04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Автомашины татвар төлөх журмыг өөрчилжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр ярихдаа," Зургадугаар сарын 1-ний дотор авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зам ашигласны татвар, төлбөр хураах ажлыг мөрддөг байсныг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор тухайн оны зургадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар журам гаргасан. Тус журмыг энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан тул нэг, хоёрдугаар сард төлөх ёстой иргэд ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө төлөх боломжтой. Ингэхдээ 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард төлөхөөр тусгасан" гэлээ.

Шинэчилсэн журамд тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгож, Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсгэх аж. “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, албан татвар, төлбөрийн онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлөх тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө аль ч банкинд төлөх боломжтой юм байна.

АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ:

tatvar


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.