05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН 23 ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАСЧЭЭ

Замын цагдаагийн газраас нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашины жолоочид торгуулийн арга хэмжээ авч эхэлжээ.
    Энэ тухай Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхболдоос тодруулахад, “Удаа дараа нэгдүгээр эгнээгээр зорчиж зөрчил гаргасан жолооч нарын жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасч байгаа.

Өнөөдрийн байдлаар 23 жолоочийн эрхийг хасаад байна. Энэ арга хэмжээ цаашид үргэлжилнэ. Эл журам Сонгинохайрхан дүүргийн нутаг Таван шарын гэрлэн дохион уулзвараас Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замд үйлчилнэ” гэв.
Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.