06 сарын 25, Мягмар
°C
USD 2,657.31
USD 2,657.31
EUR 3,023.22
JPY 24.74
GBP 3,382.22
RUB 42.23
CNY 386.11
KRW 2.29

Ж.Мөнхбадар: Гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тооллогын мэдээлэл суурь болно

Монгол Улс энэ онд иргэн бүрийг бүртгэлд суурилсан байдлаар тоолж, хүн ам өрхийн мэдээллийн санг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын явцын талаар Үндэсний статистикийн хорооны Тооллогын товчооны дарга Ж.Мөнхбадартай уулзаж тодрууллаа.
-    Хүн ам, орон сууцны тооллогын ажил хэрхэн явагдаж байна вэ? Бүртгэлд суурилсан тооллогын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-    Хүн ам, орон сууцны тооллогыг улсын хэмжээнд хүн амын регистрийн бүртгэлд суурилан амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн бүртгэлд суурилсан тооллого нь өмнөх уламжлалт тооллогоос олон тооны тоологч ажиллуулахгүй, дэвшилтэд технологид суурилж явагдаж байгаагаараа давуу талтай юм. Улсын хэмжээнд статистикийн хороонд үүсгэсэн хүн ам, өрхийн мэдээллийн  онлайн сангийн баяжилтыг хийх үүрэгтэйгээр 600 гаруй гэрээт ажилтан ажиллаж,  мэдээллийг нягталж шинэчилж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл, аймаг сумдын хэмжээнд нийт өрхийн 70 орчим хувьд нь очиж мэдээллийг баталгаажуулсан үр дүнтэй байгаа. Орон нутгийн хувьд мал тооллогын ажилтай хамтруулаад малчин иргэдтэй холбогдож, мэдээллийг нь баяжуулах ажлыг төлөвлөөд байна.

-    Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэд  болон гадаадад байгаа иргэд тооллогодоо хамрагдах явц ялгаатай байна уу?

-    Монголд байгаа иргэдийн өрхийн мэдээллийн санг баяжуулж, шинэчлэн баталгаажуулах ажил хийгдэж байгаа. Харин гадаадад 180 хоногоос дээш хугацаатай оршин суугаа иргэд Үндэсний статитсикийн хорооны www.nso.mn вэб сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх замаар интернэт тооллогод хамрагдаж байна.  Интернэт тооллогод 2015 оны 11 сарын 30-ны байдлаар гадаадаас нийтдээ 3500 орчим иргэд хамрагдаж, үүнээс оруулсан мэдээллээ баталгаажуулсан 3030 орчим иргэд байна. Энэ нь 2010 оны Хүн ам, орон сууцны интернэт тооллогын дүнтэй  харьцуулахад иргэдийн идэвх сул байгаа юм. Тиймээс гадаадад байгаа иргэнээ бүртгэлд хамруулах тал дээр монголд байгаа ар гэрийнхэн нь мэдээлэл дамжуулж, тооллуулах шаардлагатай байна.

-    Тооллогодоо идэвхтэй хамрагдах Монгол Улсын иргэн бүрийн үүрэг хариуцлага байх нь мэдээж юм. Тооллогод хамрагдсанаар төр засгийн зүгээс иргэдэд үзүүлэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-    Хүн ам, өрхийн мэдээллийн сан бол Монгол Улсад байгаа өрхийн түвшинд ангилсан мэдээллийн цорын ганц эх үүсвэр бөгөөд хувь хүний регистрийн дугаараар Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй бодит хугацаагаар холбогдож чаддаг мэдээллийн сан юм. Аль нэгэн баг хороон дээр хэн нэгэн хүний мэдээлэлд өөрчлөлт орох, төрөх, нас барах, шилжих хөдөлгөөн хийгдэх зэрэг тохиолдолд шинэчлэгдэж байдаг. Энэ сан дээр тулгуурлаад төрийн үйлчилгээнүүд уялдах нөхцөл бүрдэх болно. Тухайлбал, ам бүлийн тодорхойлолтыг хороон дээр очиж авдаг байсан бол тооллогын мэдээлэл нэгтгэгдсэнээр уг үйлчилгээг ТҮЦ машинаас шууд авах боломжтой болно.

Мөн шинээр батлагдаад хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан өрхийн даатгалын үйлчилгээг авахад хялбар болно. Өрхийн гишүүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлөлтөөр тухайн өрхийн хэн нэгэн гишүүн эмчилгээ сувилгаа авах боломж тус сангийн мэдээллийн эх үүсвэрээс бүрдэж байна. Түүнчлэн, УИХ-аар яригдаж байгаа хамтын тэтгэвэрийн тухай хуульд оруулж байгаа нөхцлийг ч энэхүү өрхийн мэдээллийн санд тулгуурлан хэрэгжүүлэх болно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хосуудын хэн нэг нь нас барахад үлдэж байгаа хүн нь тэтгэврийн мөнгөн дүнг үргэлжлүүлэн өгөх тухай заалтыг хэрэгжүүлнэ гэсэн ойлголт юм.

Гадаадад байгаа иргэдийн хувьд бүртгэлийн байдал сул байгаа нь олон зүйл дээр эрсдэлтэй байдлыг үүсгэдэг. Ямар нэгэн хэрэгт холбогдох, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал үүсч төрөөс холбогдох туслалцаа дэмжлэг шаардлагатай үед тухайн иргэн бүртгэлгүй байснаар хүндрэлтэй байдалд ордог. Харин тухайн оршин суугаа улсынхаа элчин сайдын яам, консулын газарт болон Үндэсний статистикийн хорооны www.nso.mn сайтад хандаж интернэт бүртгэлд хамрагдсанаар ямар нэгэн нөхцөлд төрийн үйлчилгээг шуурхай авах боломжтой.

Сүүлийн үед европын орнуудад болж байгаа халдлага, эмх замбараагүй байдлын үед Монгол Улсын иргэдийн талаар мэдээлэл маш чухал байна. Тодруулбал, аль улсад манай улсын хичнээн иргэд байгаа мэдээллийг үндэслэж, ямар нэгэн халдлага эрсдлийн үед төр засгийн зүгээс иргэдээ хамгаалж шуурхай арга хэмжээг авахад  энэхүү бүртгэл мэдээллийн сан их ач холбогдолтой байх болно. Тиймээс гадаадад оршин суугаа иргэд өөрсдөө интернэт тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
06/24/2019
…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна. (дэлгэрэнгүй…)
ТОМ ЗОРИЛГЫН ДЭРГЭДЭХ жижиг асуудлууд
ТОМ ЗОРИЛГЫН ДЭРГЭДЭХ жижиг асуудлууд

 Зүгээр л урсгалаараа амьдрахыг хүсдэггүй хүмүүс энэ амьдралдаа зорилго тавьдаг. “Тийм зүйл хийж амжина”,  “тийм бүтээл туурвина”, “тийм түвшинд хүрч хѳгжинѳ” гэх мэт зорилтууд хүний амьдралыг хѳглѳн утга учиртай болгож, ямагт урагш нь хѳтѳлж байдаг аж.  (дэлгэрэнгүй…)

БАСАМЖЛАЛ
БАСАМЖЛАЛ
05/28/2019
-Баримт нь маш тодорхой зүйл дээр улстѳрчид огтоос ичихгүй худлаа ярьж байгаагийн цаана "Үхсэн, эд муусайнууд энэний худал үнэнийг ялгаж салгаж мэдтэл хаа ч байсан юм" гэх басамжлал мэдрэгддэг. -Тодорхой нэг асуудлаар хоёр улстѳрчид хоорондоо маргалдахдаа бие биенийхээ муу сул талыг дѳвийлгѳн гүрийдэг. Ѳѳрийнхѳѳ "зѳв" гэдгийг нотлохын тулд ѳрѳѳлийн алдааг тодруулан нийтэд цацахдаа " Үхсэн, ингээд гүрийгээд байхад бүгдээрээ эс гэхэд нѳгѳѳ нэг хэсэг нь итгэж л таараа" гэх басамжлал мэдрэгддэг. -Зүгээр марзганах атлаа зурагтын камер ѳѳр рүү нь чиглэмэгц хѳмсгѳѳ зангидан, хоолойгоо засч албархуу

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.