04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Yvргээ биелvvлээгvй харьд vлдэгсдийн єрийг хэн тєлєх вэ?

Сургалтын тєрийн сангаас сургалтын тєлбєрийн зээл, буцалтгvй тусламж олгож залуучуудаа амьдралд хєл залгуулж байгаа нь сайшаалтай ч эзнээ олоогvй шийдвэ¬рvvд нь єдгєє олон тэрбум тєгрєгийн єрийн сvлжээг бий болгожээ. Yндэсний аудитын газраас єнгєрсєн оны арванхоёрдугаар сард сургалтын тєрийн сангийн vйл ажиллагаанд гvйцэтгэлийн аудит хийснээр тєрийн албан тушаалтнуудын оролцоотой хэдэн тэрбумаар хэмжигдэх далд сvлжээ ил боллоо. Сургалтын тєрийн сангаас олгосон сургалтын зээлийн авлагын vлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 38.9 тэрбум тєгрєгт хvрч, vvний 63.5 хувь буюу 24.7 тэрбум нь гадаадын, 22.1 хувь буюу 8.6 тэрбум тєгрєг нь дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгосон зээлийн авлага, 14.4 хувь буюу 5.7 тэрбум нь єндєр хєгжилтэй оронд суралцагчдын зээлийн хvvгийн авлага байгаа нь дээрх байдлыг илтгэж байна.

Итгэл хvлээж тєрєєс сургалтын тєлбєрєє тєлvvлчихээд эх орондоо эргэж ирэлгvй харийн оронд сурсан, мэдсэнээ зориулж байгаа олон залуус бий. Єндєр хєгжилтэй орны мэдлэг боловсролыг импортолж, эх орондоо соёлын vрийг тарилцаж, хувь нэмрээ оруулах ёстой залуус маань зєвхєн харийн оронд хачиг шиг шигдэж суугааг юу гэж vзэх вэ?

Мэдээж манайханд л байдаг хєрєнгє мєнгє, цалин пvнлvvний асуудал байгааг ойлгож болох ч хvнээ зєв сонгож чадаагvй тєрийн байгуулла¬гын харалган бодлогыг энд онцлон дурдмаар байна. Залуусаа дэмжсэн тєрийн бодлогын нэг нь “Єндєр хєгжилтэй орны магистрантур, аспирантур, докторантурт суралцагч¬дын зардлыг санхvvжvvлэх журам” юм. Энэ журмын буянаар олон ч залуус ажил амьдралын захад хvрч, нvvр бардам яваа. Гэтэл нvдээ олоогvй сонголтууд эл журмын хэрэгжилтээс гарах vр дvнг баллаж орхижээ. Хэрвээ наанадаж эх орноо гэсэн сэтгэлтэй, гэрээгээр хvлээсэн vvргээ ухамсарлах чадвартай залуусын сурч боловсрох хvсэл эрмэлзлийг дэмжсэн бол эх орондоо барих хариу нь илvv байх сан болов уу. Гадаадад боловсрол эзэмшсэн залуусын дуу хоолой эх орны хєгжил дэвшилд тvvчээ болон урагшлах ёстой байсан. Гэвч сургалтын тєлбєрєє тєрєєр тєлvvлж бусдаас давуу эрх эдэлсэн атлаа захиалгат байгууллагадаа бараагаа харуулал¬гvй одсон нь даанч их. Дээрх журамд зааснаар єндєр хєгжилтэй оронд суралцагчдад олгох сургалтын болон тэтгэлгийн зардлыг суралцах сургуулиас нь ирсэн бичиг баримт, бvрдvvлсэн материалыг санхvvгийн асуудал эрхэлсэн тєрийн захиргаа¬ны тєв байгууллага хянан vзэж, шаар¬дагдах зардлыг сургалтын тєрийн сангийн дансанд шилжvvлдэг бєгєєд суралцагчийн нэг жилийн зардалд 3.1-33.8 мянган ам.доллар олгодог аж. Гэтэл єнєєг хvртэл уг журам ямархуу дvр тєрхтэй хэрэг¬жиж ирснийг доорхи тоо баримтаас vзнэ vv.

• 1997-2006 онд єндєр хєгжилтэй 31 оронд суралцсан 923 хvний 294 нь сургуулиа тєгсєж эх орондоо ирсэн бол 319 нь захиалагч байгууллага болон сургалтын тєрийн сантай байгуулсан гэрээгээ зєрчин эх орондоо ирээгvй, 270 нь одоо суралцаж буй. Тєгсєж ирсэн 294 хvний 225 нь захиалгат байгууллагадаа, 38 нь тєрийн бус байгууллагад ажиллаж, 31 нь эрхэлсэн тодорхой ажилгvй байна.

• Мєн хугацаанд єндєр хєгжилтэй оронд суралцсан 731 магистр, 78 докторант, 29 аспирант, 80 бакалавр, 39 мэргэжил дээшлvvлэгчид олгосон 24.8 тэрбум тєгрєгийн сургалтын тєлбєрийн зээлээс 0.4 хувь буюу 38 хvний 104.5 мянган ам.доллар тєлєгджээ.

• Єндєр хєгжилтэй оронд тєрийн 27 байгууллагын захиалгаар сурал¬цагчдын 10.1-66.7 хувь нь, тухайлбал, УИХ-ын Тамгын газрын захиалгаар суралцсан 27 хvний 10, Ерєнхий¬лєгчийн Тамгын газрын захиалгаар суралцсан гурван хvний хоёр, БОЯ-ны захиалгаар суралцсан 27 хvний 14, YХЯ-ны 68 хvний 29 нь, ЭМЯ-ны захиалгат 74 хvний 29, НХХЯ-ны захиалгат 13 хvний тав, УМХГ-ын захиалгат зургаан хvний хоёр, ГХЯ-ны 32 хvний 15 нь нийслэлийн ЗДТГ-ын зургаан хvний дєрєв нь сургуулиа тєгссєн ч эх орондоо ирээгvй, 7.723.2 мянган ам.долларын сургалтын зээлийн тєлбєрєє тєлєєгvй байна.

• БСШУЯ-ны захиалгат 279 суралцагчийн 113 нь сургуулиа тєгссєн ч эх орондоо ирээгvй, тэдний авсан зээл 2.782.6 мянган ам.доллар байгаа нь сургалтын тєрийн сангаас єндєр хєгжилтэй оронд суралцагчдад олгож буй сургалтын зээлийн бvтэн жилийн санхvvжилтээс илvv байна.

• Єндєр хєгжилтэй орны магист¬рантур, бакалаврын сургалтад хичээлийн нэг жилд нэг єрхєєс зєвхєн нэг суралцагчид сургалтын тєлбєрийн зээл олгох сайдын тушаалтай ч 22 єрхийн тус бvр 2-3 буюу нийт 46 хvvхдийг суралцуулжээ. Тэдгээрт 50.0-80.0 мянга хvртэл ам.долларын сургалтын тєлбєрийн зээл олгосон боловч зээлээ тєлєєгvй, нэлээд нь эх орондоо ирж захиалгат байгууллагадаа ажиллаагvй байна.

• Єндєр хєгжилтэй орны магистрантур, аспирантур, докто¬рантурт суралцсан 924 хvний 112 нь эдийн засаг, 379 нь хууль эрх зvйн чиглэлээр суралцсан нь бодлого алдагдсаныг харуулж байна.

• Єндєр хєгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторан¬турт ХХААЯ-ны захиалгаар суралцсан 33 хvний 15 нь урьд нь тус салбарт ажиллаж байгаагvй, зургаа нь тєгсєж ирээд єєр байгууллагад ажиллаж буй. ГХЯ-ны захиалгат 32 хvний 22 нь, ЗГХЭГ-ын захиалгат 24 хvний долоо нь, нийслэлийн ЗДТГ-ын захиалгат зургаан хvний тав нь урьд нь тус салбар болон байгууллагад ажиллаж байгаагvй аж.

• Єндєр хєгжилтэй орнуудад бакалаврын сургалтад хамрагдсан 80, мэргэжил дээшлvvлэх сургалтад хамрагдсан 39 суралцагчдын сургалтын тєлбєрт 1.234.3 мянган ам.долларыг улсаас зарцуулсан ч бакалаврын сургалтад хамрагдсан хvмvvсийн дийлэнх нь суралцах хугацаандаа сурлагын єндєр амжилт гаргасан, сургуулийнхаа шилдэг оюутан болсон зэрэг шалгуурыг хангасан нотлох баримтгvй байна.

• Сургалтын тєрийн сангаас 2004-2006 онд зарцуулсан нийт хєнгєлєлт¬тэй зээлийн 57.1-60.6 хувийг єндєр хєгжилтэй орны магистр, аспиран¬тур, докторантурт тєрийн ажилтнуу¬дыг суралцуулахад буюу сангийн хєрєнгийн дийлэнхийг тєрийн албан хаагчдад зориулсан байна. Зарим хvнийг хоёр ч удаа магистрын сургалтад хамрагдахад зээл олгосон байх юм.

• Оюуны чадавхи сайтай боловч тєлбєрийн чадваргvй оюутнуудад дэмжлэг vзvvлэх анхны зорилго гажиж сургалтын зээлд хамрагдагс¬дын хvрээг хэт єргєжvvлэн тєрийн албан хаагчдын мэргэжил дээшлvv¬лэх сургалтыг ч хамруулах болжээ.

Эдгээр жишээ зєвхєн нэг л хэсэг нь. Нэг єрхийн 2-3 хvvхдийн сур¬гал¬тын тєлбєрийн зээл авах хvсэлтийг ёсоор л болгоод байж. Мэдээж тэр болгонд жирийн малчин, ажилчны хvvхэд хvсэлт гаргаад хамрагдчи¬хаагvй нь ойлгомжтой. Гадаадад хэрхэн тєрийн зээл, буцалтгvй тус¬ламжаар суралцах талаар мэдээ¬лэлд ойр байгаа тєрийн ажилтнуудын танил тал, хамаатан садан л уг хєнгєлєлтийг эдэлдэг гэхэд хилсдэх¬гvй. Уг нь хэний хэн, хаашаа, ямар сургуульд суралцахаар явж байгааг бvртгэдэг байлтай. Гэтэл хяналтын тогтолцооных нь “нvд, чих” нь ийн юунд ч захирагдахаа больс¬ноос нэг ёсондоо гадаадад суралцах залуу¬сын мєрєєдлийг бизнес болгон хувиргачихсан юм биш биз гэсэн хардалтыг ч тєрvvлж байна. Ийм нєхцєлд хилийн чанадад мэдлэг боловсрол олж авахыг хvсч буй олон залуус ар, єврийн хаалга, танил талгvй бол зээлд хамрагдаж мєрєєд¬лєє биелvvлнэ гэдэг vлгэр болж байна. Сонгон шалгаруулалтад тэнцээгvй тєдийгvй зохих шаардлага хангаж чадаагvй зарим хvмvvст ийн давуу байдал олгосноор тэд сургалтын тєлбєрийн зээл євєртлєн хилийн чанадыг зорьсон боловч гэрээний vvргээ биелvvлсэнгvй. Тэдний араас нэхэл дагал болдог ч байгууллага алга. Сургалтын тєлбє¬рийн зээл, буцалтгvй тусламжийн vр дvнг тооцох аргачлал, журам ч тодорхой бус. Ямар шалгуур, босго тавьж зээл олгодог нь ч тодорхойгvй. Хэн нь ирж, хэн нь vлдсэнийг л бvдэг бадаг бvртгэдэг бололтой. Олон хvн мэдлэг боловсролоо дээшлvvлж буй нь сайн хэрэг боловч нэгэнт тєрийн дэмжлэг хvртсэн бол тавих шаард¬лага, хєшvvргийг ч бодолцох учиртай.

Ийм тодорхойгvй байдал нь давуу эрх эдэлсэн нэг хэсгийг нь єєгшvvлж байна. Залуусын эрх ашиг, хvсэл сонирхлыг хайрцаглаж болохгvйтэй адил хvн бvрийг эх орондоо заавал амьдар гэж тулгаж болохгvй байх. Гэхдээ гэрээ байгуулж vvрэг хариуц¬лагаа vvрсэн л бол єрєє тєлчих ухамсартай байх хэрэгтэй. Єргvй бол баян, євчингvй бол жаргал гэдэг.

Хэрвээ уг зээлийг эзнээ олоод єгчихсєн бол зээлийг цаг тухайд нь тєлж чадахгvй ч эх орондоо юу сурснаа зориулах єчнєєн залуус бий. Эх орондоо эргэн ирж ажиллаж буй тийм хvмvvсийг урамшуулж зээлийн тєлбєрєєс нь чєлєєлєх маягаар урамшуулж ч болно. Харин vvргээ биелvvлээгvй харьд vлдэгсдийн єрийг хэн цайруулах вэ?

Н.ХАЖИДСYРЭН

Эх сурвалж: "Үнэн" сонин

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.