05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

"НИССАН" КОМПАНИ ОСЛООС СЭРГИЙЛЭХ СИСТЕМ БҮТЭЭЖЭЭ

 Японы автомашин үйлдвэрлэгч "Ниссан" корпораци жолооч нарт зориулан мөргөлдөхөөс зайлсхийхэд тусалдаг автомашины автомат удирдлагын систем зохион бүтээжээ.

Уг систем нь жолооч тоормосоо гишгэж амжихааргүй нөхцөл байдалд орсон үед тухайлбал, машины урдуур гэнэт хүн гүйхийг ямар нэгэн шалтгаанаар хэтэрхий оройтож анзаарсан үед ажиллах ёстой ажээ.

Шинэ систем нь камер болон радарын системийн тусламжтайгаар автомашины өмнөх орон зайг байнга хянаж байх юм. Аюултай объектыг илрүүлмэгцээ дуут дохио өгөх бөгөөд автомашины эргэн тойронд саад байгаа эсэхийг хянах ажээ.

Хэрвээ жолооч ослоос зайлсхийх арга хэмжээ авахгүй бол автомашин автомат удирдлагад шилжиж, машиныг холдуулснаар мөргөлдөх болон хүн дайрах эрсдэлээс сэрэмжлүүлнэ.

"Ниссан" компанийнхан ойрын 3-аас 5 жилийн хугацаанд автомашинуудаа уг төхөөрөмжөөр тоноглохоор төлөвлөжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.