06 сарын 25, Мягмар
°C
USD 2,657.31
USD 2,657.31
EUR 3,023.22
JPY 24.74
GBP 3,382.22
RUB 42.23
CNY 386.11
KRW 2.29

Б.Оргил: Нэртэй сургуулиас илүү өөрийгөө хөгжүүлэх боломжийг харах хэрэгтэй

Дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа манай сайт гадаадад амжилттай суралцаж байгаа болон төгсөөд эх орондоо ирж, амжилттай ажиллаж буй хүмүүсийн "гэгээлэг" ярилцлагыг хүргэдэг билээ. Энэ удаад бид бага насны мөрөөдлөө орхилгүй хичээж явсаар өөрийнхөө хүссэн сургуульдаа элсэж, тун амжилттай суралцан төгссөн Б.Оргил гэх залуутай ярилцлаа.

Тэрбээр "Хобби" ахлах сургуулийг төгсөж улмаар АНУ-ын Мичиган мужийн Албион коллежийг эдийн засгийн мэргэжлээр дүүргэн, одоо Чикагод "BoundHost" гэх  технологийн компанид ажиллаж буй нэгэн юм.

Ингээд гадаадад сурахыг хүсч буй танд мэдээлэл өгөх үүднээс бэлтгэсэн түүний ярилцлагыг хүргэе.

11911493 911623798929551 1387208887 n

-Сайн байна уу. Юуны өмнө зорилгынхоо төлөө тууштай мөрөөдлөө биелүүлж яваа танд баяр хүргэе. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Би Говь-Алтайд мэндэлсэн. Одоо 22 настай. 2011 онд "Хобби" дунд сургуулийг төгсөөд 2015 оны тавдугаар сард АНУ-ын Мичиган мужийн "Albion Liberal art college"-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Хүмүүс намайг бага байхад сахилгагүй "шар толгой" л гэдэг байсан. /инээв/ Гэхдээ би сахилгагүй гэхээс илүү өөрийгөө их сониуч хүүхэд байсан гэж боддог. Голчлон дэллхийн улс орнуудын хэл, эдийн засаг, урлаг соёл, технологийн хөгжил, дэвшил зэргийг судлах, мэдэх хүсэл их байдаг. Бас усанд сэлэх, дуулах, ном унших маш их дуртай. Ер нь шинэ зүйл сурах шиг сайхан зүйл гэж үгүй. Одоо би "BoundHost" гэдэг технологийн компанид ажиллаж байгаа. Манай байгууллага бизнес эрхлэгчдэд хэдхэн секундын дотор вебсайтын унших хурдаа ихэсгэснээр борлуулалтын орлогоо дунджаар 7-21 хувиар  нэмэхэд тусалдаг.  

-Тэгэхээр зах зээлийн өрсөлдөөнтэй энэ үед маркетинг сайн хийж, хөл дээрээ зогсоход тусалдаг хэрэг үү?

-Маркетинг тусламж гэхийн оронд технологийн дэвшлээр өрсөлдөөний давуу тал үүсгэж байгаа гэж ойлгож болно. Хэрвээ тухайн бизнесийн вебсайт нь хурдан байвал үйлчлүүлэгчид илүү тав тухтай онлайн худалдаа хийх боломжтой болно шүү дээ.

-Ингэхэд яагаад Мичиган мужийн Албион коллежийг сонгох болов?

-Намайг "Хобби" сургуульд сурч байхад Албион коллежээс төлөөлөгч ирж, сургуулиа танилцуулж байсан юм. Гэхдээ би багаасаа л АНУ-д сурна гэж шийдсэн байсан. Харин аав ээж маань намайг нэр хүндтэй томоохон сургуульд орохыг шаардаж байсан ч би нэр хүндээс илүү өөртөө таарсан, зөв сургууль сонгохыг хүссэн. Тэгээд Албион коллеж усан спорт, хөнгөн атлетикаар хичээллэх болон багш суралцагчидтайгаа илүү ойр дотно байдаг зэргийг маш сайн танилцуулж чадсан тул энэ сургуулийг сонгосон юм.  Бас тэтгэлэгт хамрагдаж боломжтой нь сонгоход нөлөөлсөн шүү.

-Ер нь АНУ-д суралцах хэр байна вэ. Эндээс явахаасаа өмнө өөр улс орнуудтай хэр зэрэг харьцуулалт хийж судалсан бэ?

-АНУ-ын боловсролын систем нь манай улсынхаас сэтгэхүйгээрээ ялгардаг. Монголд ололын мэдлэг эсвэл шалгалтын оноогоор голчлон тухайн хүний чадварыг үнэлдэг. Гэхдээ АНУ-д энэ нь чухал ч гэлээ хувь хүний өөрийгөө хэр сайн илэрхийлж чаддагаас хамаарч тухайн хүнийг үнэлдэг юм билээ. Эцэг, эх маань  Сингапур, Солонгос, Англи, Шведийн сургуулиудыг судал гэж байсан ч би анхнаасаа л АНУ-д суралцах хүсэлтэй байсан. Тиймээс нэг их судлаагүй л дээ.

-Сургуульдаа ямар шугамаар яаж элссэн бэ?

-Американ стандарт “Common Application” бөглөж SAT & TOEFL-ийн шалгалт өгч тэнцээд элссэн.

-Гадаадад сурах хүсэлтэй оюутнууд олон байдаг. Гэвч үүний төлөө ямар алхам хийх нь хамгийн зөв санагдаж байна.  Таны бодлоор?

-Би сургуульдаа оюутан элсүүлэх хэлтэст ажиллаж байсан юм. Тэндээс сурсан зүйлээ хуваалцахад, Тэтгэлэг хэрэгтэй бол янз бүрийн сургуулиудтай холбогдож тэтгэлгийн талаар сайн асуух хэрэгтэй гэж бодсон. Бас олон сургуульд зөвшөөрөгдсөн бол тэрийгээ нуулгүй бусад сургуулиуддаа үзүүлж, тохиролцоо хийх боломжтой юм билээ.  Мөн тэтгэлгээс гадна өөртөө тохирох зөв сургуулиа сонгоорой л хэлмээр байна. Хамгийн гол нь дүн болон нэр хүнд чухал биш. Сурахын хажуугаар өөрийгөө сайн хөгжүүлж, янз бүрийн хүмүүстэй харилцаа холбоотой байж, тэднээс суралцах, сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжийг нь анхаарах хэрэгтэй. Бас Англи хэл, TOEFL, SAT-даа сайн бэлдэж, боломжтой өндөр оноог авч янз бүрийн сургуулийн клубт идэвхтэй оролцож, амжилт гаргах хэрэгтэй.

-Юун дээрээ төвлөрч бэлдсэн нь илүү үр дүнтэй вэ?

-SAT, TOEFL-ийн шалгалтын оноо чухал ч АНУ-д тэр чухал биш. Олимпиадад түрүүлсэн байр, сонирхлын клубээр гаргасан амжилт, өөрийн авьяас, идэвх оролцоо зэрэг их чухал юм билээ.  

-АНУ-д хэр байна даа. Явсан газрын сонин сайхнаас хуваалцаач?

- АНУ-д хаана байгаагаас шалтгаалан янз бүрийн сонирхолтой хүмүүстэй байнга танилцана. Миний хувьд хамгийн хөгжилтэй аялал гэвэл "New Orleans" хотод байсан. Тэнд би "Manhattan College"-ийн хэдэн оюутнуудтай нийлж, байшингийн засвар хийж өнгөрүүлсэн. Бас хэсэг жуулчидтай хамт хотын очиж үзэж болох газруудтай танилцсан. Үнэхээр гайхалтай аялал болсон шүү.

-Ямар учиртай юун байшин зассан юм бэ?

- 2005 оны Hurricane Katrina-д өртөж, орон гэргүй болсон хүмүүст гэртээ буцаж ирэх боломжийг олгох үүднээс "Project Homecoming" гэдэг байгууллагад шинэ байшин барихад туслаж, дөрөв хоног сайн дурын ажил хийсэн юм.

-МӨНГӨӨ МАШ УХААЛАГ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

11868636 911623822262882 75261937 n

-Гадаадад сурахад мэдээж өртөг өндөр байдаг. Таны хувьд хэр хэмжээний зардал гаргасан бэ?

-Дөрвөн жилийн зардал 80,000$ гарсан байх. АНУ-ын сургуулиад их үнэтэй байдаг. Тиймээс Герман, Францад үнэгүй сургуулиуд байдаг тул түүнийг сонирхож үзэх хэрэгтэй болов уу. Гэхдээ та яг хаана сурмаар байна. Тэр асуулт их чухал. Өртөг өндөр ч гэсэн хэрвээ тэр л газраа суралцах юунаас ч илүү хүсэлтэй бол тэрийгээ л дага. Гэхдээ бас сайн судалгаа хийх хэрэгтэй байх.

-Үүнээс бага зардал гаргаад сурч болохоор өөр сургууль, коллеж судалж үзсэн үү?

-Эцэг, эх маань  Европын хэдэн сургууль судалж үзэхийг надад санал болгосон. Гэхдээ дээр хэлсэнчлэн би анхнаасаа л АНУ-д сурахаар шийдсэн байсан.

-АНУ-д сурч буй монгол оюутнуудтайгаа хэр харилцаа холбоотой байдаг вэ?

-Эхний гурван жил бусад монгол оюутнуудтай холбоо багатай байсан. Гэхдээ зун амралтаар хааяа Монголд ирэхдээ АНУ-д сурч байгаа Монголын оюутны холбооныхонтой (AMSA)  уулздаг байсан. Харин азаар  Мичиганы их сургуульд "Mongolian Cultural Organization" гэх монголын оюутны холбоотой таарч үлдсэн нэг жилээ идэвхтэй оролцож, өнгөрүүлсэн.  

-Газар газраас ирсэн олон шинэ найзтай болж байна уу. Тэдгээрээс сурах зүйл их байдаг байх?

-Хэчнээн найзтай болсноо үнэндээ тоолж баршгүй нь. /инээв/ Найзуудаасаа маш олон зүйл тэр дундаа америк соёлын талаар сурсан шүү.  Гэхдээ тэр олон найзуудын дотроос нэг америк залуутай суралцах явцдаа маш дотны сайн найзууд болсон. Бид одоо хүртэл холбоотой байдаг.

-Анх очиход ямар хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байв?

-Америк хүмүүсийн хоорондын харилцаа манайхнаас өөр байсан тул эхний нэг, хоёр сар багагүй бэрхшээл байсан.  Америкчууд зан төлөвийн хувьд илүү нээлттэй тул бусдыг тэврэх, үнсэх, биед нь шууд хүрэх зэргээр харьцах хандлагатай. Үүнээс гадна Монголын талаар маш бага мэддэг тул тэдэнтэй Монголын түүх, соёлын талаар мэдээлэл их солилцож байсан.

-Ер нь анхлан гадаадад гарч ажиллаж, сурах гэж буй оюутнуудад юу гэж захимаар санагдаж байна вэ?

-Үргэлж хүсэл тэмүүллийнхээ хойноосоо л явж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хэрвээ амьдралдаа хийж бүтээх том мөрөөдөлтэй бол түүнийхээ төлөө өдөр бүр хичээж, хүссэн амьдралаа аажмаар босгох хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн зорилгоо хараахан тодорхойлоогүй бол олон зүйл туршиж үзэхэд алдах зүйл үгүй шүү дээ.

-Мэдээж АНУ-д суралцахад өртөг өндөр гардаг байх. Амьжиргаагаа яаж залгуулж байв?

-Албион коллеж цаанаасаа байр хоолоор хангадаг. Тиймээс миний хувьд ном, хувцас, аялал зэрэгт л мөнгө зарцуулж байсан. Гэхдээ төгсөөд Чикагод хоёр сарын өмнө анх нүүж ирэхэд сарын 1000 долларын өртөгтэй байсан тул ажилд ортлоо хадгалж байсан 2000 доллар миний аминд орсон. Ер нь төгсөж байгаа оюутнуудад хэлэхэд, боломжтой хямдхан байр олох эсвэл мөнгөө маш ухаалаг зарцуулахыг анхааруулмаар байна. /инээв/

-Чикаготой хэр танилцсан бэ. Сонирхолтой аялж, очиж хүсэхийг хүссэн газруудаа судлав уу?

-Чикаготой анх нэгдүгээр курстээ найзыгаа эргэж байсан үед танилцсан.Түүнээс хойш жил бүр энэ хотоор аялдаг болсон. Хотын ихэнх газруудаар явсан учраас одоо ойр хавийн мужуудаар аялах бодол байна.

-ХУВЬ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХЭЭ БОЛЬСОН ҮЕД АЗ ЖАРГАЛГҮЙ БОЛДОГ-

11911155 911623858929545 958652480 n

-Мэдээж ажиллах, сурахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Тийм боломж хэр олдох юм?

-Мэдээж, хувь хүн өөрийгөө хөгжүүлэхээ больсон үед хамгийн аз жаргалгүй нэгэн болдог мэт санагддаг. Өдөр болгон би ажилдаа явах зуураа автобусанд ном уншдаг. Мөн боломжтой үедээ интернэтээр аялж янз бүрийн курст элсдэг. Udemy, Hubspot, Lynda, Youtube гэх мэт үнэгүй сургадаг зөндөө боломжит орчин өнөөдөр их байна  шүү дээ. Сонирхож байвал та ч бас судлаад үзээрэй.   

-Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Одоохондоо цалин сайтай сонирхсон компанидаа ажиллаж байгаа тул хэсэг хугацааг энд (eBoundHost)  өнгөрүүлэх бодолтой байна. Тэгээд яваандаа мэргэжлээ ахиулж, мастер зэрэглэлээ таалагдсан нэг сургуульдаа хамгаална гэж бодож байна. Ер нь бол ажилтан бус өөрийн гэсэн компанитай болж хөрөнгө оруулагч “Venture Capitalist” болохыг мөрөөдөж байгаа шүү.

-Тэгвэл Монголдоо сурсан мэдсэнээ хэзээ хуваалцах вэ?

-Сурч мэдэх зүйл их байгаа тул 5-10 жилдээ Монгол руугаа буцах бодол байхгүй. Гэхдээ 30 нас хүрээд эх орондоо эргээд ирэхдээ өөрийн гэсэн компанитай болоод хөрөнгө оруулалт хийнэ гэж боддог. Үүнээс гадна авьяастай, ухаалаг хүмүүсийг дэмжих үүднээс гадаадад сурах тэтгэлгийн сан байгуулахаас гадна тусгай боловсролын системтэй сургууль байгуулах мөрөөдөлтэй.  Бас ирээдүйд Монголын усан спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, боловсрол, технологийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй явдаг.

-Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе.

-Хэрвээ та амжилтад хүрэхийг мөрөөддөг бол ТВ үзэх, facebook-д зарцуулах, PC тоглоом тоглох гэх мэт цагуудаа хасах хэрэгтэй. Харин тэрний оронд мэдээлэл, технологийн хөгжлийг ашиглаж өдөр бүр өөрийгөө шинэ зүйл сурахад цаг гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна.

П.Мөнхжаргал

11896894 911623838929547 427274756 n

11780642 911623845596213 952527525 n

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
06/24/2019
…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна. (дэлгэрэнгүй…)
ТОМ ЗОРИЛГЫН ДЭРГЭДЭХ жижиг асуудлууд
ТОМ ЗОРИЛГЫН ДЭРГЭДЭХ жижиг асуудлууд

 Зүгээр л урсгалаараа амьдрахыг хүсдэггүй хүмүүс энэ амьдралдаа зорилго тавьдаг. “Тийм зүйл хийж амжина”,  “тийм бүтээл туурвина”, “тийм түвшинд хүрч хѳгжинѳ” гэх мэт зорилтууд хүний амьдралыг хѳглѳн утга учиртай болгож, ямагт урагш нь хѳтѳлж байдаг аж.  (дэлгэрэнгүй…)

БАСАМЖЛАЛ
БАСАМЖЛАЛ
05/28/2019
-Баримт нь маш тодорхой зүйл дээр улстѳрчид огтоос ичихгүй худлаа ярьж байгаагийн цаана "Үхсэн, эд муусайнууд энэний худал үнэнийг ялгаж салгаж мэдтэл хаа ч байсан юм" гэх басамжлал мэдрэгддэг. -Тодорхой нэг асуудлаар хоёр улстѳрчид хоорондоо маргалдахдаа бие биенийхээ муу сул талыг дѳвийлгѳн гүрийдэг. Ѳѳрийнхѳѳ "зѳв" гэдгийг нотлохын тулд ѳрѳѳлийн алдааг тодруулан нийтэд цацахдаа " Үхсэн, ингээд гүрийгээд байхад бүгдээрээ эс гэхэд нѳгѳѳ нэг хэсэг нь итгэж л таараа" гэх басамжлал мэдрэгддэг. -Зүгээр марзганах атлаа зурагтын камер ѳѳр рүү нь чиглэмэгц хѳмсгѳѳ зангидан, хоолойгоо засч албархуу

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.