05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ШУМАХЕР НИСЭХЭЭ БОЛИХООР ШИЙДЖЭЭ

    Дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер "Формула-1" автомашины уралдааны энэ улирлыг дуусгаа  "зодог" тайлна гэдгээ өнөөдөр зарлалаа. Тэрбээр Японы Гран-при уралдааны өмнө ийм мэдэгдэл хийв.

    Mercedes баг Шумахерыг 2008 оны дэлхийн аварга, Британийн харьяат, McLaren багийн Льюис Хэмилтоноор солих гэж байгаа нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ.

    "Бид энэ улиралд тавьсан зорилтоо биелүүлээгүй, гэхдээ би өөрийн хүрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байна.

Надад итгэл хүлээлгэсэн удирдлага, инженер, механикч нартаа талархлаа илэрхийлье. Одоо улирлаа дуусгахад анхаарлаа хандуулж, үлдсэн тэмцээнээс хөгжөөн дэмжигчдийн хамт таашаал авмаар байна" гэж Шумахер хэлжээ.
    Тэрбээр 2006 онд спортоо орхисон боловч 2009 оны 12 дугаар сарын сүүлээр Mercedes багтай гурван жилийн гэрээ байгуулж, спортдоо эргэн орсон юм. Германы иргэн тэрбээр "Формула"-тай 21 жил холбоотой байж, 300 гаруй тэмцээн уралдаанд оролцсон байна.

    Одоо цааш нисэх хүсэлгүй байгаагаа тэрбээр хүлээн зөвшөөрчээ. "2006 онд би их ядарсан, одоо бас тийм байдалд ороод байна. Хүчээ дахин сэлбэх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байгаа ч одоо юу юунаас илүүтэйгээр чөлөөтэй баймаар байна" гэж Шумахер ярьжээ.

З.Амгалан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.