05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ТОЁОТА ГИБРИД ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫ 21 ШИНЭ ЗАГВАР ГАРГАНА

    Японы автомашин үйлдвэрлэгч "Тоёота" компани 2015 он гэхэд дотоод шаталт болон цахилгаан хос хөдөлгүүртэй /hybrid/ автомашинуудын 21 шинэ загварыг зах зээлд гаргана гэдгээ мэдэгдлээ.
    Тус компани 2013-2015 оны хооронд жилд 1 сая ийм төрлийн автомашин борлуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

    Төлөвлөгөөний дагуу зөвхөн 14 загвар нь цоо шинэ байх юм. Бусад автомашинуудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа загварууд дээр суурилан үйлдвэрлэх юм.

    Түүнээс гадна, "Тоёота" компани энэ оны арванхоёрдугаар сар гэхэд Япон болон АНУ-ын хотуудын захиргаанд "eQ" загварын шинэ авсаархан цахилгаан автомашин нийлүүлэхээр болжээ. Үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар, энэ автомашины хөдөлгүүр нь хамгийн бүтээмжтэйд тооцогдож байгаа бөгөөд аккумулятор нь 100 км замыг туулахад хүрэлцэх цэнэгийг нөөцөлж чадна. Уг автомашин цагт 125 км хурдлах ажээ.
    Хос хөдөлгүүртэй автомашин нь дотоодын шаталтын болон цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд ачаалал багатай үед дотоод шаталтын хөдөлгүүр зогсдог учраас харьцангуй бага түлш зарцуулдаг байна. Харин цахилгаан автомашин нь зөвхөн цахилгаан төхөөрөмж ашигладгаараа хос хөдөлгүүртэй автомашинаас ялгаатай ажээ.
Д.Жаргал

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.