05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хэзээ өнгө ялгаж сурцгаах “улс” вэ?

Замын хөдөлгөөний дүрэм хэрэгждэггүй улсад засгийн газрын хөтөлбөр хэрэгжинэ гэдэг зүүд зэрэглээ.
Явган зорчигч бол замын хєдєлгєєнд "хаан" аятай л оролцоно. Хаана, хэнбугайг ч хүчтэй гэгч нь тормос гишгүүлэн байж, талаар нэг бэлчих зүрх зоригтой иргэд “манайд” л бий. Өнгө ялгадаггүй биш л байлтай. Шаардлага тавьсан нэгэнд яарч байна гэж ундууцах ухамсаргүй иргэд улам олширсоор. Энэ нь замын хєдєлгєєний дvрэм журам, хууль тогтоомж ганцхан машинтай хvнд л vйлчилдэг гэж иргэд буруу ойлгодгоос vvсч байгаа асуудал юм. Уг нь замын хєдєлгєєнд машинтай, дугуйтай, явган гэлтгvй бvгд л оролцож байгаа. Гэтэл цагдаа нар зєвхєн жолооч нарт анхаарлаа хандуулж, дvрэм зєрчвєл торгодог.

Ганцхан жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтоож чадахгүй шүү дээ. Автомашины ослын ихэнх нь явган зорчигч дvрмээ биелvvлээгvйгээс болж гарч байна. Тийм байтал одоо хvртэл явган зорчигчийг торгох, шийтгэх тогтолцоо манайд алга. Уг нь хуучин нийгмийн үед гарцаар гараагүй хүнийг гурван төгрөгөөр торгодог байсан.

Бvр замын хєдєлгєєний тухай хуулинд нь "Явган зорчигч гарцтай газраар зам хєндлєн гарна. Ойр хавьд гарц байхгvй бол дєхєж ирж буй тээврийн хэрэгсэл єнгєрсний дараа зам хєндлєн гарна" гэсэн хачин заалттай. Тэгэхээр л гарцгvй газраар зам хєндлєн гарч болно гэсэн зєвшєєрлийг єгч байгаатай ялгаа юу байна. Тvvний оронд "гарцтай газраар, ногоон гэрлээр зам хєндлєн гарна. Хэрвээ гарцаар гарахгvй, гэрэл дохио зєрчвєл тийм торгуультай" гэсэн тодорхой заалттай баймаар.
Замын цагдаагийн газраас жил бүр ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл, цагаан шугам” арга хэмжээг санаачлан зохион байгуулаад нэлээд хугацааг үдэж байгаа ч төдий л үр дүнд хүрдэггүй нь өдөр тутам гардаг авто замын ослоос харагдаж байна. Арга ч үгүй биз дээ.
Улаан гэрлийн аюул, гарцгүй газраар гарч болохгүй гэдгийг зааж өгөх ёстой эцэг, эхчүүд нь өөрсдөө хүүхдээ хөтлөөд гарцгүй газраар дайрдаг болохоор хүүхдүүд нь тэднээс юу сурах нь тодорхой. Хүн болох багаасаа гэдэг учраас ухаан орох цагаас нь эхлээд хүүхдүүдээ гарцгүй газраар гарахгүй байх, ногоон гэрэл асахад гарцаар гаргаж сургах нь эцэг эхчүүдийн үүрэг байх ёстой. Хөгжингүй оронд эцэг, эхчүүд нь энэ асуудлыг өөрсдийн нэн тэргүүний үүрэг гэж ухамсарладаг аж. Хүүхдээ дөнгөж цэцэрлэгт орох цагаас нь эхлээд дагуулж яваад зам хөндлөн гарах соёлд сургаж, машин бол аюултай гэдгийг ухамсарт нь суулгадаг. Харин манайд бол багш нь зааж сургана биз гэсэн сэтгэлээр эцэг, эхчүүд нь хандаж, сургуульд нь хожигдохгүй хүргэхийн тулд машин дундуур хүүхдээ чирээд гүйдэг дүр зураг хэвийн үзэгдэл болсон.
Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар зам тээврийн ослоор хоногт дунджаар нэг хүн нас барж байна. Ингээд болохоор жилд 360 хүн амь насаа алдаж байна. Энэ 360 хүн дотор гэртээ хэвтэж байгаа өндөр настан, манцуйтай хүүхэд байхгүй бүгд хөдөлмөрлөдөг хүмүүс. Ер нь 70 орчим хувь нь хөдөлмөрийн насны залуус. Хэдэн тэр бумаар тоологдох хүнтэй улсуудад гайгүй тоо байж магадгүй. Харин манайх шиг цөөхөн хүнтэй газар маш их тоо. Дүрэмээ барихгүй бол жил бүр 360 хүн амь насаа алдсаар л байна. Хамгийн гол нь 360 хүн алга болж байхад тоохгүй сэтгэлгээг бий болгож байгаа нь үндэсний аюулгүй байдал тод зөрчигдөж буйн жишээ юм.

Хэлж ирдэггүй зовлон хэнийг ч тойрдоггүй. Өглөө хичээлдээ явсан хүүгээ өдөр инээсээр орж ирэхийг нь хармаар л байгаа биз дээ. Тиймээс зам тээврийн ослын дараагийн золиос болгохыг хүсэхгүй л байгаа бол эрхэм аав, ээж та яг одооноос эхлэн хүүхэддээ замын хөдөлгөөний “хичээл” зааж, хүү, охиноо хичээлд нь хүргэхдээ заавал гарцаар гарч хэвшээрэй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.