04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ СУРТАЛЧИЛНА

9be2e48e7596209dfaf133ab8cec848f L

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилт дэвшүүлсэн.
Ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Байгаль орчинд ээлтэй техник, технологи – 2014” үзэсгэлэнг БОНХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах энэ сарын 15-17-ны өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулах болжээ.

Байгальд ээлтэй техник технологийн үзэсгэлэнд байгаль орчны (агаар, ус, хөрс) бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдол, доройтлыг бууруулах, ус, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, хэрэглээг хэмжих, хяналт тавих, хог хаягдал, бохир усыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, цэвэрлэх, аюултай, хортой материалын хэрэглээнээс зайлсхийх чиглэлийн шинэ техник, технологи, шилдэг санаачлагуудыг танилцуулах юм. Мөн энэ үеэр “Байгальд ээлтэй техник, технологи-2014” хэлэлцүүлэг зохион байгуулна. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнууд, бизнес эрхлэгчид оролцоно.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.