимтгэл авна. Энэ нь үнийн дүнгийн 6% байдаг. Түүний 3%-ыг брокер нь, үлдсэн 3%-ыг агент нь авдаг тогтолцоотой. Даатгал үүнтэй төстэй. Та лицензээ аваад даатгалын бүтээгдэхүүн зарах боломж хэнд ч нээлттэй. Гол нь лицензийн шалгалт өгч чаддаг байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн эхлэл. Та агент болоод цааш нь цуцалтгүй суралцаж мэргэших ёстой. Гэтэл энд нэг бэрхшээл байдаг юм байна лээ. Хүн гэдэг чинь жаахан залхуу шүү дээ. Би энийг каратегийн урлагтай зүйрлэж хэлэх дуртай. Учир нь анх курс нээхэд 100 хүн бүртгүүлнэ. Тэгээд явцдаа нэг нэгээрээ гээгдсээр байгаад 5% нь л хар бүс авдаг болов уу. Манай салбар яг л үүнтэй адилхан. Боломж хүн болгонд нээлттэй, агентаас эхлээд бага багаар ахисаар хамгийн сүүлд санхүүгийн зөвлөх брокер болдог. Юм гэдэг чинь аажим аажмаар л бий болдог шүү дээ. Харамсалтай нь ихэнх хүмүүс замдаа хаягдчихдаг. Бид ч хаяхыг нь хаяад чадвартайг нь мэргэшүүлээд брокер болоход нь тусалдаг. Тэгээд брокер болоод гарахдаа өөрийн санхүүгийн компанитай болж, өрх тусгаарлан гараад түүнийгээ удирдаад авч явна.

Тэгэхээр энэ том компанийн ажилтан болно гэдэг маш том шалгууртай байх, тийм үү?

Бизнесийн салбар маш богино хугацаанд хувисч өөрчлөгдөж байдаг. Тиймээс бид чинь байнга суралцана, хичээлд сууна шүү дээ. Тэр дотроо бага багаар албан тушаал ахиад л байдаг. Миний одоогийн зэрэг маркетингийн захирал. Энэ бол брокерийн доодхи албан тушаал. Удахгүй брокер болоод даатгалын франчайзинг буюу өөрийн санхүүгийн компанитай болон өрх тусгаарладаna. Тиймээс компани намайг түлхүү удирдлага, манлайлал (management and leadership)-ын сургалтуудад суулгаж байгаа.

Харин би энд агент элсүүлдэг системийг ярья гэж бодлоо. Хүмүүс өнгөцхөн харахаараа сүлжээ гээд байдаг. Гэтэл манай маркетингийн үйлчилгээ үзүүлэх системийг UBER таксины үйлчилгээтэй зүйрлүүлж болно. UBER юу хийв? Өөрөө нэг ч таксигүй, гэхдээ үйлчилгээг илүү зардалгүйгээр үйлчлүүлэгч тээвэрлэгч хоёрыг холбож өгсөн. Хэн хүссэн нь шаардлагыг нь хангавал UBER-т явж болно. UBER компани харин холбож өгснийхөө төлөө шимтгэл болгон орлогын 20 хувийг авдаг. 2015 онд UBER 40 тэрбум долларын үндсэн хөрөнгө босгосноор аль ч технологийн компаниас илүүд гарлаа. Энэ бол технологийн хөгжилтэй холбоотой, үйлчилгээ түгээх маркетингийн шинэ систем. Яг ийм системийг санхүү даатгалын салбарт манай компани хэрэгжүүлдэг. Хэн хүссэн нь хийж болно. Бүгд нэг гараанаас эхэлнэ, мэргэшиж чадсан нь л брокер болно. Энэ бол маш дэвшилтэт систем. Тийм ч учраас манай компани 60 мянган агенттай, сонирхуулж хэлэхэд каптив даатгалын сайн компаниуд дунджаар 4-5 мянган агенттай л байдаг. Энэ салбарт мэргэшээд ирсэн хүмүүс бизнес загварыг нь ойлгонгуутаа манай компанид маш их шилжин орж ирдэг. Жишээ нь: Флорида мужид санхүү хөрөнгө оруулалтын Merrill Lynch компаниас бараг тэр чигээрээ, мөн хойд Калифорнийн Оригано мужийн Wells Fargo банкны зөвлөхүүд, түүнчлэн New-York life, Metlife, Allstsate зэргийн компаниудаас орж ирсэн агентуудтай би их тааралдаж байсан.

Та богино хугацаанд өнөөдрийн амжилтад хүрсэн нь таны хүүхэд нас, боловсрол ингэж нөлөөлөв үү?

Хуучин Социалист нийгэм, эцэг, эх маань тэр үедээ байсан хамгийн том боломжийг олгосон гэж боддог. Ер нь бол “орос школтой” гэх үү дээ. Орос бүх төрлийн боловсрол авсан маань миний хүмүүжилд том түлхэц болсон. Орос боловсрол нь чанартай, суурь мэдлэгийг нухацтай өгдөг бөгөөд үзэл бодлыг сайн тэлж өгсөн их үнэ цэнэтэй боловсрол гэж боддог. Түүнээс гадна би эцэг, эхдээ маш их талархаж явдаг. Бид нарт гэрийн том хүмүүжил өгсөнд. Манайх гэрийн ном уншлагын цагтай, хатуу хуваариар гэрийн ажил, нэмэлт сургалтууд явдаг хуваарьтай, гэртээ байнга шатрын тэмцээн зохиодог айл байсан. Энэ л их нөлөө үзүүлсэн болов уу.

Та төр засгийн шахалтаар мэргэжлээ сонгосон уу эсвэл өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөв үү? Яаж ажил амьдралын гараагаа эхэлсэн бэ?

Монгол улсад ямар мэргэжил хэрэгцээтэй байгаа талаар холбогдох яамны зүгээс судалгаа гаргаад, түүндээ тохирсон боловсон хүчнийг сонгон шалгаруулж, сургуульд бэлддэг байсан.

Миний том ах маань анх кибернетикээр суралцан, би гэж хүн анх компьютер гэж үгийг мэдэх болсон. Тэгээд хуучнаар ЗХУд Эдийн Засаг Статистикийн Дээд Сургуульд компьютер инженер, эдийн засагч гэх хавсарсан мэргэлжлээр суралцаж, амжилттай төгссөн дөө. Тухайн үед гадаадад суралцаад ирсэн боловсон хүчинд төр засгийн зүгээс тавих шаардлага, халамж өндөр байсан. Учир нь, төрийн мөнгөөр сураад ирсэн хүн чинь үүрэг хариуцлага хүлээх, эх орондоо мэдсэн сурснаа зориулах шаардлагатай. Тэр үед Дээд боловсролын хороо гэдэг байгууллага онц төгсөж ирсэн төгсөгчдийн дипломыг нь хурааж аваад олон шат дамжлагаар хянаж, хамгийн сүүлд нь Яамны Сайдын коллегийн хурлаар оруулж байж ажилд хуваарилдаг байсан. Миний ажлын гараа Политехникийн дээд сургуульд Компьютерийн техник программ хангамжийн тэнхимд дагалдан багшаар эхэлж, тэнхимийн орлогч эрхлэгч болтол 7 жил ажиллаж байлаа.

Таныг Америкийн элчин сайдын яаманд 18 жил ажилласан гэж сонссон. Энэ үеэ дурсвал?

– Тухайн үед Америк улс Монгол улс хоёр дөнгөж л дипломат харилцаа тогтоогоод байсан. Тэр үед англи хэлтэй хүн маш цөөхөн гарын 10 хуруунд багтахаар байсан болохоор компьютерийн мэдлэгтэй, англи хэлтэй хүн сонгон шалгаруулахад тэнцээд, 1994 онд анх Америкийн элчин сайдын яаманд ажилд орж байлаа. Би тэнд ажиллах соёл, сахилга бат, цагийн менежментийг маш сайн суралцсан гэж боддог. Ажлын цагаар бид хоорондоо ярих ч зав байхгүй, цагтаа эхлээд, цагтаа л дуусна. Гэхдээ чамаас тухайн өдрийн бүтээмж, үр дүнг шаарддаг. Тэгэхээр хүн өгөгдсөн цагт үр бүтээлтэй ажиллаж сурдаг юм байна. Мөн тэнд “Чи ажлаа сайн хийгээд л байвал дээшээ ахиад л байх боломжтой” гэдэг шударга тогтолцоо үйлчилдэг. Би захиргааны туслах ажилтнаас олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн болтлоо карьер хийсэн. Ажилчид хоорондоо эв найрамдалтай, янз бүрийн хов жив ярина гэсэн ойлголт ч байхгүй. Эргээд харахад маш сайхан сэтгэл хангалуун он жилүүд байсан шүү.

Бидний ярьдгаар та шилжилтийн үе буюу тэс өөр хоёр нийгмийн шилжилтийн үед залуу байсан. Дээрээс нь өнөөгийн бидний хүсээд байгаа тэр соёлыг маш сайн мэддэг хүн юм. Тэгэхээр бид ардчилсан нийгэмд орохдоо юун дээр алдаж юун дээр оносон шиг санагддаг вэ?

Ардчилал маш том хөгжил. Үүнийг хийхдээ бид Америкiiн засаглалын загварыг хуулан авсан. Гэтэл Өрнө, Дорно хоёр чинь өөр өөр соёл. Америк бол 50 мужтай 300 гаруй сая хүн амтай, муж болгон өөрийн хууль дүрэмтэй, нэг нэгнээ хянадаг гурван том засаглалтай, өрнөдийн хэвтээ тэнхлэгтэй удирдлагын загвар юм. Харин Азийн бар орнуудыг харьцуулаад үзвэл тэдний засаглалд нэг ч хэвтээ тэнхлэг байдаггүй. Би хувь хүнийхээ хувьд босоо тэнхлэг буюу ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг. Миний бодлоор Хятад шиг аажим аажмаар чөөлөөт нийгэмд ард иргэдээ дасгах замаар өөрчлөлтийг бүтээн байгуулж байгаа нь их зөв юм. Ялангуяа манайх шиг нүүдэлчин соёлтой, ухамсрын түвшин нэг зэрэг доогуур яваа улсад оновчгүй загвар болов уу. Гэхдээ энэ бол миний л бодол шүү.

90-ээд оны үе яг ямар байсныг сонирхуулаач. Өнөөгийн лидерүүд өнгөрсөнд ямар байсан нь хүн бүрт л сонирхолтой байдаг шүү дээ.

Анх 1993 оны Христмасын баярыг Сингапурт өнгөрөөхөөр нисч байхад манай онгоцонд одоогийн Буянгийн Жагаа, Женко Баттулга, MCS-ын Одоос эхлээд олон хүмүүс явж байсан. Буянгийн Жагаагаас бусад нь хэнд ч танигдаагүй хүмүүс. Одоогийн MCS-ын захирал Од орчуулга хийгээд гүйж байх жишээтэй. Өмнө нь олон удаа социалист орнуудаар явж байсан ч тухайн аялал нь миний барууны оронд анх хөл тавьсан тохиолдол байсан учраас барууны соёлын шоконд анх орж байв.

Дасан зохицох чадвартай хүмүүс энэ үеийн өөрчлөлтийг амжилттай даван туулж, одоо ч гэсэн амжилттай яваа юм шиг санагддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

Тийм шүү, хамгийн гол нь чи хэр их нээлттэй, шинэчлэл өөрчлөлтийг хэр харж чадаж байгаа гэдгээс хамаарах болов уу.

Та 4 дэх жилдээ Америкт ажиллаж, амьдарч байна. Гэтэл ихэнх монголчууд Америк явах мөрөөдөлтэй байдаг. Та эдгээр хүмүүст Америкын сайн, мууг жаахан хэлж өгөөч?

-Америк бол 200 гаруй жилийн түүхтэй жинхэнэ капитализмын өлгий нутаг. Мөлжлөгийг маш нарийн аргаар боловсронгуй хийдэг. Муу утгаар биш хүнийг хөдөлмөрлүүлж, эргээд тэр хэмжээндээ мөнгө, баталгаат байдлаар урамшуулж чаддаг тийм нийгэм гэсэн үг. Тоглоомын дүрэм нь тодорхой, том эдийн засаг, ТОМ БОЛОМЖ. Чи зөвхөн өөрийгөө зөв таниад, зөв газраа зөв зүйлийг тууштай хийхэд хангалттай, амжилттай байх бүх боломжууд нээлттэй.

Хоёрдугаарт, амьдралын өртөг өндөртэй, мөнгө төгрөгөнд өөрөөр хандах соёлтой нийгэм. Үүнд би Монголчуудад дутагддаг ганцхан зүйлийг хэлье. Тэр бол “удаан хугацааны санхүүгийн төлөвлөлт”.

Энэ нь манай нүүдэлчин соёл, социализмаас уламжлагдан ирсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой юм байна гэж ажигласан.

Тэгвэл мөнгийг яаж зөв зохистой зохицуулж амьдрах ёстой вэ?

Хүний амьдралд өндөр үнэ, үнэ цэнэтэй гурван зүйл л байдаг.

1. Байр, орон сууц

2. Хүүхдийн сургуулийн төлбөр

3. Тэтгэврийн мөнгө. Эдгээр зүйлүүд нь хувь хүнээс удаан хугацааны санхүүгийн төлөвлөлтийг шаарддаг. Монгол үйлчлүүлэгчдийг хараад байхад ийм төлөвлөлт маш бага. Өнөөдрийнхөө нөхцөлд хэт анхаараад ирээдүйнхээ тэтгэвэр, санхүүгийн эрсдэлгүй амьдралаа мартчихсан явдаг. Хамгийн сайн мөнгө хураадаг улс бол Хятад, Япончууд. Амьжиргааны өртөг хамгийн өндөр ч удаан хугацааны хуримтлал хамгийн ихээр хийгээд сурчихсан байдаг. Ингээд харахаар үндэстний онцлог байх шиг.

Монголд тэтгэврийн даатгалын тогтолцоо жаахан асуудалтай. Төсөвт хэт дарамт учруулдаг. Нөгөө талдаа нийгмийн даатгалын тогтолцоо нь төсөв бүрдүүлэх арга хэрэгсэл болчихсон. Үүнийг засах боломжтой юу?

-Монголын өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо бол социалист нийгмээс уламжлагдан ирсэн зүйл. Гэхдээ зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоо дагаад өөрчлөгдөх ёстой байсан. 1960-аад оноос монголын хүн ам эрүүлжиж, огцом өссөн. Эдгээр хүмүүс одоо тэтгэвэрт гарах гэж байна. Өөрөөр хэлбэл төсөвт нилээн дарамт учруулж эхэлнэ. Нийгмийн даатгалын систем гарцаагүй өөрчлөгдөж, хүн өөрийн нэрийн дансанд мөнгө хураах эхний хэсгийг цааш үргэлжлүүлэн, инфляци зах зээлийн жамаар өсч байх тэр шинэчлэлийг хийх ёстой болов уу.

-Тэгвэл та Америкийн нийгмийн даатгалын тогтолцооны үйлчилгээний тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Америкийн нийгмийн даатгалын систем нь халамжын шинж чанартай бөгөөд одоо өөрөө хямралтай, шинэчлэл өөрчлөлтөнд орж байгаа. Нийгмийн даатгалын тэтгэмжинд найдвал үхэн үхтлээ ажил хийнэ гэсэн үг. Тийм болохоор хүмүүс Америкт тэтгэврээ нэмэлт олон хэлбэрээр хуримтлуулдаг. Үүнд: Байгууллагын, хувь хүний гээд олон янз бий. Монгол улсын маань хувьд удахгүй зөв үр дүнтэй шинэчлэлт хийгдэх байх.

Тантай Монгол хүн холбогдоод даатгалын үйлчилгээ авч болох уу?

-Болноо. Америкт болон хилийн чанадад байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлдэг А зэрэглэлийн 2000 компаниас 3 компани гадаадын иргэдэд үйлчилдэг. Эндээс амь насны даатгал, тэтгэврийн даатгал авч болно. Тиймээс энэ боломж уншигч танд ч гэсэн нээлттэй гэсэн үг. Мөн ашигтай хөрөнгө оруулалт ч хийж болох юм. Товчхондоо энэ зах зээлд маш их боломж бий. Үүнийг нь монголчууд маань ашиглаасай. Энэ дашрамд хэлэхэд миний фейсбүүк хаяг Otgon Yo, мэйл хаяг otgony@yahoo.com, +1(206)3274261 энэ утсаар Америкийн санхүү даатгал, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах бол холбогдоорой.

Нэг хэсэг эх орон руугаа зорих монголчуудын тоо нэмэгдэж байсан ч эдийн засгийн хямралын сургаар гаднын орныг зорих монголчууд маань дахиад л эхэслээ. Тэгвэл та Америкийг зорьж буй хүмүүст хандан юу гэж зөвлөмөөр байна вэ?

Чиний асуултад хариулахын тулд Америкт ирсэн Монголчуудад анзаарагддаг нийтлэг дутагдлыг дурдах хэрэгтэй байх.

1. Англи хэлээ сайн сурч ирэхгүй байна. Энэ бол маш том алдаа. “Хэлгүй бол хөлгүй шүү дээ”.

2. Мэдээлэл үндэслэлтэй хайж, судалдаггүй. Нэг нэгнээсээ сонссон дам мэдээлэлд тулгуурлан ирдэг.

3. Өөрт нь тохирсон хот улсыг судлана гэж байхгүй.

4. Санхүүгийн бэлтгэлтэй ирдэггүй.

5. Өөрийн байр суурь, өөрийгөө зөв тодорхойлдоггүй.

Гэхдээ нэг зүйлийг дурдая. Манай монголчууд бусад орны хүмүүстэй харьцуулахад гүйлгээ ухаантай, дасан зохицох чадвартай, нийгэмдээ зохицоод маш хурдан ахиж, дэвшиж чаддаг хүмүүс юм билээ. Би Монгол хүмүүсээрээ бахархдаг.

Шинэ зарууд

Eregtee ajiliin geree hiih ajil haij bna
Hej ajiliin geree hiih ajil haij bna utas 0709308154 …
Bichig barimttai emegte ajil haij bna
Hej bichig barimttai emegte ajil haij bna utas …
Bair
Älta-d xajuu uruund ger bul bolon 2 xun avna. Utas: …
Газрын ачаа
Сайн байцгаана уу? Сиатль хотоос 11-р сарын 15-нд явах …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Roommate abna
10 sarin 1 s Riverplace d bed room de eregtei oyutan …
Roommate
Northgate-d roommate avna …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Банкны баталгаа хямд шуурхай гаргана.86008484
Банкны баталгаа хямд шуурхай гаргана.86008484 …
БАНКНЫ БАТАЛГААГ 99065891 ШУУРХАЙ ГАРГАЖ БАЙНА.
БАНКНЫ БАТАЛГААГ  99065891 ШУУРХАЙ  ГАРГАЖ  БАЙНА. …
Ачааны машины жолооч хайж байна. CDL License шаардлагатай.
Сиатл орчимд CDL license тай ачааны машины жолооч хайж …
Volume 77
Turhdeg botox gedgeeree olond tanigdsan magic bubble …
Counter ajild avna.
Arlington d dry cleaners d counter avna. 7037255862 …
Teriyaki nii gazar partr time cashier haij bn
Best Sushi and Teriyaki in Lynnwood (Next to LA …
Nail technician ajild avna.
Great Falls-d bairlaltai Nail Salon-d nail technician …
Buuzaa avaarai.
Amt chanar saitai Buuz bainga zarj bna.Rosslynd …
AJILD AVNA
Foggy bottom station tei oir supermarket stocker ajild …
Rentond roommate haij bna
Renton exit 3 roommate haij bna!! $550 …
Ajild avna
Arlington Rosslyn giin Ice cream store d part time aar …
busgirl
part time job for Tue.~Fri. (10:30am~2:30pm) & …
part time iob
we looking for part time Tue.~Fri.(10:30am~2:30pm) …
Baria zasal hiij bn
703-419-5684 Aljaal yadargaa tailah buten biynii illeg …
Gal togoond tuslah ajiltan avna
Sain baina uu? Náměstí míru deerh Tomo restaurace d …
Oedolchin avna
McLeand tailor shopt TURSHLAGATAI oedolchin part …
Roommate avna
Rosslynd bedroomdee 2 hun avna 5712155696 call or …
Courthousd hytad restaurand jolooch part time full time haij bn
Courthousd hytad hoolnii restaurand jolooch ajild avna …
BC angilaltai europ unemlehtei jolooch ajil haij b.na
Bc angilaltai europ unemlehtei jolooch ajil haij b.na …
Credit repair
Credit Score naidvartai zasna. utas: 7038709450 …
Gazriin achaa
Tsagaan sariin umnu ochih gazriin achaag geriin …
TERIYAKI
Teriyaki kitchen help wanted. Full or part time. …
Ajil haij bn
Emegtei hvn ogloogvvr ajillah gazar haij bna. Odor 2 …
ачаа авч явна
2017  оны 11-р сарын 3нд монголоос шведрүү ачаа авч …
UB’aas Prague ywah hun haij baina
Oiriin hugatsaand Prague ywah hun bnu ? 1-2kg achaa …
Bair
Älta-d xajuu uruund ger bul bolon 2 xun avna. …
Банкны баталгаа ,дансанд мөнгө оруулж гаргана. 91002327
Банкны баталгаа ,дансанд мөнгө оруулж гаргана. …
Bichig barimttai emegte ajil haij bna
Bichig barimttai emegte ajil haij bna 0709308114 …
АНУ-ын визний нэгдсэн зөвлөгөө, үйлчилгээ -TOTAL AMOUNT 450,000MNT
ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗИЙН МЭДҮҮЛГЭЭР [АЯЛАЛ, БИЗНЕС, …
МЭРГЭЖЛИЙН БАТАЛГААТ ОРЧУУЛГЫН ТӨВ – ONLINE SERVICE
АНГЛИ, ОРОС, ХЯТАД, ЯПОН, СОЛОНГОС, ФРАНЦ, ИТАЛИ, …
Turshlagatai togooch ajild avna.
Duruvuus deesh jiliin ajiliin turshlagatai, bichig …
roommate avna
11/1-s Columbia piked 2 emegtei roommate avna dotroo …
Mongo soliltsono
Mongol ruu mongo (3000$) yvuulna. End soliltsoh hun …
roommate avna
11/1-s  2 emegtei roommate avna. 1075 s.jefferson st …
Hiring Sandwich Maker & Cashier
Deli in DC looking for an experienced sandwich maker …
Counter avna
Arlington d counter ajild avna. 7037255862. …
Naidwartai hun huuhed harna
Huuhed harna. Utas: +1 (571) 239-7407
eregtei hund ajild awna
Chuluunii uildwert ajilchin surgaj awna. Bair belen, …
EREGTEI HUN AJILD AWNA.
Togtwor suurishiltai ajillah eregtei hun ajild surgaj …
Bair
Sn baitsgaanuu Hagsätra d bairandaa ger bul avna …

Ярилцлага

МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг цуврал ярилцлага-20
…Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа …
К. НОМИНЖИН “САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР”
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\ …Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж “Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа” гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид …
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\ …”Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, …
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
Александрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\ …2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, …

Зохиогчийн булан

Нурам – 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …

Студиуд

Тайланд улсаас бэлтгэв.
Тайланд улсаас бэлтгэв.
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Тайланд улсаас бэлтгэв. ЭМЧИЙН ҮГ: Нуруугаа хамгаалъя. Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: 2017.09.29-ний Баасан гаригт орой …
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: – Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто – Чингисийн Монгол Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: …
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч, гал сөнөөгч Баатаржавын Жавхлантай оролцлоо. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хувиарьтай umontv.us руу орж танилцана уу. …
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР: Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ: Нурууны өвчний талаар дахин сануулахад МОНГОЛ ТУУРГАТНУУД: Нутгийн аялгуу Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: …