05 сарын 18, Бямба
6.07°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Женерал Моторс Chevy Cobalt спорт загварын машинд үйлдвэрлэлийн гажиг гарч

Та машин авахаар төлөвлөж байна уу. Магадгүй 2 хаалгатай спорт загварын машин сонирхож байгаа бол дараах мэдээлэлийг заавал уншаарай. Aссошиэт Прэсс агентлагийн 1 сарын 24-ний мэдээгээр Женерал Моторс Корпораци Шевролет Кобалт -- жижиг оворын спорт загварын 98 000 машин аюулгүйн хамгаалалтын төхөөрөмжний ажиллагаанд үйлдвэрлэлийн алдаа гарсантай холбогдуулан сайжруулахаар үйлдвэртээ буцаан дуудах болсоноо зарлалаа.

Энд хамрагдаж байгаа 2005-2006 оны 98,707 машины хажуугийн "air bag" -гүй үйлдвэрлэгдсэн байна.

Үйлдвэрлэлийн энэхүү гажигаас болж одоогоор хүн гэмтсэн тохиодол байхгүй байна. Суудлын даруулгаа хийгээгүй яваа тохиодолд осол гарвал аюултай, суудлын даруугаа хийж яваа үед энэ гажиг нь жолооч болон зорчигчдод сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Женерал Моторсын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Албан ёсны төлөөлөгч дийлерүүдээр тусгай прастик сууглах замаар энэхүү асуудлыг шийдвэрлэнэ гэж компани мэдэгдэж байна. Хэрвээ та 2005-2006 оны шевролек кобалт худалдаж авсан бол (800) 630-2438 дугаар луу залгаж машиныхаа аюулгүйн хамгаалалтын гажигийг засуулаарай.

Англи хэлнээс хөрвүүлсэн Г. Баяраа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.