05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"Волксваген" 2,6 сая машинаа зах зээлээс татлаа

ЛОНДОН. /Би-Би-Си/. Германы автомашин үйлдвэрлэгч "Волксваген" компани олон орноос 2,6 сая орчим машин, үүний дотор Хятадаас 640 мянган машинаа эргүүлэн татсанаа мэдэгдлээ.

Гэрэл нь ажиллахгүй, шатахууны хоолой цоорхой болон хөдөлгүүрийн тосны төрөл буруу зэрэг шалтгааны улмаас нэлээд хэдэн загварын машинаа татжээ.
Үүнд "Волксваген"-ы энэ онд дэлхийн даяар хамгийн их борлогдсон загваруудын нэг, спорт загварын 800 мянган "Тигуан" багтжээ.

Энэ нь "Волксваген"-ы түүхэнд хамгийн олон машинаа эргүүлэн татсан тохиолдлуудын нэг юм.
Тус компанийн машинуудыг нутагтаа үйлдвэрлэхийн сацуу импортолж буй Хятад улсаас 640 мянга орчим машин татсан байна. Хятад нь дэлхийн автомашины хамгийн том зах зээл билээ.
Энэ онд тус компани хурдны хайрцаг нь эвдрэлтэй 380 мянга гаруй машинаа Хятадаас хэдийнээ татсан юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.