05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Д.Цэцэгжаргал:Ямар энерги ялгаруулна, түүнийгээ үржүүлж авдаг

Хүмүүс бид өвчин, зовлонд нэрвэгдэх болон ажил үйлс бүтэхгүй үед гадаад ертөнц буюу бусдаас тусламж эрж хайдаг. Тэр дундаа лам, бөө, удганаар явж эмнэлгийн хаалгыг олонтаа татдаг. Бас бариа засалч, үзмэрч, домч хүмүүсийг зорьдог нь нууц биш. Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэг, өөрийн гэсэн үйлчлүүлэгчдийнхээ хэдийнэ танил болсон Зайсангийн Богинын аманд байрладаг Рейкийн мастер багш,бариа засалч Д.Цэцэгжаргалтай ярилцлаа.

Түүнийг дөнгөж төрсөн нярайгаа тэвэрсэн эцэг эхээс эхлээд 100 дөхсөн ахмад буурлууд ч зорин очиж бариа, заслаа хийлгэн эрүүл болж аваад, эдгэснээ хэлээд талархан буцах нь олонтаа гэнэ.

-Хэзээнээс бариа засал хийж эхэлсэн бэ?

-Арав гаруй жил болж байна. Би өөрөө толгой өвддөг, нойргүйддэг хүн байсан юм. Массаж, иллэг хийлгэх хоббитой хүн байлаа. Чи мэдэж байнаа уу, үгүй юу арваад жилийн өмнө “Ариусахуй, баясахуй” гэх сонин гардаг байсан. Нэг өдөр би түүн дээр гарсан зарын дагуу аарцаг, нурууны бариа засал хийдэг газар очиж бариа засал хийлгээд дараа нь өөрөө тэнд бариа заалгаж сурсан юм. Тэгээд л хүмүүст бариа засал хийж бас хажуугаар нь энергин эмчилгээ сурч эхэлсэн. Мөн гурван жилийн өмнө сахиус бууж удган болсон. Манай үйлчлүүлэгчдийн давуу тал нь гандан, эмнэлэг зэрэг олон газраар явахгүй эндээ үзүүлж, оношлуулаад бүх засал, эмчилгээгээ авах боломжтой байдаг юм.

-Хүмүүс ихтэй байдаг уу?

-Тийм. Хүмүүс урьдчилан утсаар ярьж байгаад цаг авч үйлчлүүлдэг юм. Цаг цагаар нь хүнээ авч нэг хүнд өдөрт нэг цаг зарцуулдаг.

-Ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Хүн махан бие, сүнсэн бие гэсэн хоёр биеэс тогтдог юм. Тиймээс би бариа заслаар махан биеийг нь эмчилж, рейки буюу энергийн эмчилгээгээр сүнсэн биеийг нь засдаг юм.

-Хүмүүс ихэвчлэн гандан орж засал хийлгэж, эмнэлэг орж биеэ эмчлүүлдэг. Тэгвэл таныг зорин ирснээр аль аль үйлчилгээг авах боломжтой гэсэн үг үү?

-Тиймээ. Хүний биеийн ердөө 10 хувийг махан бие буюу уурагт бие эзэлж 90 хувийг нь сүнсэн бие эзэлдэг юм. Ажил үйлс бүтэхгүй, бие тавгүйтэх үед эхлээд сүнсэн биеэ засч чадвал уурагт биеийг бариа заслаар эмчилж, сэргээж болдог. Сүнсэн бие нь хүний махан биеийн гадна талд гэрлэн бүрхүүл байдлаар оршдог. Сөрөг дайралтад өртөж, сөрөг энерги ялгаруулах үед гэрлэн бүрхүүл гэмтэж улмаар махан биеэ өвчлүүлдэг юм. Энэ бүхнийг эхлээд компьютерийн аргаар оношлон тогтоогоод дараа нь рейки эмчилгээ болон бариа заслаа хийдэг. 

1534309 661078870653190 3030720279012853370 n

Энд нэг зүйл ярихад, манай монголчууд ажил үйлс нь бүтэмжтэй хүнийг хийморьтой хүн гэж нэрлээд байдаг. Тэгвэл тэр хүний аура буюу гэрлэн бие нь гэмтээгүй сайн сүнс нь идэвхжсэн явдаг. Сүнсэн биеийг дотор нь аавын удмын сайн, муу бүх мэдээллийг агуулсан ясан сүнсэн бие, ээжийн удмын сайн, муу бүх мэдээллийг агуулсан цусан бие гэж ангилдаг. Тиймээс сүнсэн бие дотор сайн сүнсэн бие, муу сүнсэн бие гэж бий. Бас хүн эцэг эхээс төрж замба тивд ирэхдээ өөрийн гэсэн мэдээлэлтэй ирдэг. Үүнийг чиний мөн чанар гэнэ. Хүний “аура” буюу гэрлэн бие эвдэрч, муудаад ирэхээр аав, ээжийн удмын бүх муу мэдээлэл идэвхжиж эхэлдэг. Энэ үед хүний ажил төрөл бүтэхгүй, хүний үгэнд орохгүй, нэг л бүтэлгүй болдог. Тиймээс хөгшид загнахдаа хүртэл “ёстой нэг хийморьгүй хүн шүү”, “тэнгэр нь хаясан хүүхэд шүү” гэж хэлдэг. Тэгэхээр тэнгэргүй байх, хийморьгүй байх гэж бас бий.

10176180 661078867319857 215189289422404061 n

-Хийморьгүй, тэнгэргүй болоод ирэхээр хүний биед ямар өөрчлөлт орсон байдаг вэ?

-Янз бүр. Жишээлбэл, хийморьгүй болсон үед өндөг шиг зуйван байх аура нь эвдэрч хэлбэрээ алдсан байдаг. Бүр цоорсон байдаг. Бүтэн биеийг тойрсон байдаг аура нь хэлбэрээ алдахаараа хүний хөл, гар бүрхүүлгүй болж ил гарсан байдаг. 

-Аураг нь хэрхэн оношлодог вэ?

- Хүний гарын био идэвхит цэгүүдэд тусгай мэдрэгч ашиглан компьютерийн зориулалтын программд уншуулж оношилдог. Бас хүнд энергийн хүрдэн бие гэж байдаг. Та бүхэн сонссон байх. Бас тэр нь хэдэн хувьтай байна гэдгийг нь тодорхойлж бүх зүйлийг нь хэлж өгдөг.

10254018 661078880653189 805747495563126410 n

-Тодорхойлсны дараа ямар эмчилгээ хийдэг вэ?

-Хүрднүүдийг нь сэргээж өгнө. Тэгээд юу нь болохгүй байгаа болон юу өвчилсөн байгааг нь тодорхойлж бариа засал хийнэ. Миний хувьд ямар ч эм тариа хэрэглэдэггүй. Эмчилгээний арга гэхээсээ илүү засал хийж хүний биеийг сэргээж өгдөг.

-Үнэ тарифын хувьд?

-Цогц засал нь 120 мянган төгрөг. Үүнд бүх үзлэг, оношлогоо, засал ордог. Нэг удаа ирээд сэргэж, засагддаг хүмүүс байдаг юм. Бас олон удаа ирдэг хүмүүс ч бий. Бариа заслаараа махан биеийг нь засдаг. Сүнсэн биеэ эхлээд засуулчихвал махан биеийн бариа богино хугацаанд хийгддэг.

-Ямар хүмүүс таныг зорьж ирдэг вэ?

-Янз бүрийн хүмүүс зорьж ирдэг. Хамгийн бага нь долоохон хоногтой хүүхдээс 95 хүрсэн ахмадууд ч ирж байсан. Долоохон хоногтой хүүхдийн хувьд эх нялхаст эмчлүүлж байсан юм билээ. Хөхөө хөхчихөөд бөөлжөөд уйлагнаад байдаг байж. Эх нялхаст гэдэсний түгжрэл гэж оношлогдоод долоо хоног эмчлүүлээд зүгээр болохгүй болохоор нь хагалгаа хийнэ гэж байсан юм билээ. Тэгээд миний талаар сонссон гэж утсаар холбогдоод ирсэн юм. Би хүүхдийг нь барьж өгсөн чинь маргааш нь бөөлжихгүй байна гэж ээж нь хэлсэн. Үргэлжлүүлэн гурав хоног барьж өгөөд “зүгээр болчихлоо, баярлалаа” гэж хэлээд хөдөө буцсан.

20150420-011

-Хүнд өвчтэй хүмүүс ирж байв уу?

-Бүр их дордсон хүн ирж байгаагүй. Ер нь бол эмнэлгээр яваад тусыг олоогүй, гадаад явахаас өөр аргагүй болсон гэх хүмүүс их ирдэг. Яагаад тийм хүмүүс ирж байна вэ гэхээр 10 хувийн махан биеийг нь эмээр эмчлээд л байгаа юм. Гэтэл сүнсэн биеийн бохирдлыг цэвэрлээгүй юм чинь эдгэрэхгүй шүү дээ. Ингээд над дээр ирмэгц нь заслыг нь хийж өгөөд хэд хоног барьж өгөхөд тэд “эрүүл боллоо, баярлалаа” гэж хэлээд буцдаг юм. Хүмүүс мэдэж байгаа байх. Гадуур эм уугаад эмчлүүлээд л байдаг. Гэтэл ахин дахин өвдөж бүр мөсөн эдгэрдэггүй тохиолдол олон байдаг. Ийм үед хийн биеийг засах нь их чухал юм. Би анх ирж буй хүмүүстээ засал хийгээд зөвлөмжөө өгдөг. Тэгээд махан биеийн эмчилгээ, бариа засал хэдэн удаа хийлгэхийг нь ярилцаж эмчилдэг.

-Залуу хүмүүс ирж байна уу?

-Залуу хүмүүсийн хувьд толгой өвдөх, нуруу, зүрх, цөс, ходоод өвдөх зовиуртай болмогц эмнэлэгт шинжилгээ өгдөг гэнэ. Гэтэл эрүүл гарчихдаг. Тэгсэн хэрнээ өвдөөд л байдаг. Яг ийм үед энергиэ алдаж, сүнсэн бие нь бохирдсон байдаг. Гэхдээ тэдэнд нэг удаагийн засал хийхэд л сэргээд ирдэг тал бий. Харин нэлээд настай хүмүүсийн хувьд махан бие дээр өвчлөл үүссэн байдаг тул засал хийгээд махан биеийн бариаг нэлээд хэдэн удаа хийх шаардлагатай байдаг. Над дээр ходоод нь өвддөг гэх нэг охин ирж байсан юм. Нүүрээр нь юм гарна, толгой нь өвдөнө, хөл нь өвддөг гэх зовиуртай байсан. Тэр охинд би лусын бариа хийж, засал хийж өгөөд явуулсан юм. Тэгээд л “зүгээр болчихсон, хүүхдээ үзүүлмээр байна” гээд ахин холбогдож байсан.

-Хүн энергиэ алдахгүйн тулд яах ёстой вэ?

-Өөрөөсөө муу энерги ялгаруулахгүй байх хэрэгтэй. Ер нь хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна, түүнийгээ эргээд үржүүлж авдаг. Сайн энерги ялгаруулаад байвал сайныг л үржүүлж авна. Хүний энерги алдагдаад ирэхээр бусад хүнтэй муухай харьцаж, ажил үйлс нь бүтэхгүй бас хүмүүс чамтай хөндий харьцаж эхэлдэг. Ингэж уурлаж, бухимдах нь ихэсвэл цаашид махан бие өвчилнө. Тиймээс уурлаж, бухимдахгүй, аливаад өөдрөг сэтгэлээр хандаж, хайр ялгаруулж байх хэрэгтэй. Ингээд ирэхээр хүний сүнсэн биеийн удмын сайн мэдээлэл идэвхжиж, тэр хэрээр азтай тохиолдлууд нэмэгдэж, хүмүүс чамд татагдаж эхэлдэг. Хүнд чи таалагдвал хүмүүс чамд тусална. Та ч бас гадуур явахдаа зарим хүнийг эргэн харж, инээмсэглэмээр санагддаг байх. Зарим хүнийг танихгүй хэрнээ ойрхон байхаас ч дургүйцдэг тохиолдол бий. Энэ нь хүний аура буюу энергитэй холбоотой юм. Аль ч шашны гэгээрсэн хүмүүсийн гадна талд гэрэл цацарч буй мэтээр дүрсэлдэг. Энэ бол миний яриад байгаа гэрлэн биетэй холбоотой юм. Дээр ярьсан шүү дээ. Хэдий чинээ өөрөөсөө сайн энерги ялгаруулна, төдий чинээ чамаас гэрэл цацарна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхэн Рейкийн мастер багш, бариа засалч Д.Цэцэгжаргалтай холбогдохыг хүсвэл 9901-7620 утсаар болон https://www.facebook.com/d.tsetsegjargal?fref=ts хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

2

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.