03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

АВТО ТЭЭВРИЙН ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ ИРЭХ САРЫН 24 ХҮРТЭЛ СУНГАЛАА

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураах ажил өнөөдрөөр дуусах байсан ч жолооч нарт боломж олгох үүднээс ирэх сарын 24 хүртэл сунгав.

Маргаашнаас эхэлж татвараа төлөөгүй жолооч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 190200 төгрөгөөр торгож, хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байсан. Харин хугацааг дээрх байдлаар сунгаснаар жолооч нар татвараа амжиж төлөх боломж олгож байгаа юм.

Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж, зориулалтаас шалтгаалаад 1800-720 мянган төгрөг байхаар тогтоосон. Мөн энэ жилээс эхлэн нийслэлийн дугаартай суудлын автомашин 20-40 мянган төгрөг ачааны автомашин 40-70 мянга, мотоцикл 10 мянган төгрөг төлж байгаа. Харин агаар бохирдуулсны төлбөрийн тухайд 1800-9000 төгрөг байгаа юм. Татварын хэмжээгээ мэдэхгүй байгаа жолооч нарын хувьд www.smartcar.mn цахим хуудаст хандан мэдээллээ авах боломжтой гэдгийг мөн сануулж байна.
Харин татварын хэмжээгээ мэдсэн жолооч нар Хаан, Голомт, Төрийн банкинд очиж өөрийн харьяа дүүргийнхээ татварын албаны дансанд татвараа тушаах боломжтой. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдгийг олгохгүй болж байгаа учир татвар төлсөн тэмдэглэгээгээ банкны баримт авч очин бичүүлж болох юм.

Ингээд тээврийн хэрэгслийн татвар хурааж байгаа цэгүүдийг дахин сануулж байна. Доорх цэгүүдэд жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хамт дараах газруудад очиж татвараа төлөх боломжтой юм. Үүнд,

• Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Татварын хэлтсийн байранд /Хуучнаар хотын гаалийн байр/
• Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн байранд
• Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, “Тод тамга”-ын байранд
• Сонгинохайрхан дүүрэг 18 дүгээр хороо, Татварын хэлтсийн байранд
• Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байранд
• Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимд
• Налайх дүүрэгт-Татварын хэлтсийн байранд
• Баганхангай дүүрэгт-Дүүргийн захиргааны байранд
• Багануур дүүрэгт-Татварын хэлтсийн байранд тус тус татварын байцаагчид ажиллаж байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.