05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СОЛОНГОСЧУУД БИТУМ НИЙЛҮҮЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ

"Авто зам экспо-2013" олон улсын үзэсгэлэн, бага хурал "Буянт ухаа" цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.    Үзэсгэлэнд Солонгос, Канад ОХУ, Хятад зэрэг 11 орны 100 гаруй компани оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Энд авто замын битум үйлдвэрлэгчээс эхлээд зөөврийн чулуу бутлан ангилах үйлдвэр, элсний карьерийн үйлдвэрлэл, хүнд машин механизмын түрээсийн талаар компаниуд мэдээлэл өгч байна.

     Өнөөдрийн бага хурлаар Засгийн газраас автозамын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаас танилцууллаа. Эл танилцуулгад 2016 он гэхэд бүх аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, нийслэлийн 33 замыг дөрвөн замын уулзвартай болгох, автозамын суурийг бэхжүүлэх, замын даацыг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх тухайд дурдагдсан юм.    

     Мөн үеэр Солонгосын Технологийн үйлдвэрлэлийн их сургуулийн /КICT/ ахлах судлаач Ёонгмин Ким "Полиурэтаныг ашиглан авто замын хучилтад үүссэн нүхэн эвдрэлийг шуурхай засварлахад ашиглах материалыг гаргаж авсан явц" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ, Нүхэн эвдрэлийн шалтгаан нь хучилтад хөндий үүсэх, ус зайлуулах систем муу, чулуу шорооны бохирдол үүсэх, замын дагуу заадсын битүүмж, барьцалдалтыг тааруу хийх, урьдчилан битум цацалтыг муу хийснээс болдог талаар тайлбарлав. Мөн тэрээр нүхэн эвдрэлийг үнэлэх туршилтын аргаас танилцуулсан юм.

     "Кореа петролиум"  группийн менежер Пак Жонн Күктэй уулзахад, "Манайх автозамын битум үйлдвэрлэлээрээ анхдагч компани. 50 жилийн түүхтэй. Дэлхийн 16 оронд салбараа байгуулсан. 30 гаруй оронд битум нийлүүлж байна. Япон улсад тодорхой хэмжээний битум нийлүүлдэг. Үүний нэг нь Монгол Улс байна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн онд Монголд салбараа нээлээ. Монгол Улсын Засгийн газар автозамын салбарт анхаарлаа хандуулж байгаа нь эл үзэсгэлэнгээс харагдлаа. Манай компани дэргэдээ эрдэм шинжилгээний лабораторитой. Монголын нөхцөлд тохируулан битумыг үйлдвэрлэхээр судалгааны ажлыг өнгөрсөн оноос эхлэн хийж байна. Монголд битум нийлүүлэх санал тавьсан. Эрс тэс уур амьсгалд тохируулсан насжилтын хувьд арваас дээш жил байх битум үйлдвэрлэнэ" гэлээ.

    "Хурдны зам" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Бат-Энх ярихдаа, "Манай компани 2001 онд байгуулагдсан. Бидний гол зорилго бол Зам, гүүрийн барилга байгууламжаар монголдоо тэргүүлэх юм. Жилд 50 км хатуу хучилттай автозам барих хүчин чадалтай. Анхны үзэсгэлэн гэхэд өргөн хүрээнд болж байна. Гадны компаниудын  бүтээгдэхүүнтэй танилцаж туршлагаас нь хуваалцлаа. Монгол Улс дэлхийн автозамын хөгжлөөрөө сүүлийн дөрөвт жагсаж байгаа. Үүнийг урагшлуулахын төлөө хичээж ажиллана" хэмээв. Харин "АОДЭ" ХХК эл үзэсгэлэнд "Сайхан техникээ, сайн эзэмшье" уриатайгаар оролцож байна. Тэд авто замын салбарт хэрэглэж буй авто машин, техникийг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж буй аж.            
           
Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.