10 сарын 26, Мягмар
°C
USD 2,848.93
USD 2,848.93
EUR 3,321.14
JPY 25.07
GBP 3,928.10
RUB 40.67
CNY 446.48
KRW 2.44

Үзмэрч, удган Р.Энхээ: Өөрийн сайн сайхан чанаруудаа өнгөлж бусдад бурууг тохохгүй явах хэрэгтэй

Хүний амьдрал гэдэг эцэс төгсгөлгүй үргэлжилж байдаг болохоор зовлон жаргал ээлжилж болох болохгүйн орчлонд тэнцэж ядан хөл алдан бэдрэх нь бий.

Тэр л зовж, зүдэрч байгаа хүмүүст итгэл дэм хайрлаж, тэнгэр бурхнаас заяасан хосгүй авьяас хүчээрээ амьдралыг нь тэгшилж өгдөг нэгэн эмэгтэйг зорьж очсон юм. Тэрээр шашны их сургуулийг төгссөн анхны эмэгтэй төгсөгчдийн нэг юм байна.

-Нэг үеэ бодвол хүмүүс далд үзэгдэл, юмсын учир шалтгааныг их судалдаг болж. Таньд энэ мэдрэмж хэзээнээс бий болсон юм бэ?

Манай өвөө, аавын ах далдын юм үзэж хардаг байсан юм билээ. Тэгээд 37 оны хэлмэгдүүлэлтэнд өртөөд 40 гаруйхан насандаа ах нас барсан гэдэг. Тиймээс миний авьяас яахын аргагүй удам дамжсан гэж хэлж болно. Миний хувьд 7 дугаар ангид байх үеэсээ янз бүрийн юм мэдэрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүнийг юм ярихаас нь өмнө юу ярих гэж байгааг нь мэдчихдэг. Шалгалт дөхөөд ирэхээр надад тэд таарах юм байна даа гэж бодонгуут тэр нь таардаг, миний хэдэн найз охид миний ийм авьяастайг мэддэг байсан.

-Шашны их сургуулийг төгссөн цөөхөн эмэгтэйн нэг гэж дуулсан. Энэ сургуулийг төгссөнөөр ямар мэргэжилтэй болдог юм бэ?

Шашны дээд сургуулийг төгссөнөөр зурхайч мэргэжилтэй, гүн ухааны магистр зэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл зурхайн талдаа мэргэшиж байна гэсэн үг. Үзэж харах шалтгааныг нь тодорхой гаргаад таарсан заслыг нь хийгэээд барцдыг нь засаж өгөх тал дээр илүү чадваржиж байгаа юм.

–Миний хувьд хүн ер нь өөрөө л зөв сэтгэлтэй явбал аандаа л болж бүтэх юм шиг санагддаг. Гэгээрэл гэж юуг хэлээд байна аа?

Өнөө үед дэлхий дээрх бүх зүйл шинэчлэгдэж амар хялбар болж байна. Хүн мэдээллийн технологиор хөөцөлдөн өөрийгөө олох, таних зав чөлөөгүй байх цаг хугацаа ирж байна. Хүн төрөлхтөнд гэгээрлийн их зам заагч Ошо багшийн “Гүүрээр гарч цааш яв, гүүрэн дээр битгий үлд гэртээ оч” гэсэн нь би гэсэн үзлээсээ сал гэсэн үгийг хүмүүс санаж явах хэрэгтэй. Ингэж чадах юм бол та маш их амар амгаланг мэдэрч чаддаг болно. Мөн үл ялгаварлаж, үл дасаж амьдарваас таныг хамаг бурхад ивээлдээ авна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үл дас, үл ялгаварла гэдэг нь хүн болж төрсөн л бол амьдарсан шиг амьдар, харин амьдрал дотор дасч битгий үлд гэсэн санаа юм шүү. Нэг түүх ярьж өгье л дөө. Бурхан багш анх гэгээрснийхээ дараа дуугаа хураажээ. Тэр үед дагинас бурхан багш дээр ирээд та өөрөө гэгээрэх арга замыг хамаг амьтанд зааж өгөөч гэжээ. Багш хариуд нь би гэгээрээд маш их аз жаргалтай байна. Гэхдээ миний ярих зүйлийг хүмүүс ойлгохгүй гэж хэлжээ. Гэтэл дагинас 1000 хүнд номлоход ядаж 1 хүн ойлгох магадлалтай шүү дээ гэж хариулсан байдаг. Тиймээс та бүхэн сэтгэл доторх муу муухай бодлоо гээж амьдралыг сайн сайхнаар бодож сур, хүнийг уучилж, ядуу даржинд тус болж явах юм бол аандаа амьдрал тань тэгшрээд мэдэгдэхүйц нүдэн дээр чинь өөрчлөгдөнө. Тэрнээс гэгээр гэхээр л нэг агуйд ч юмуу ууланд очоод бясалгаад суу гэж хэлж байгаа юм биш шүү. Өөрийн дотор байгаа сайн сайхан чанаруудаа өнгөлж бусдад бурууг хийхгүй л явах юм бол тэр гэгээрч байна аа л гэсэн үг.

-Нөгөө санаа сайн бол заяа сайн гэдэг үг чинь өөрөө гэгээрэл юм байна гэж ойлгож болох уу?

Монголчууд маш ухаантай ард түмэн. Биднээс хэдэн зуун мянган жилийн өмнө амьдарч байсан тэр хүмүүс гэгээрэл буюу зөв явах ухааны тухай хоёрхон үгэнд эвхээд шингээчих чинээний. Ер нь гэгээрлийн ачаар хүн бүх юм төгс гэдгийг мэдэж, хардаг. Харин гэгээрээгүй хүнд өөрөөр харагддаг байх жишээний. Бурханы шашны гэгээрлийн үйлс ерөнхийдөө судрын ёс болон тарнийн ёс гэсэн хоёр замаар явдаг. Судрын зам мөр нь энэрэл нигүүслийг өөрт дадлагажуулах арга зүйд тулгуурлан сүнсээ ариусгадаг бол тарнийн арга зүй нь амин дусал, хий дуслыг эрхшээн бясалгасанаар сүнсээ хялбар гэгээрүүлдэг. Эртнээс нааш хүн төрөлхтөн гэгээрлийн алтан үе ирэхийг ерөөж эш бошго гаргаж хүсэн хүлээж ирсэн.  Эртний судрууд дахь эшийн дагуу өнөөдөр хүн төрөлхтөн эх дэлхийгээ өөрсдөө устгах хэмжээнд ирээд ойлгож ухаарна гэж бичсэн байдаг. Гэтэл тэр сударт бичсэний дагуу хүн төрөлхтөн өөрсдийгөө болон байгаль орчноо хордуулаад эхэлсэн. Ийм л эрин үед бид, хүмүүс сүнснийхээ хүчирхэг байдлыг олж авах нь өөрийгөө аврах арга зам мөн. Дэлхийгээр тархаж буй энэ их химийн хор, цацрагын асар их нөлөөлөл дунд эрүүл саруул байж хэрхэн амжиж гэгээрэх вэ гэдэг нь чухал юм шүү.

–Хүмүүсийн жаргал зовлонг хуваалцаж байдаг болохоор зовлонг нь үүрдэг гэж дуулж байсан. Тийм зүйл байдаг юм уу?

Залуу байхад муу талын энергийг өөртөө шингээдэг, тэр нь бие махбод болон амьдралд нөлөөлдөг л байлаа. Одоо бол заслаа өөрөө хийчихдэг болохоор тийм зүйлгүй болсоон. Нэг ёсондоо олон хүнд буян хийхээр сайн энерги нь ихэсдэг юм билээ. Тэгээд ч бусдын төлөө сэтгэл гаргах хамгийн сайхан ажил шүү дээ.

-Эмэгтэй хүн үзэж хардаг ийм авьяастай болохоор хүндрэл бэрхшээл гардаг уу?

Ачаалал ихтэй болохоор гэр бүлдээ зарцуулах цаг зав л жаахан муу байдаг юм. Тэрнээс бусдаар бол гайгүй ээ.

-Одоо ар гэрээс нь хэн нэгэн хүн заавал гадаадад амьдардаг болж. Энд байгаа гэр бүл нь тэндээ байгаа хүний заслыг хийлгэж болдог уу?

Жил, нэр, зураг нь байхад гэр бүл нь эндээс засал хийлгэж болдог. Өөрөөр хэлбэл цаг хугацааг нь тохироод тэр талдаа нөгөө хүн сүсэглээд байж байхад засал яг нөлөөлдөг. Тэрнээс хол байлаа гээд сул ойр байлаа гээд хүчтэй гэсэн ойлголт байдаггүй.

-Та үзмэрч, зурхайч юмуу, үгүй бол удган хүн үү?

Аль ч талаас нь ойлгож болно оо. Лам, бөө, хандмаа, үзмэрч, зурхайч нарт дээрээс харсан тэнгэр гэж байдаг. Тэр далд увидас, хүчээрээ хүмүүст тус дэм болох үзэгдэл юм. Тэрнээс лам ч, бөө ч ялгаагүй хүмүүсийн сайн сайхны төлөө л зүтгэдэг хүмүүс.  Тухайлбал бодож санаж гуйж байхад цаанаас далдын хүч тусалж, бодох төдийд л юм нь бүтэх тохиолдол зөндөө байдаг. Өөрөөр хэлбэл тэнд нэг тийм ийм ажил хөөцөлдөж байна, та бодоодохооч гэхэд л бодсон бол бүтдэг.

-Таныг олон жил өвдөөд эдгээгүй галзуурсан хүнийг эдгээсэн гэж дуулж байсан юм байна?

Хүмүүс өвчин зовлонд нэрвэгдээд арга ядсан үедээ л бурхан сахиусанд итгэдэг шиг байгаа юм. Тэр ч үүднээс олон жил өвчин зовлонд ээрэгдсэн, бүр 14 жил галзуугийн байдалд байсан хүн надад хандаад эдгэрч байсан. Хүн сонсоход худал юм шиг боловч номын хүч ямар агуу вэ гэдгийг биеэрээ үзсэн хүн л мэднэ дээ.

-Тань дээр байр, машинаа зарах гэсэн хүмүүс их ирдэг гэж дуулсан?

Миний хувьд ямар ч хүнд тус болчих юмсан гэсэн үүднээс ханддаг учрааас хийлгэсэн засал нь хүртэл зөв хүрч байх шиг байдаг. Саяхан нэг залуу Энхээ эгч ээ би байрны үнээ буулгахгүйгээр зармаар байна, туслаач гээд ороод ирсэн. Засал хийлгээд явсаны хэдхэн хоногийн дараа зарах гэж байсан үнээсээ илүү зарчихлаа гээд ороод ирж байсан. Иймэрхүү зовлон жаргал ярьсан бүхний жишээг яриад байх юм бол өнөөдөр гүйцэхгүй ээ.

-Сүүлийн үед гэр бүлгүй, үр хүүхэдгүй нас хэвийсэн хүмүүс их болж. Тийм хүмүүс ирж байна уу?

Үр хүүхэдгүй, хань ижилгүй 30,40 гарчихсан хүмүүс зөндөө л ирж байдаг. Үзэхээр ханийн заяа нь харлачихсан, өөрөөр хэлбэл хаалт хийчихсэн, ханьтай болгохгүй хараал хийлгэчихсэн, ямар ч хүнтэй ханилаад тогтохгүй яваад өгчихсөн хүмүүс зөндөө байдаг.

-Ханийн тэнгэр дуудах заслыг хийлгэсэнээр үнэхээр хань ижилтэй болчих уу тэгээд?

Тэгэлгүй яахав. Гал тахих, ханийн тэнгэр дуудсанаар хүн сайн хань ижилтэй учирдаг. Би хэн нэгэнд муу санахыг хүсдэггүй. Заримдаа гэр бүл салгая, хараал хийлгэе гэсэн хүмүүс ирдэг. Тийм хүнийг би ерөөсөө хүлээж авдаггүй. Угаасаа санаа сайн бол заяа сайн гэж үг байдаг шүү дээ. Сайн санаж л явах юм бол угаасаа хүний ажил төрөл өөдөө өөдрөг байдаг юм шүү. Хэрвээ надтай уулзаж тус дэм авахыг хүсвэл 99993289, 94943289 утсаар хандаарай.

Таньд баярлалаа

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.